Monday, January 23, 2012

Улсын шалгалт \ сэтгэл судлал\

Сэтгэл судлалын хичээлийн улсын шалгалтын
боловсруулсан билет
Асуулт 1
Сэтгэл судлалын тухай ойлголт, түүний нэр томъёо, судлах
зүйл, ач холбогдол
Сэтгэл судлалын нэр томъёо:
Сэтгэл судлал нь орос хэл дээр “психология” гэсэн үгнээс гаралтай. Үүний “псих” нь “Psuche” душа гэсэн сэтгэл санаа, “логия” нь “logoc” гэдэг сургааль, шинжлэх ухаан гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Энэ нэр томъёог анх 18-р зуунд Германы гүн ухаантан Христиан Вольф хэрэглэжээ.
Ерөнхий ойлголт:
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ философийн сургаалийн бүрэлдхүүн хэсэг болж үүсч хөгжсөн түүхтэй. 19-р зууны үед сэтгэл судлалын шинжлэх ухаан нь философиос тасран бие даан хөгжиж, түүний хүний мөн чанарыг судлах хандлага, чиглэл өөрчлөгдөн сэтгэл судлалд “сэтгэц” гэдэг нэр томъёо \ухагдхуун\ бий болсон. Сэтгэл санааг оюун санаа гэж ч манай сэтгэлзүйч эрдэмтэн хэлж, бичиж, хэрэглэж ирсэн байна. Хүн бусад амьтдаас ялгагдан хөгжсөн түүх нь хүний сэтгэц, ухамсрын үүсэл хөгжлийн түүх юм. Хүний сэтгэц, оюун санааг эртний грекийн эрдэмтэд янз бүрээр судалжээ. Тухайлбал: Эртний Грекийн их сэтгэгч Демократ \МЭӨ 460-370\ “Сэтгэц бол бүх байгалийн адил материаллаг бөгөөд тусгай атомуудаас бүтсэн зүйл” гэж сэтгэцийн үзэгдлийн мөн чанарыг анх тайлбарлажээ. Английн философич, сурган хүмүүжүүлэгч Джон Локк \1632-1704\ “ Хүн төрөхдөө ямар ч бэлэн үзэл санаагүй төрдөг. Хүний оюун санаа бол “цэвэр самбар” юм гэж сэтгэцийн үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг тайлбарласан байдаг. 19-р зууны 2-р хагасаас эхлэн шинжлэх ухааны болон физиологийн шинжлэх ухааны хөгжил хурдасч, физиологийн шинжлэх ухаанд гарсан шинэ шинэ нээлтүүд нь сэтгэл судлалын хөгжлийн тулгуур чулууг тавьсан юм. Оросын алдарт физиологич, И.М.Сеченовын 1863 онд бичсэн “Тархины рефлекс” хэмээх зохиолд хүний сэтгэц, ухамсар үүсэж хөгжих зүй тогтлыг шинжлэх ухааны үүднээс нарийн тайлбарлаж, сэтгэцийн үзэгдэл нь амьд биеийг хүрээлэн байгаа гадаад орчны тусгал болохыг баталсан юм. Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухааны нарийн асуудлуудыг тайлбарлах гол оньс юм.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн зорилт нь хүний сэтгэцийн амьдралын хууль, зүй тогтол, сурлага, хөдөлмөрийн бүтээлч үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрүүд, хүмүүсийн хоорондын харьцаанд систем, бие хүн төлөвших процессыг шинжлэх ухааны үндэстэйгээр үнэн зөв удирдан зохион байгуулах ажлын сэтгэлзүйн үндсийг судлахад оршино. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь объектив ертөнц хүний тархинд хэрхэн ямар замаар тусгагддаг, хүн өөрийгөө хүрээлэн буй материаллаг ертөнцийг яаж танин мэдэж, хэрхэн хувьсган өөрчилдөг, сэтгэцийн үйл ажиллагаа нь хүний насны үе шатуудтай яаж холбогдон хөгждөг, бие хүний сэтгэцийн шинж чанар хэрхэн төлөвшин тогтдог зэрэг асуудалд шинжлэх ухааны онолын үндэстэй хариу өгдөг юм. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь ялангуяа өсвөр үеийнхний сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга хэлбэрийг тэдний нас бие, сэтгэцийн хөгжлийн түвшинд зохицуулан явуулах ажлын сэтгэлзүйн үндсийг судлахад гол анхаарлаа хандуулдаг. Мөн сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний ухамсрын бүтэц, бие хүний сэтгэцийн процесс, шинж чанар болон байдал илрэн хөгжих тодорхой хэлбэрүүдийн сэтгэлзүйн үндсийг судална.
Ойлголт:
Сэтгэл судлалын ШУ нь анх акиюгийн шинжлэх ухааны харъяа байсан бөгөөд 19-р зууны 2-р хагаст туршилт хийж ирж, туршилтын сэтгэл зүй гарч ирснээр ССШУ нь бие даасан салбар болсон. Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол хүний сэтгэц, сэтгэцийн үзэгдлүүд, тэдгээрийн үүсэх хөгжих төлөвших зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан юм. Уг чанартаа хүний тухай шинжлэх ухаан юм.
Сэтгэц судлал нь хөгжлийн 5 үе шаттай:
1) Сэтгэл судлал бол сүнсний тухай шинжлэх ухаан :
Сэтгэл судлалын ийм тодорхойлолтыг 2000 гаруй жилийн тэртээ өгчээ. Хүний амьдралд тохиолддог ойлгомжгүй бүхий л үзэгдлүүдийг, түүний сүнстэй холбон тайлбарлаж байсан.
Сэтгэцийн тухай анхны төсөөлөл нь анимистик шинжтэй байсан бөгөөд эд зүйлс болгоныг сүнстэй гэж үздэг байжээ. Үзэгдэл, хөдөлгөний хөгжлийн шалтгааныг амьд гэдгээр авч үзэж байжээ. Аристотель сэтгэцийн ойлголтыг бүх органик процессуудад хэрэглэж, тэдгээрийг ургамал, амьтны, ухамсартай сүнс гэж ангилна. Үүний дараа сэтгэцийн талаар материалист /демокрит/ ба идеалист /платон/ гэсэн эсрэг хоёр үзэл бодол бий болжээ.
Демокрит – сэтгэц бол байгалийн нэгэн адил материаллаг хэмээн үзэж байсан.
Платон – сүнс нь материтай адил зүйл биш ба түүнээс идеаль байдлаараа ялгаатай. Ертөнцийг танин мэдэх нь сэтгэц ба хүрээлэн буй орчны харилцан нөлөөлөл бус, харин сүнс хүний биед орохоос өмнө хийсвэр ертөнцөд харсан зүйлийн дурсамж юм гэж үзэж байжээ.
2) Сэтгэл судлал бол ухамсрын тухай шинжлэх ухаан :
Байгалийн шинжлэх ухааны хөгжилтэй холбоотойгоор 17-р зуунаас эхэлсэн. Бодох, мэдрэх, хүсэх чадварыг ухамсар гэж нэрлэсэн. Судалгааны үндсэн арга бол хүн өөрөө өөрийгөө ажиглаж, баримт явдлыг тодорхойлон бичих гэж үзэж байсан.
Р.Декарт – амьтан бол сэтгэл санаа байхгүй, тэдний зан үйл нь гаднаас үзүүлсэн нөлөөллийн рефлекс юм. Түүний үзэл санаагаар бол хүн ухамсартай бөгөөд сэтгэхүйн явцад өөрт дотоод амьдрал байгааг тогтоодог.
Д.Локк – хүний ухамсарт мэдрэхүйн эрхтнээр дамжихгүй зүйл гэж байхгүйгээд ухамсарт атомист задлан шинжлэл хийх зарчим дэвшүүлсний дагуу сэтгэцийн үзэгдлүүд нь эхлээд анхдагч, дараа нь задрахгүй элемент /сэрэхгүй/ болох ба ингэсний үндсэн дээр нийлэмжээр дамжин нилээд нарийн бүрдлүүд төлөвшинө гэж үзэж байжээ.
3) Сэтгэл судлал бол зан үйлийг судалдаг шинжлэх ухаан:
Энэ үе шат нь 20-р зуунаас эхэлсэн. Сэтгэл судлалын зорилт бол шууд харж болох зүйл, тухайлбал, зан үйл, хүний хариу үйлдлийг ажиглаж судлахад оршино. Үйл явдлуудыг өдөөгч сэдлийг хагалзаж үздэггүй.
Сэтгэл судлалыг мэдлэгийн бие даасан салбар болоход физиологи дахь нөхцөлт рефлексийн арга, сэтгэцийн өвчнийг эмчлэх практик туршлага болон сэтгэцийн туршилт судалгаанууд их үүргийг гүйцэтгэсэн.
4) Сэтгэл судлал бол сэтгэцийн баримт, зүй тогтол, механизмыг судалдаг шинжлэх ухаан:
Ертөнцийн талаарх материалист үзлийн суурин дээр бүрэлдсэн. Орчин үеийн сэтгэл судлалын үндэс нь тусгалын онол юм.
Сэтгэцийн мөн чанарт олон талаас хандах, сэтгэл судлалыг хүний практик үйл ажиллагааны сонирхолд үйлчлэх салбаруудтай мэдлэгийн хэрэглээний чиглэл болгон хувиргах хандлага.
Сэтгэц судлал нь хүний сэтгэц, ухамсрын үүсэл, хөгжил ба илрэх зүй тогтлын тухай шинжлэх ухаан юм. Сэтгэл зүйн шинжлэх ухаан анх грект үүссэн. Хүний амьдралын мөн чанар юу юм бэ? гэдэгт хариулт өгөхийг эрмэлзэж янз бүрийн хариулт өгч байсан. Эртний сэтгэгч философич Аристотель: “хүний оюун санаа гэдэг бол амьд организмийн мөн чанар юм. Оюун санааг харин барьж үзэх, харах боломжгүй” гэсэн санааг дэвшүүлснээр түүнийг сэтгэлзүйн шинжлэх ухааныг үндэслэгч гэж үздэг. Эртний хүмүүс : “биенээс салангад 1 зүйл хүн унтахад оюун ухаан биенээс жаахан салдаг. Тэгээд хаа нэг газар нь шингэхэд сэрдэг гэж үздэг. Хүн үхэхэд оюун ухаан нь хол байхгүй болдог. ”
Хүнд 5 тархи байна. 6 дахь нь нугалан тархи
1) Бага тархи – хүний биений тэнцвэрийн хэсгийг удирдана.
2) Уртавтар тархи – эвшээх, найтаах, ханиах
3) Завсрын тархи – орон зайг баримжаална
4) Дунд тархи – гүйх гэх мэт хөдөлгөөнийг удирдана.
5) Их тархи – бүгдийг их захирна.
Оюун сэтгэцийг үйлдвэрлэдэг юм бол тархи. Иймээс тархины тухай судалдаг шинжлэх ухаан юм.
Зорилго :
 Сэтгэцийн үзэгдэлд чанарын судалгаа хийх
 Сэтгэцийн үзэгдлийн төлөвшил, хөгжилд задлан шинжилгээ хийх.
 Сэтгэцийн үзэгдлийн физиологийн механизмыг судлах
 Хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаанд сэтгэл зүйн мэдлэгийг төлөвлөгөөтэй нэвтрүүлэхэд нөлөөлөх
 Сэтгэцийн үзэгдлүүдийг судлах
 Хүний амьдрал үйл ажиллагаанд нөлөөлөх, зөвлөмж өгөх. /хүний харьцах, өөрийгөө өөрчлөх, хүнийг танин мэдэж чадна.дээд физиологийн үйл ажиллагааг судлах зарчим /
 Сэтгэцийн нарийн төвөгтэй үйл ажиллага, дээд физиологийн үйл ажиллагаагсудлах зарчим
Зорилт :
Объектив бодит байдлыг тусгах сэтгэцийн үзэгдлүүд ба процессуудын явагдах зүй тогтлыг судалахад оршино. Сэтгэл судлал өөрийн өмнө хэд хэдэн үүрэг зорилтыг тавьдаг. Үүнд:
 Сэтгэцийн үзэгдэл, процессын чанарын /бүтцийн/онцлогийг судлахнь онолын төдийгүй, мөн практикийн ач холбогдолтой.
 Амьдралын бодит нөхцөл ба хүмүүсийн үйл ажиллагаанаас шалтгаалан сэтгэц илрэхтэй уялдаатайгаар сэтгэцийн үзэгдэл ба процессын бүрдэл, хөгжлийг задлан шинжлэх
 Сэтгэцийн үзэгдлийн үндэс болох физиологийн механизмыг судлахын учир нь түүнийг мэдэхгүйгээр сэтгэцийг хөгжүүлэх, төлөвшүүлэх практик хэрэглүүрийг зөв эзэмших боломжгүй.
 Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдралд төлөвлөгөөтэй нэвтрүүлэхэд нөлөөлөх / сургалт, хүмүүжлийн шинжлэх ухааны болон практик аргачлалыг боловсруулах, хүмүүсийн олон төрлийн үйл ажиллагаан дахь хөдөлмөрийн процессийг үр ашигтай болгох/.
СС-н судлах зүйл нь сэтгэц, ухамсар, бие хүн, ухамсаргүй зан үйл, үйл ажиллагааг судлах явдал юм.
 Сэтгэц :
тархины шинж бөгөөд хүн болон амьтанд бодит ертөнцийн юмс үзэгдлийг тусгах чадвар юм. Сэтгэц нь хэлбэр ба илрэлийн хувьд олон янз. Хүний сэтгэц бол түүний мэдрэмж, бодол санаа, сэтгэл хөдлөл, хүсэл өөрөөр хэлбэл үйлдэл, үйл хэрэг, бусад хүмүүстэй харилцахад илрэх субъектив дотоод ертөнцийг бүрдүүлэгч болно.
 Ухамсар:
Сэтгэцийн хөгжлийн дээд үе шат, нийгэм – түүхийн хөгжил, хөдөлмөрийн үр дүн юм. Үүнээс гадна сэтгэл судлал нь ухамсаргүй, бие хүн, үйл ажиллагаа болон зан үйл зэрэг үзэгдлийг судалдаг.
 Ухамсаргүй:
Тусгагдаж буй бодит зүйлсүүд хүний сэтгэл хөдлөлтэй нийлэн илрэх, эх үүсвэр нь үл ухамсарлагдах, гадаад орчны тусгалын хэлбэр.
 Бие хүн:
Бодгалийн болон нийгэм – сэтгэл зүйн онцлогуудыг агуулсан хүн.
 Зан үйл
Сэтгэцийн үйл ажиллагааны гадаад илрэл юм.
 Үйл ажиллагаа :
Энэ нь хэрэгцээ, сонирхлыг хангахад чиглэсэн хүний үйлдлүүдийн нийлбэр болно.
Ач холбогдол :
Сэтгэхүйн үйлүүдийг зөв хөгжүүлж чадсанаар хүний сургалтын үйл явцад ахиц, ач холбогдол гарна.
• Хүний мөн чанар, түүний дотроос хүүхдийн сэтгэцийн хөгжлийн зүй тогтол болон зан үйлийн онцлог төлөвшил тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар цогц ойлголт, мэдлэг эзэмшинэ.
• Сурган хүмүүжүүлэх ажилд хандах хүмүүсийн сэтгэл зүйн мэдлэг боловсрол, арга барил, хандлага харьцааг өөрчлөхгүйгээр хүүхэд вөвч хөгжлөх үзэл баримтлалын амьдралд хэрэгжүүлэхэд багагүй саад болж байна.
Асуулт 2
Рефлекс, нөхцөлт рефлекс, түүний хэлбэрийг
сургалтанд тооцох нь
Гадны юмс үзэгдлийг зөв хүлээн авахын тулд өөрийгөө удирдаж, гаднаас үзүүлж байгаа юмс үзэгдэлд хариу үйлдэл өгч байгаа процессыг рефлекс гэнэ.Бие махбодийн рефлекст үйлдэл гадаад болон бие махбодийн дотоод талаас үзүүлсэн цочролын үндсэн дээр явагдна. Рефлексийг үүсгэх гадаад цочроогчид нь гадаад ертөнцөөс ирж байгаа янз бүрийн үйлдэл, гэрэл, авиа, дуу, юмны өнгө,үнэр, амт, халуун хүйтэн гэх мэт дохионууд юм. Харин дотоод цочроогчид нь бие махбодийн дотоод орчноос ирж буй янз бүрийн дохио, тэдгээрийн хувьсалт өөрчлөлтүүд юм. Жишээ нь: амьсгал, зүрх судасны хэвийн бус өөрчлөлт, зүрхний цохилт түргэсэх удаашрах гэх мэт. Рефлексийг дотор нь нөхцөлт ба нөхцөлт бус рефлекс гэж хоёр ангилдаг.
1. Нөхцөлт бус рефлекс \төрөлхийн\
Нөхцөлт бус рефлекс нь хүн амьтан, мал адгуусны төрөхөөс нь авхуулаад байдаг, төрөлхийн чадвар юм. Нөхцөлт бус рефлексийг бий болгохын тулд зориудын тусгай нөхцөл үүсгэх шаардлагагүй байдаг. Жишээ нь: уйлах, найтаах, ханиах, хөхөх, нүдээ цавчлах, залгих гэх мэт. Нөхцөлт бус рефлексээр амьтдын зан үйл нь явагддаг.Иймээс амьтдын зан үйл нь зөн билгийн, ухамсаргүй явагддаг.
2. Нөхцөлт рефлекс \үүсмэл\
Хүн амьтан, мал адгуус бүхий л амьдарлынхаа турш өөртөө шинэ зан чанар, дадал зуршлыг бий болгож байдаг. Хүн амьтан, мал адгуусны бүхий л амьдарлын турш шинээр бий болж тогтож, гадаад болон дотоод цочроогчдод хариу үйлдэл өгөх чадварыг нөхцөлт рефлекс гэнэ. Нөхцөлт рефлексийг бий болгохын тулд зориуд тусгай нөхцөл бий болгож, сургаж хэвшүүлсэнээр бий болдог байна. Жишээ нь: циркийн амьтдын хийж буй үзүүлбэрүүд нь бүгд нөхцөлт рефлексээр бий болсон чадвар юм. Нөхцөлт рефлекс нь хүнийг хөгжүүлдэг.Нөхцөлт рефлекс нь нөхцөлт, нөхцөлт биш цочроогчийн тодорхой дарааллаар олон дахин хослон давтсан үйл ажиллагааны үр дүнд бүрэлдэж тогтно.
- Нөхцөлт цочроогч \ зориудаар дасган хэвшүүлэх, сурган хүмүүжүүлэх арга барил сонгож авах ...\
- Нөхцөлт бус цочроогч \хоол тэжээл, байгалийн гэрэл, дуу чимээ, хүний идэвхитэй үйл ажиллагаа...\
Нөхцөлт рефлекс тогтооход шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эл нөхцөл бүрдээгүй тохиолдолд сурахад бэрхшээл учирна. Хэрэгцээнд тохирсон мэдээллийг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд үндэслэн мэргэжлийн багш нар хичээл үйл явцдаа суралцагчиддаа өгдөг. Нөхцөлт рефлекс тогтох буюу юм сурах эсэх нь тухайн хүн заалгасан зүйлээ давтхаас
Рефлексийн физиологи үндсийг рефлексийн нум буюу рефлектная дуга гэдэг. Рефлексийн нум нь гурван хэсгээс бүрднэ:
1. мэдрэмжийн
2. төвийн
3. хөдөлгөөний
Цочроогч эхлээд биеийн мэдрэмжийн төгсгөл хэсэгт ( нүд, чих, хэл, арьс гэх мэт орно ) хөөрөл үүснэ. Биеийн мэдрэмжийн нервт үүссэн хөөрөл тархинд очно. Тэндээс хөдөлгөөний нервт шилжиж биеийг хөдөлгөөнд оруулна. Жишээ нь: Хүн гараа халуун зүйлд хүргэхэд арьс мэдэрч (биеийн мэдрэмжийн төгсгөл хэсэгт хөөрөл үүсэх) => тархинд цочроо үүсгэж ( төвийн хэсэгт очих) => гараа бушуухан татаж авна ( биеийн хөдөлгөөний нервт үйлчилж байна).
Нөхцөлт рефлексийн саатлыг төрөлхийн бус гадаад саатал, бодгалийн нөхцөлт олдмол гадаад саатал гэж хоёр хуваадаг.
Нөхцөлт рефлексийн саатлууд:
1. Замхрах саатал. Жишээ нь: бага насны хүүхдийг шүдийг нь байнга угаалгаж сургахын тулд эхлээд эцэг эх, өвөө эмээ, ах эгч нь ч юм уу байнга сануулж цуг угаана. Дараа нь шүд угаах үйл ажиллагаа нь олон дахин байнга давтагдсаар аяндаа өөрөө хэний ч шахалт, гуйлтгүйгээр өөрөө шүдээ байнга угааж хэвшинэ.Гэвч сануулж байхгүй бол аяндаа мартагдаж, энэхүү тогтсон рефлекс нь замхрах сааталд ордог.
2. Ялгах саатал. Ялгах саатал нь танин мэдэхүйн хөгжилд их нөлөөтэй. Жишээ нь: сургуулилтай нохой эхлээд хүний хэлж буй үг яриаг сайн ялгаж ойлгодоггүй ч аяндаа хүний хэлж буй үгийг дахин дахин сонсож тухайн нөхцөл байдал, дадал давтагдсаар аяндаа хүний үгийг ойлгож, болох болохгүйг ялгана.
3. Нөхцөлт саатал. Хүн, мал амьтан хүрээлэн байгаа орчиндоо хурдан дасан зохицоход нөхцөлт саатал чухал үүрэгтэй. Нохой таньдаг хүмүүс рүүгээ хуцдаггүй. Харин гаднаас шинэ хүн орж ирэхэд хуцаж эхэлдэг. Энэ нь мал амьтан орчныхоо хувьсан өөрчлөгдөж байгаа шинэ нөхцөлтэй өөрийгөө зохицуулж байна.
4. Хожимдуулах саатал.Хожимдуулах саатал нь хүнд сэтгэлийн хөдөлгөөний сайн зан чанаруудыг төлөвшүүлэхэд гол үүрэгтэй байдаг.Жишээ нь: сургуулилтгүй нохой хоол хараад тэсгэлгүй шууд идчихдэг. Энэ нь хожимдуулсан саатал дутуу хөгжсөнтэй холбоотой. Хэрэв хожимдуулсан саатал сайн хөгжсөн бол нохой хэдий адгуус амьтан ч гэсэн эзнээ ид гэж хэлтэл нь хоолоо идэхгүй байж чаддаг, ухаантай амьтан юм.
Асуулт 3
Бие хүний сэтгэц, ухамсрын тухай ойлголтыг сургалтын явцад судлах нь
Бие хүн бол нэг талаас ухамсартай хэл яриатай, байгаль орчноо танин мэдэхээс түүнийг идэвхитэй хувьсган өөрчлөх чадвартай биологийн амьтан юм. Бие хүн бол нийгмийн харилцааны болон ухамсрт үйл ажиллагааны субъект, ухамсар ухаантай хувь хүн, улс нийгмийн үнэ цэнэтэй гишүүн, төлөвшсөн, бодит, биет хүн юм.
Сэтгэц – объектив ертөнцийн субъектив тусгал бол сэтгэц. Сэтгэц бол тархины үйл ажиллагааны илрэл тусгал юм.
Амьд бие махбод өөрийн тархины жолоодлоготойгоор гадаад орчноос үзүүлсэн үйлдэл буюу цочроогчийн эсрэг хариу өгөх чадварыг сэтгэц гэнэ. Жишээ нь: нүд нь боолттой хүний гаран дээр үзэг тавьлаа. Тэгвэл тэр хүн хөнгөн, урт, хатуу гэх мэтээр өөрийн өөрийн танин мэдэхүйн үйлээ ашиглаж үүнийг таниж чадна. Сэтгэцийн гурван түвшин байдаг.
Процесс
Байдал
Шинж чанар
- Зориг
- Темперамент
- Авъяас
- Ой ухаан
- Анхаарал
Адгуус амьтнаас ялгарах цорын ганц шинж бол ухамсар юм.
- Зорилго /өмнөө тавьсан /
- Амьдралаа авч явах арга хэлбэртэй
- Тодорхой үр дүнтэй амьдрал
Эдгээр нь ухамсар юм.
Асуулт 4
Бие хүний тухай ойлголт, түүний нийгэмшил, төлөвшлийг сургалтын явцад харгалзах нь
Хүн бол бие, мэдрэл, сэтгэл, ухаан дөрөв хосолсон нийлбэр цогцлол юм.хувь хүн бол нэг хүн, бодгаль хүн, давтагдашгүй, тусгай онцлогтой хүн, тод орон зай эзлэн цаг хугацаанд оршин байдаг хүн юм. Бие хүн нэг талаас ухамсартай, хэл яриатай, байгал орчныг танин мэдэж, түүний идэвхтэй хувьсган өөрчлөх чадвартай биологийн амьтан юм. Нөгөө талаас хүн нийгмийн бүтээгдэхүүн юм. Тухайн нийгэмд амьдарч, нийгмийн харилцаа болон материаллаг үйлдвэрлэлд оролцогч топд түүхт хүнийг бие хүн гэж нэрлэнэ. Бие хүнийг тодорхойлох сэтгэлзүйн үндсэн онцлог шинж байдаг.
1. Тогтвортой шинж \ ямарч нөхцөлд бие хүний дотоод агуулга нь түүний сэтгэцийн бүрдлийн харьцангуй тогтвортой чанараар илэрхийлэгдэж байдаг\
2. Бие хүний шинж чанаруудын нэгдэл \ бие хүний сэтгэцийн процесс, сэтгэцийн шинжүүд нь хоорондоо нягт харилцан холбоотой хөгжиж байдгаараа тод. Бие хүнийг төлөвшүүлэх хөгжүүлэх процесс нь сургалт хүмүүжлийн иж бүрэн ажлын үр дүн юм.\
3. Бие хүний идэвхит чанар \ хүрээлэн байгаа орчин болон хүн өөрийн хувийн төрөлх чанараа танин мэдэж, тэдгээрийг хувьсган өөрчлөхөд чиглэгдсэн олон янзын олон талт үйл ажиллагаар бие хүний идэвхтэй чанар илэрхийлэгдэж байна. \
Бие хүн бол нийгмийн харилцааны болон ухамсартай үйл ажиллагааны субъект, ухамсар ухаантай хувь хүн, улс нийгмийн үнэ цэнэтэй гишүүн, төлөвшсөн, бодит, биет хүн юм. Бие хүнийг төлөвшүүлэхэд биологийн болон нийгмийн хүчин зүйл нөлөөлнө. Бие хүн төлөвших процесст: удамших чанарын нөлөөлөл, орчны нөлөөлөл, сурган хүмүүжүүлэх системтэй ажил, үйлдэл, бие хүний өөрийнх нь идэвхтэй чанарууд нь нөлөөлдөг юм. Удамших чанар бие хүний хөгжилд нөлөөлөх боловч гол үүрэг гүйцэтгэхгүй. Удамших чанар\ бие хүний галбир, царайны хэв маяг, нүд, дуу хоолой\. Хүн бүрийн уураг тархины хөгжилт, мэдрэлийн эсийн ажиллах чадвар өөр өөр байдаг. Хүний мэдрэхүйн эрхтнүүд удам даган адилсдаг. Жишээ нь: бөх хүнээс бөх хүүхэд гарна. Орчин бол бие хүнийг төлөвшихөд зайлшгүй нөлөөлнө. Хүн орчноос гадна оршихгүй. Бие хүн төлөвшихөд хүмүүсийн хоорондын харилцаа, хамтын үйл ажиллагаа, шинжлэх ухаан, урлаг, соёл, тодорхой чиг зорилготой, зохион байгуулалтай, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа зэрэг нийгмийн орчин нь гол үүрэгтэй юм. Бие хүн төлөвшихөд хувь хүний идэвхтэй чанар нөлөөлнө. Багш хичээлээ хичнээн сайхан заасан ч суралцагчид хичээл зүтгэл гаргахгүй бол сургалт үр дүнгээ өгөхгүй. Хүн бүр нийгмийн амьдрал үйл ажиллагааны явцад ямагт бие биетэйгээ тодорхой харьцаанд оршино. Нийгмийн энэхүү харилцаа нь бие хүнийг төлөвшүүлэн хөгжүүлдэг. Нийгмийн тодорхой харьцаанд хүмүүс нийгмийг дагаж биелүүлэх хэв журам, ёс зүй, зан заншил, хэм хэмжээг мөрдөж өөртөө тэдгээрийг аажмаар төлөвшүүлдэг. Сургалт хүмүүжлийн ажлын явцад, мөн хүмүүс нь бусад хүмүүстэйгээ харьцах явцад ёс суртахууны чанарууд, зан төлөв, эр зориг, сонирхол, хэрэгцээ, авъяас билиг зэрэг бие хүний онцлог шинжүүд төлөвшин бүрэлдэнэ. Хүний төрөлхийн онцлог нь түүний сэтгэцийн хөгжүүлэх нөхцөл боловч тэр нь хүний зан төлөв, авъяас билиг, сонирхол, хэрэгцээ, үзэл бодол зэргийг урьдчилан тодорхойлж чадахгүй. Хүний сэтгэцийн нэг ч онцлог чанар төрөлхөөс заяагдсан байдаггүй. Бие хүний бүхий л шинж чанар нь нийгмийн ахуйн бүтээгдэхүүн юм. Хүний нийгмийн хүрээнээс гадуур хөгжсөн тархи нь хэзээ ч бие хүнийг төлөвшүүлэхэд нөлөөлөхгүй. Жишээ нь: энэтхэгт нэг эрэгтэй хүүхдийг чонын сүргээс, африкт 2 хүүхдийг сармагчины сүргээс олжээ. Эдгээр хүүхдүүд нь аль аль нь босоо зогсож чадахгүй, зөвхөн дөрвөн хөллөж явж, мод өөд авирч, түүхий мах жимсээр хооллодог, нүцгэн явж, чоно шиг улидаг зэрэг зэрлэг амьтны байдлаар амьдарч байсан байна. Иймээс хүнийн мэдрэлийн тогтолцоо нь хүнээс байгаль ертөнцийг танин мэдэж урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх төдийхнөөр бие хүн төлөвшихөд нөлөөлдөг бөгөөд харин бие хүн төлөвших процесс нь нийгмийн амьдралын тодорхой нөхцөлд сургалт хүмүүжлийн ажлын үр дүнд явагддаг идэвхтэй үйл ажиллагаа юм бие хүний төлөвшил нь нийгмийн байгуулалын шинж чанараас шууд хамаардаг байна.Биеийг сэтгэлтэй нь холбон жолоодож байдаг чухал зүйл бол ухаан юм. Ажил хичээлд хүний бие нь байвч сэтгэл нь гуанзанд байвал сургалт амжилтгүй болно. Мөн сургалтанд орчин маш чухал үүрэгтэй. Боловсрол бол оюун ухааны дасгал, хүмүүжил бол сэтгэл ба итгэл төлөвшил, сургалт, боловсрол, хүмүүжил дутсанаас алдаа дутагдал гаргах, өөрийгөө удирдах чадвар тааруу байна.
Хүн гэдэг нь байгаль, нийгэм сэтгэхүйн түг түмэн холбоо харилцаа шүтэлцээнд тодорхой орон зай цаг хугацаанд тус тус оршин байдаг битүү, задгай, битүү гэсэн асар нарийн нийтлэг бүтэц бүрэлдэхүүн бүхий тогтолцоот үйл ажиллагаанд хөгжиж төлөвшидөгдээд зэргийн хөгжилтэй уураг тархитай, ухамсартай амьтан. Хүн бол бие, мэдрэл, сэтгэл, ухаан 4 хосолсон нийлбэр цогцлол юм.
Бие хүн
- ухамсартай нийгэмд эзлэх байр суурьтай
- төлөвшисөн
- үүрэг хүлээх чадвартай
бие хүний нийгэмшлийн төлөвшил:
бие хүн төлөвшихөд нөлөөлөх хүчин зүйлс.
- Төрөлхийн шинж чанар буюу удамшил – эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцооны тодорхой чанар, ген ба хоромсомын бүтцийг дурьдаж болно. /авъяас илрэх, хөгжихийн үндэс суурь нь үүнээс шалтгаална. /
- Хүвь хүний идэвхи чармайлт – хамгийн чухал хүнд хэдий ч авъяас байсан, идэвхи чармайлт гаргахгүй бол энэ нь бусадын адил хэвийн үлдэнэ.
- Сурган хүмүүжүүлэх нэгдмэл үйл явц – сургалт, боловсрол, хүмүүжил дутмагаас алдаа дутагдал гаргах, удирдах чадвар тааруухан байна.
- Орчин ахуй – хүнд сайн, муугаар нөлөөлнө. Энэ нь ахуйн орчин, нийгмийн орчин, газар орчин, биологийн орчин
Өсөлт нь тооны
Хөгжил – өмнө гаргасан бэрхшээлийг даван туулж чадах нь хөгжил юм. Жишээ нь: урьд нь орчуулж чадаагүй зүйлээ дараа нь чадаж байх нь хөгжил юм.
Төлөвшил: хөгжлийн үр дүн


Асуулт 5
Бие хүний хөгжлийн сэтгэлзүйн онолын зарим үзэл баримтлалаас хичээл дээр харгалзан судлах нь
Бие хүнийн тухайн онолын зарим асуудлыг авч үзэхийн өмнө бие хүний сэтгэлзүйн бүтцийг хүн судлалын үүднээс нь авч үзье. Хүний нүд, чих, ам, арьс, булчин зэрэг нь мэдрэхүйн эрхтэн юм. Мэдрэхүйн эдгээр эрхтний мэдрэх чадвар нь гадны юмс, үзэгдлийн эрчин хүчний хэмжээтэй урвуу хамааралтай байдаг. Жишээ нь: хичээлийн явцад багш аяархан, сул ярих нь өдөөгч хүч, эрчим хүч байна гэсэн үг. Багшийн ярьж буйг олж сонсохын тулд сурагчид чихнийхээ сонсох чадварыг өсгөх хэрэгтэй болно. Ингэхлээр хүн өөрийнхөө мэдрэх чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Хүний мэдрэх чадвар, хөгжил, төлөвшлийн эх үүсвэр нь ажигч чанар юм. Аливаа юмс үзэгдлийн гол шинж олж мэдэх чадварыг ажигч чанар гэнэ. Оросын сэтгэлзүйч Л.С. Выготскийн сургалт ба оюун ухааны хөгжлийн харьцааны тухай үзэл баримтлалыг дэлхийн олон орнуудад хүлээн зөвшөөрч байгаа юм. Түүний үзэж байгаагаар хүүхэд аливаа сургалт, ажил үйлийн явцад бие даан хийж чадахгүй зүйлээ багш, хүмүүжүүлэгчид болон насанд хүрэгчдийн санаа, заавар өгөх, дэмжин урамшуулах зэрэг ялигүй тусламжтайгаар гүйцэтгэдэг. Энэ мэтчилэнгээр сургалт нь хүүхдийн төдийгүй тухайн хүний оюун ухааны хөгжлөөс түрүүлж эрчимжиж байдаг. Америкийн эрдэмтэн Х. Гарднерийн үзэж байгаагаар хүний оюун ухаан нь хэл ярианы, хөгжлийн, математик логикийн, орон зайн, биеийн хөдөлгөөний тэнцвэрийн, хүмүүсийн хоорондын харилцааны болон өөрлүүгээ, дотогшоо чиглэсэн оюуны бие даасан долоон чадамжийн цогц нэгдлээр тодорхойлогддог байна. Гэхдээ дээрх чадамжуудаас аль нь давамгайлж байгаагаас шалтгаалан амьдралд дасан зохицох чадвар нь хүн бүрт өөр өөр байдаг. Америкийн сэтгэл зүйч Эрик Эриксон “ хүүхэд нас ба нийгэм” \ 1963\ номондоо хүний хөгжлийг найман үе шатаар загварчлан авч үзжээ. Жишээ нь: нялх нас \0- 1\ балчир нас \1-3\ тоглоомын нас \4-6\, сургуулийн \6-12\ , залуу нас \12-20\, ид насны эхэн үе \20-25\, ид нас \26-65\, өтлөх нас |65 дээшс\ швецарийн сэтгэлзүйч Жан Пиаже: мэдлэг бол үйлдэл юм. Үйлдлийн явцад схемүүд бий болно. Мэдээллийг зохион байгуулна. Гадна ертөнцийг ойлгохын тулд илүү нарийн схем хэрэглэнэ гэж хүний оюун санааны хөгжлийг авч үзжээ. Тэрээр оюун ухааны хөгжлийг хүртэх хөдөлгөөний шат \0-2\, үйлдэл төлөвшихөөс өмнөх шат \2-7\ тодорхой үйлдлийн шат \7-12\ фермаль үйлдлийн шат \12\ - оос дээш. Оросын эрдэмтэн Д.Б. Эльконин хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг гол зонхилох үйл ажиллагаа, шинэ бүрдэлт гэсэн ухагдахуунтай холбоон тайлбарлажээ. Хүүхдийн тухайн насанд илэрдэг онцлог, өөрчлөлт гэж байдаг. Энэхүү онцлог болон өөрчлөлт илрэн гарахад нөлөөлж буй үйл ажиллагааг гол зонхилох үйл ажиллагаа гэж анх оросын сэтгэлзүйч А.Н.Монтев тодорхойлжээ. Хүүхэд насны тодорхой үе шатанд, тухайлбал сургуулийн дунд насны ба өсвөр насны үед том хүн болох мэдрэмж тэмүүлэл, өөрийгөө үнэлэх чадвар, хамтын амьдралд захирагдах чадвар зэрэг өөрчлөлт гардаг. Эдгээрийг А.Н.Монтев, Д.Б Эльконин нар өсвөр насны үеийн шинэ бүрдэлт гэжээ. Австрийн сэтгэлзүйч З.Фрейд хүний сэтгэцийн хөгжлийг ухамсарлахын өмнөх, үл ухамсарлах, ухамсрын гэсэн 3 төвшинд судалжээ. Бие хүний хөгжил, төлөвшилийн нэгэн гол үзүүлэлт нь ажиглах чадвар юм.
Асуулт 6
Бие хүний үйл хүний үйл ажиллагаа, түүний бүтэц, төрөл ангилалыг сургалтын явцад харгалзан судлах нь
Үйл ажиллагаа гэдэг бол хүн ба түүнийг хүрээлэн байгаа ертөнцийн хооронд жинхэнэ харьцааг тогтоодог бодит байдалд хандах харьцааны идэвхитэй хэлбэр юм. Хүн амьдрах явцдаа байнга үйлдэл хийж ямар нэг зүйлийг бүтээж хөдөлмөрлөж, сурч, тоглож,хүмүүстэй харьцах зэргээр идэвхитэй харьцаанд оршидог. Хүн өөрийн сонирхол хэрэгцээг хангахын үүднээс өмнөө тавьсан зорилгыг ухамсартай биелүүлэхэд чиглэгдсэн хүний идэвхитэй чанарыг үйл ажиллагаа гэнэ.
Бүтэц : хүний үйл ажиллагааны бүтэц нарийн бүтэцтэй. Хүний үйл ажиллагаа нь олон янз байдаг боловч түүнийг үндсэнд нь сурах, хөдөлмөрлөх, тоглох гэж 3 хэлбэрт хуваадаг. Үйл ажиллагааны энэ 3 хэлбэр нь сэдэл, үр дүн, зохион байгуулалтаас ялгаатай.
Хөдөлмөр – хүний үйл ажиллагааны үндсэн хэлбэр юм. Нийгэмд ашиг тустай, тодорхой бүтээгдэхүүнийг /матер болон оюун ухаан/ үйлдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хөдөлмөр гэнэ. Жишээ нь багш нарын хувьд оюутан бүтээгдэхүүн юм.
Сурах үйл ажиллгаа – хөдөлмөрий дараагийн үйл ажиллагаанд бэлтгэгдэж амьдралын өргөн хүрээтэй мэдлэг эзэмшихийн чухал нөхцөл мэдлэг, чадвар, дадлыг эзэмшихэд чиглэгдсэн үйл ажиллагааг сурах үйл гэдэг. Оюуны хүчийг түргэсгэгч гол хүчин зүйл зорилготой, системтэй, хүний танин мэдэх үйл ажиллагааг чиглүүлдэг.
Тоглоом – нь хүмүүжих хэрэгсэл. Тоглоом нь хүүхдийг амьдрал, үйл ажиллагаанаас салган холдуулалгүй , харин тоглоом нь хүүхдийн сурах, хөдөлмөрлөх үйл ажиллагаанд бэлтгэх чухал шат болдог. Жишээ нь: нуугдан тоглохоор жаахан хүүхэд нуугдахгүй ч нүдээ даран хэлдэг. Энэ нь сэтгэц сэтгэхүй юм. Мөн шатар, хөзөр, даалуу гэх мэтээр хүний сэтгэц хөгждөг. Тоглох үйл ажиллагаа бага насны хүүхдийн сурах үйл ажиллагаанд тооцож сурах нь дунд насны сургуулийн насны хүүхэд
Асуулт 7
Сэрэл,түүний анализатор, хэлбэр заагийг
сургалтанд тооцох :
Сэрэл:
Хүний идэвхтэй үйл ажиллагааны процесст хүрээн байгаа гадаад ертөнцийг таних мэдэх үйл ажиллагаа явагдана. Танин мэдэх үйл ажиллагаа нь сэрлээс эхлэнэ. Тархи нь хүний хүрээлэн байгаа гадаад ертөнц болох хүний бие организмаас тасралтгүй олон янзын дохиог хүлээн авадаг. Ертөнцийн юмс үзэгдлүүд нь олон янзын шинж чанараар ялгагдаж бөгөөд тархи нь эдгээр
юмс үзэгдлүүдийн шинж чанарыг тусгаж авсанаар сэрлийн үйл ажиллагаа явагдана. Сэрэл бол танин мэдэхүйн хамгийн анхны шат бөгөөд жирийн процесс юм. Тухайн үед хүний тархин д үйлдэл үзүүлсэн юмс үзэгдлүүдийн салангид нэг шинжийг тусгасан тусгалыг сэрэл гэнэ. Сэрлийн тусламжтайгаар бид өөрийгөө хүрээлэн байгаа юмс үзэгдлүүдийн дуу чимээ, хэмжээ, өнгө, үнэр, амт, халуун хүйтэн зэрэг шинжүүдийг тусгаж танин мэднэ. Сэрэл нь сэтгэцийн үлэмж нарийн процесс бөгөөд, хүртэхүй, сэтгэхүй ой зохион бодохуйн материаллаг бааз нь болдог. Ве Ленин нь сэрлээр дамжуулахгүй ямар нэг хэлбэрийг мэдэх боломжгүй юм гэжээ. Сэрэл нь ертөнцийн тухай манай бүх мэдлэгийн анхны эх үүсвэр юм. Жишээ нь:
Төрөлхөөс хараагүй хүн улаан, ногоон, цагаан гм өнгийг төсөөлж чадахгүй. Хэрвээ хүнд сэрэлийн бүхий л мэдрэмж байхгүй бол өөрийгөө хүрээлэн байгаа орчинг танин мэдэж, эргэн тойрон болж байгаа үйл явдлыг ойлгож чадахгүй юм.
Анализатор:
Цочроогчдын үйлдлийг хүлээн авч түүнийг танин мэдэхүйн тогтолцоонд дамжуулж, тархинаас эргэж хариу үйлдэл үзүүлэх үйл ажиллагаа явагдах процессыг анализатор буюу задлан ялгагч гэнэ. Анализатор нь гурван үндсэн хэсгээс бүрддэг. Үүнд:
1. Мэдрэхүйн эрхтэн бүрийн рецептор энэ нь анализаторын захын хэсэг энэ нь нүд чих хэл хамар ам арьс зэрэг мэдрэхүйн эрхтний рецептор буюу хүлээн авагчид орно.
2. Рецепторт дамжин ирсэн ямар нэг мэдээ дохиог хүлээн авч боловсруулан түүнийг сэрэл болгон хувиргах, анализаторуудын цаад хэсэг буюу тархины үйл ажиллагаа.\тархинд явагдах мэдрэхүй\
3. Тархинд боловсрогдсон сэрэл нь эргэж цочроогчдын үйлдэлд хариу үзүүлдэг. Иймд уг эрхтэн нь гадаад дотоод цочроогчдын үйлдэлтэй зохицуулж байдаг. Аливаа сэрэл болон анализаторуудын идэвхитэй үйл ажиллагааны үр дүн юм.
Хэлбэр:
Анализаторуудын рецептор буюу хүлээн авагчдад үйлдэл үзүүлж байгаа цочроогчдын шинж чанар болон үүсэж байгаа сэрэлийн шинж чанараас шалтгаалж сэрэлийг олон янзын хэсэгт хуваадаг. Сэрэл үүсэхэд оролцож байгаа рецепторуудын байдлаар сэрэлийг:
1. Экстерорецептив сэрэл буюу \гадаад сэрэл\
Энэ нь гадаад ертөнцөөс үзүүлсэн дохиог бие махбодийн гадаргууд орших рецепторуудын тусламжтайгаар хүлээн авах сэрэл юм.
• Шүргэлт даралтаас үүсэх сэрэл \амтлах, хүрэлцэх, арьсны сэрэл\
• Алс зайгаас үүсэх сэрэл \хараа, сонор, үнэртэх сэрэл\
2. Интерорецептив \дотоод сэрэл\
Энэ нь бие махбодийн дотоодоос ирсэн дохиог хүлээн авна.
• Бие махбодийн дотоод эрхтэний сэрэл
3. Проприорецептив \булчин хөдөлгөөний сэрэл\
Энэ нь биеийн хөдөлгөөн болон бие махбодийн байдалын тухай дохиог хүлээн ах сэрэл юм.
Сэрлийн зааг:
Аливаа сэрэл нь 3 янзын заагт үүсэж явагдана. Дөнгөж мэдэгдэм сэрлийг үүсгэх цочрооогчийн бага хүчийн сэрлийн үнэмлэхүйн доод зааг гэнэ. Сэрлийн үнэмлэхүй доод заагаас бага хүчтэй цочроогчид сэрлийг үүсгэхгүй. Сэрлийн үнэмлэхүйн зааг бага байх тусам анализаторын үнэмлэхүй мэдрэх чанар их байдаг. Анализаторын мэдрэх чанар харилцан адилгүй байдаг. Анализаторын мэдрэх чанар нь сэрэлийн заагаар тодорхойлогдоно. Сэрэлийг үүсгэсч цочроогчын их хүчийг сэрэлийн үнэмлэхүй дээд зааг гэнэ. Цочроогчдын хүчний эрчимд гарах ялимгүй жижиг ялгааг сэрж мэдрэхийг сэрэлийн ялгаварын зааг гэнэ.
Асуулт 8
Хүртэхүй, түүний физиологи үндэс чанар хэлбэрийг
сургалтанд тооцох нь
Хүртэхүй :
Танин мэдэх үйлийн эхний шат нь сэрэл юм. Хүн төрөлхтөний танин мэдэх үйл нь олон шатаар явагддаг бөгөөд түүний нэг нь хүртэхүй юм. Хүний задлан ялгагчид буюу анализаторуудад үйлдэл үзүүлсэн бүхэл бүтэн юмс үзэгдэлүүдийн дүр, их тархины гадарт тусгагдсан тусгалыг хүртэхүй гэнэ. Хүртэхүй нь сэрэлүүдийн үндсэн дээр үүсдэг. Сэрэл оролцохгүйгээр хүртэхүй үүсэхгүй. Гэвч сэрэлтэй харицуулхад хүртэхүй нь сэтгэцийн нилээд нарийн процесс юм. Юмс үзэгдлүүдэд байдаг олон янзын шинж чанаруудыг хүн мэдрэхүйн олон эрхтэнээрээ тусган авч тэрхүү тусгалыг тархи нэг цогцолбор ухагдахуун буюу зүйл болгон тусгаж буй сэтгэцийн процесс нь хүртэхүй юм.
Хүртэхүйн физиологи үндэс:
Хүнд тусгагдаж буй аливаа үзэгдэл юмсын янз бүрийн шинж чанар хүний мэдрэхүйн эрхтэнд нэг зэрэг юмуу дараалан үйлдэл үзүүлж уг үзэгдэл юмсын шинж чанаруудыг тусгасан хөөрлийн олон голомтуудыг бүрдүүлнэ. Ийнхүү хүний мэдрэхүйн эрхтэний идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд мэдрэхүйн эрхтэний олон анализаторуудын тархинд байгаа төвүүдэд хөөрлийн голомтуудын хооронд мэдрэлийн түр холбоос тогтох процесс нь хүртэхүйн физиологи үндэс болно. Хүртэхүйд гадаад ертөнцийг тусгах зориудын тусгай эрхтэн байдаггүй. Харин хүртэхүй нь анализаторуудын тусламжтайгаар гадаад ертөнцийг тусгаж авдаг байна. Хүртэхүй нь сэрэлийн адилаар зөвхөн тодорхой нэг цочроогчдын үйлдлээр үүсгэхгүй. Хүртэхүйн физиологи үндэс нь мэдрэхүйн хэд хэдэн эрхтэнд нэгэн зэрэг юмуу эсвэл дараалан үйлдэл үзүүлсэн хэд хэдэн цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр нэгэн анализаторын тархины хэсгийн эсэд юмуу хэд хэдэн анализаторуудын тархины хэсгүүдийн хооронд бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос юм. Хүртэхүйн чанарууд:
Хүртэхүй нв олон янзын чанаруудаар сэтгэцийн бусад процессуудаас ялгаатай. Хүртэхүйн чанаруудыг дараахи байдлаар ангилна.
1. Хүнд тусгагдаж байгаа зүйл тодорхой биетэй бодитой шинж чанарыг агуулсан байна. Энэ нь хүртэхүйн бүхэллэг чанар юм.
2. Хүнд тусгагдаж байгаа зүйл нь бүхэл бүтэн шинж чанартай байдаг бөгөөд хүн эдгээр юмс үзэгдлийг тусгахдаа түүнд байгаа бүхэл бүтэн шинж чанараар нь тусгадаг. Юмс үзэгдлүүдийн орон зайн харьцааны бүхэл шинжээр нь илэрхийлэгддэг. Юмс үзэгдэл бүр нь өөртөө хэлбэр, хэмжээ, их бага, жин, өнгө гэх мэт чанаруудтай. Эдгээрийн аль нэг шинжийг орхигдуулбал хүнд тусгагдаж байгаа зүйл хараахан бүрэн гүйцэд танин мэдэгдэхгүй болно. Энэ бүхэн нь хүртэхүйн бодислог чанар юм.
3. Хүнд тусгагдаж байгаа зүйл тодорхой бүтэцтэй байдагт оршино. Хүртэхүй нь бүхэл бүтэн чанар нь түүний бүтэцтэй нягт холбоотой байдаг. Өөрөөр хэлбэр хүнд тусгагдаж байгаа зүйлийн бүхэл бүтэн чанар нь түүний бүтцээр тодорхойлогдоно. Хүн амьтан нь гадаад бүтцээрээ ялгаатай.
4. Хүнд тусгагдаж байгаа ямар нэгэн зүйл нь өөртөө байнгын харьцангуй тогтвортой чанартай байдаг нь хүртэхүйн 4 дэх чанар юм. Аливаа зүйлийг хүн өөр өөр нөхцөл байдалд тусгахад уг зүйлий шинж чанар хувьсан өөрчлөгдөхгүй байнга хэвээр хадгалагдаж байдаг.
5. Хүнд тусгагдаж байгаа зүйл нь тодорхой утга агуулгыг илэрхийлэхийн хамтаар тэр нь хэл ярианы сэтгэхүйн үйлийн идэвхтэй оролцоотойгоор хүнд ухамсарлагдан тусгасан байдаг. Энэ бол хүртэхүйн 5 дах чанар юм.
6. Хүртэхүй нь гадаад юмсын аливаа үйлдлийг тусгасан идэвхгүй тусгал бөгөөд харин тэр нь үйлдэл үзүүлж буй зүйлүүдийн дотроос тодорхой зүйлүүдийг сонгож авах идэвхтэй процесс юм. Энэ нь хүртэхүйн 6 дах чанар мөн.
Хүртэхүйн хэлбэр
Хүртэхүйг олон янзын шинж чанараар ангилдаг. Хүртэхүйд олон янзын анализаторууд оролцож байдаг бөгөөд түүнийг анализаторуудын оролцож байгаа байдлаар нь хараа, сонор, хүрэлцэх, үнэртэх, амтлах, хөдөлгөөний хүртэхүй гэж хэд хэдэн хэлбэрт хуваана. Нөгөө талаар материйн оршиж байгаа байдлаар нь хүртэхүйг орон зайн, цаг хугацааны, хөдөлгөөний хүртэхүй гэж 3 хуваана.
Асуулт 9
Боловсролыг бие хүний үндсэн шинж, төлөвшилтэй
холбон судлахуй
И. Кант хүн өөрийн ухамсараараа бие хүн болж төлөвшидөг бөгөөд өөрийн ухамсар нь хүнийг амьтнаас ялгаж, түүнийг ёс суртахууны хэм хэмжээнд өөрийгөө захируулдаг гэж үзэж байв. Хувь хүн нь хүний амьдралын өөрийн давтагдашгүй онцлог шинжүүдийг илэрхийлсэн биологи, сэтгэл зүйн өвөрмөц онцлог бүхий тодорхой нэг хүн юм. Бие хүн нэг талаас ухамсартай , хэл яриатай, байгаль орчиныг танин мэдэж, түүнийг идэвхтэй хувьсган өөрчлөх чадвартай биологийн амьтан юм. Нөгөө талаас хүн нь нийгмийн бүтээгдэхүүн юм. Хүний энэхүү чанар нь түүний хамгийн гол шинж бөгөөд тийм ч учраас нийгмийн амьдрал, түүний нийгмийн харилцаа, хамтын хөдөлмөр нь хүний биологийн шинж чанар, биологийн бүтцийг хувьсган өөрчилж хөгжүүлсэн юм. Бие хүнийг тодорхойлох сэтгэлзүйн үндсэн онцлог шинж чанар байдаг. Үүнд:
1. Бие хүний тогтвортой шинж. Ямар ч нөхцөлд бие хүний дотоод агуулга нь түүний сэтгэцийн бүрдлийн харьцангуй тогтвортой чанараар илэрхийлэгднэ.
2. Бие хүний шинж чанаруудын нэгдэл. Бие хүний сэтгэцийн процесс, сэтгэцийн шинжүүд нь хоорондоо нягт харилцан холбоотой хөгжиж байдгаараа тодорхой бие хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх процесс нь сургалт хүмүүжлийн иж бүрэн ажлын үр дүн юм.
3. Бие хүний идэвхит чанар. Хүрээлэн багаа орчин болон хүн өөрийн хувийн төрөлх чанараа танин мэдэж, тэдгээрийн хувьсган өөрчлөхөд чиглэгдэсэн олон янзын олон талт үйл ажиллагаагаар бие хүний идэвхитэй чанар илэрхийлэгдэж байдаг.
Хүн нь нийгмийн бүтээгдэхүүн болохын зэрэгцээгээр байгалийн болон биологийн бүтээгдэхүүн юм. Тийм учраас бие хүн төрөлхийн шинжээр нийгмийн чанарыг илэрхийлэхийн хамт өөрийн бие махбодийн бүтцээр биологийн онцлог шинжийг агуулж байдаг. Бие хүнийг төлөвшүүлэхэд байгалийн болон биологийн хүчин зүйлүүд нөлөөлөхөөс гадна орчин бол бие хүн төлөвшихөд зайлшгүй нөлөөлнө. Хүн бүр нийгмийн амьдрал үйл ажиллаггааны явцад ямагт бие биетэйгээ тодорхой харьцаанд оршино. Нийгмийн энэхүү харилцаа нь бие хүнийг төлөвшүүлэн хөгжүүлдэг байна. Нийгмийн тодорхой харьцаанд хүмүүс нийгмийн дагаж биелүүлэх хэв журам, ёс зүй, зан заншил, хэм хэмжээг хэлбэрэлтгүй мөрдөж өөртөө тэдгээрийг аажмаар төлөвшүүлдэг юм. Сургалт хүмүүжлийн ажлын явцад мөн бусад хүмүүстэйгээ харьцах явцад ёс суртахууны чанарууд зан төлөв, эр зориг, сонирхол, хэрэгцээ, авъяас билэг, зэрэг бие хүний онцлог шинжүүд төлөвшин бүрдэнэ. Бие хүн төлөвших нь нийгмийн үзэгдэл бөгөөд тодорхой зүй тогтлын дагуу явагддаг. Энэхүү зүй тогтлын танин судалсанаар бие хүн төлөвших явцыг оновчтой удирдан чиглүүлэх боломж бүрдэнэ. Бие хүн төлөвших явцыг зөв чиглүүлэн удирдахгүй бол нийгмийн сөрөг үзэгдэл газар авч нийгэм оршин тогтнож, хөгжих нь төвөгтэй байх бөгөөд янз бүрийн бэрхшээл тулгарна. Тиймээс хүн төрөлхтөн өнө эртнээс өсвөр залуу үеийг бие хүн болж төлөвших явцыг чиглүүлэн удирдаж ирсэн бөгөөд энэхүү үйл явцыг хүмүүжил гэж томъёолж ирсэн. Бие хүн төлөвших зүй тогтолыг дараах байдлаар ангилж болно.
1. Бие хүний төлөвшил нь объект субъектийн хүчин зүйлээс хамаарч байх зүй тогтол
Бие хүний төлөвшил нь хүний төрөлхийн шинж чанар, байгаль, нийгмийн орчин зэрэг объектив, тухайн хүний өөрийнх нь хүсэл сонирхол, чармайлт, сургалт хүмүүжлийн ажил субъектив хүчин зүйлээс ямагт хамаарч байдаг.
2. Бие хүн харилцаанд оролцож байж л төлөвших зүйл тогтол
Хүний харилцаа нь мэдээлэл солилцох, амьд ертөнц хоорондын үйл ажиллагаа юм. Хүмүүсийн харилцаа нь хамгийн боловсронгуй бөгөөд ухамсартай, хэл яриа оролцсон байдгаараа онцлог юм. Бие хүн төлөвшихөд нийгмийн харилцаа бүхэлдээ нөлөөлдөг боловч эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцаа, ихээхэн чухал. Багш суралцагчидын харилцаа суралцагчидыг хүндэтгэх тэдний эрхийг хүлээн зөвшөөрөх чөлөөт бие даасан сэтгэхүйг нь хөгжүүлэхэд чиглэсэн байвал бие хүн төлөвшихөд зарчмын ач холбогдолтой юм.
3. Бие хүн үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагаа хийж байж л төлөвших зүй тогтол
Хүн насан туршдаа ямар нэгэн үйл ажиллагааг ямагт эрхэлж байдаг. Хэдий чинээ олон төрлийн үйл ажиллагаа орно төдий чинээ хүн хөгжиж төлөвшиж, сэтгэлгээний цар хүрээ нь тэлж байдаг. Сургуулийн өмнөх болон бага насны хүүхдэд бие хүн болж төлөвшихөд тоглоом онцгой үүрэгтэй. Сургуульд орсоноос эхлэн дээд боловсрол эзэмших үед сургалт нь бие хүн болж төлөвшихөд онцгой үүрэгтэй. Сургалт нь суралцагчидад бие даан суралцах арга барил эзэмших, чөлөөт сэтгэлгээгээ хөгжүүлэн өөрийн байр суурьтай бие хүн болон төлөвшихөд нөлөөлөхүйц байх учиртай.
Асуулт 10
Анхаарлын чанаруудыг сургалтын явцад
харгалзан ажиллах нь
Тодорхой зүйл болон үйл ажиллагаан дээр хүний сэтгэц, ухамсар чиглэн төвлөрөх процессыг анхаарал гэнэ.
Анхаарал нь хүний аливаа үйл ажиллагааг үр бүтээлтэй, амжилттай болгодог.Жишээ нь: Сүүлийн үед хүүхдүүд хөгжим сонсонгоо хичээл их хийдэг болсон. Ямар нэг хоёр зүйлд анхаарал нэгэн зэрэг төвлөрнө гэдэг хэцүү. Нэгэн зэрэг хоёр зүйлд анхаарлаа төвлөрүүлээд байгаа учир анхаарал сарниж, тухайн үйлийг үр бүтээлгүй болгож байна.Тиймээс хөгжим сонсонгоо хичээлээ ойлгоно гэж үгүй.
Анхаарлыг дотор нь:
1. Гадаад анхаарал
2. Дотоод анхаарал гэж хоёр ангилдаг
Хүрээлэн байгаа эд юмс дээр чиглэгдэж байгаа анхаарлыг гадаад анхаарал гэнэ. Гадаад анхаарал нь хүний биеийн гадаад байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгддэг. Жишээ нь: Анхаарлаа төвлөрүүлж байгаа хүний хөдөлгөөн нь зогсонги байдалд орж, амьсгаа нь удааширж, юмыг чагнаж, нүд нь нэг юман дээр төвлөрсөн байдаг.
Хүний бодол, сэтгэл хөдлөл зэрэг дотоод ертөнцөд чиглэгдэж байгаа анхаарлыг дотоод анхаарал гэнэ.Энэ үед хүний бие тогтонги байдалд орж, зүрх судасны цохилт буурах гэх мэт шинжүүд илэрдэг.
Анхаарлыг бас санамсартай анхаарал, санамсаргүй анхаарал гэж хоёр хуваадаг.
Санамсаргүй анхаарал – дотоод бодол санаа, ухамсраа тодорхой хугацаанд ямар нэгэн зүйлд зориуд чиглүүлж, төвлөрүүлж байдаг сэтгэцийн үйл юм. Хожуу анхаарал нь идэвхтэй анхаарлын үргэлжлэл нь юм. Идэвхтэй анхаарлын эрч хүч нь ямар нэгэн шалтгаан, нөхцөл байдлаас болж буурч, хэсэг хугацаанд анхаарал суларч өөр зүйлд татагдаж байснаа буцаж идэвхтэй анхаарал төвлөрхийг хожуу үүсэх анхаарал гэнэ. Жишээ нь: Хичээл дээр би багшийн зааж буй шинэ хичээлп хамаг анхаарлаа төвлөрүүлж сонсож байна. Хэсэг хугацааны дараа миний санаанд өчигдөр үзсэн киноны үйл явдал бодогдоно. Багш намайг хичээлээ анхаарахгүй байгааг хараад хичээлээ анхаар гэж сануулснаар би буцаад хичээлээ анхаарч эхэлнэ.
Хүний анхаарал үүсч хөгжихөд дохионы I , II –р систем чухал үүрэгтэй.Хүний биеийн хөдөлмөр үүсч хөгжихөд дохионы I-р систем чухал үүрэгтэй байдаг бол оюун ухааны үйл ажиллагааг гүйцэтгэхэд дохионы II –р систем голлох үүрэгтэй байдаг. Жишээ нь: Хүн гэр орны ажил хийхэд дохионы I – р системголлох үүрэгтэй ( аяга угаах, хоол хийх, хог шүүрдэх гэх мэт). Харин оюуны хөдөлмөр буюу хичээл хийхэд дохионы II –р систем голлоно ( тоо бодох, ном унших гэх мэт).
Анхаарлын чанар – хүний анхаарлын дотоод бүтэц, агуулгын илэрхийлж буй зүйлүүдийг анхаарлын чанар гэнэ. Аливаа хүний анхаарлын хөгжлийн түвшин анхаарлын чанарууд хэр зэрэг хөгжсөнөөр нь тодорхойлогдоно.
Анхарлын шинж чанарыг:
1. анхаарлын багтаамж
анхааралд нэгэн зэрэг хамрагдаж байгаа юмсын тоог анхаарлын багтаамж гэнэ.
- Явцуу багтаамжтай
- Өргөн багтаамжтай
Анхаарлын багтаамжыг тахистоскоп гэдэг багтаамжаар тодорхойлдог. Жишээ нь: хүүхэд нэгэн зэрэг 3-4 зүйлийг тогтоодог бол том хүн 4-6 зүйлийг өөрийн анхаарлын багтаамжинд нэгэн зэрэг хамарч чаддаг байна.
2. анхаарлын хуваарилалт
хүн өөрийнхөө дотоод сэтгэц, ухамсарын үйл ажиллагааг нэгэн зэрэг хоёр юмуу, түүнээс дээш хэд хэдэн объект дээр төлвөрүүлэхийг анхаарлын хувиарлалт гэнэ.
Жишээ нь: хичээл дээр оюутан багшийн зааж буй хичээлийг идэвхтэй сонсож, үзүүлж буй зүйлийг харж сэтгэхийн хамтаар яригдаж байгаа зүйлийн утга агуулгыг өөрийн үгээр бичиж тэмдэглэх зэргээр хэд хэдэн үйлдэлийг нэгэн зэргээр гүйцэтгэж байгаа нь анхаарлын хувиарлалтын дүн юм. Багш хичээл дээр өөрийн заах материалын агуулгыг логик дэс дараалалтай, уран тод хэллэгээр суралцагчидад дамжуулан хүргэхийг хичээхийн зэрэгцээ түүний зааж байгаа зүйлийг суралцагчид хэрхэн тусгаж авч байгаа, нийт суралцагчидын сахилга бат, хичээлд оролцох идэвх хэрхэн байгаа зэрэг нэгэн зэргийг анхаарч байх шаардлагатай. Энэ бүхэн нь багшийн анхаарлын нарийн хувиарлалтыг шаардана.
3. анхаарлын сарнилт
Хүн ямар нэг тодорхой зүйл дээр урт удаан хугацааны турш анхаарлаа төвлөрүүлэх чадвараа алдахыг анхаарлын сарнилт гэнэ. Анхаарал сарних явдал хоёр янз байдаг.
- Анхаарал нэг зүйл дээр хэт төвлөрсөнөөс болж орчины юмс, үзэгдлүүдийг анхаарахгүй өнгөрөх
- Хүн зориудын идэвхтэй анхаарлаа ямар нэг объект болон үйл ажиллагаан дээр тогтворжуулан барьж чадаагүй учраас сарних
Жишээ нь: эрдэм шинжилгээний тодорхой нэг сэдэв дээр олон жил, идэвх үр бүтээлтэй ажилласан эрдэмтдийн анхаарал өөр зүйл дээр төдий л төвлөрөхгүй зөвхөн үүнтэй холбогдсон асуудлыг үргэлж сонирхож ойр орчимд болж байгаа үйл явдлыг огтхон ч анхаарахгүй өнгөрдөг тохиолдол ч байдаг.
4. Анхаарлын хэлбэлзэл
Хүний анхаарал чиглэн тогтворжиж байсан объектоосоо хөндийрч хэсэг хугацааны дараа дахин уг объект дээр тогтворжих зэргээр үечилсэн давтамжаар анхаарал сарних процессийг хэлнэ.
Жишээ нь: ямар нэг зүйлийг удаан хугацаагаар харахад хүний анхаарал нэг үе уг зүйлээс хөндийрч нөгөө үе дахин төвлөрөх
5. Анхаарлын тогтворжилт
Анхаарал ямар нэгэн зүйл болон тодорхой үйл ажиллагаан дээр урт удаан хугацаагаар баригдан төвлөрч буй процессийг анхаарлын процесс гэнэ.
Жишээ нь: 7,8 насны хүүхдийн анхаарлын тогтворжилт нь нэг зүйл дээр 10-15 минутаас илүүгүй хугацаанд тогтворждог бол сургуулийн ахлах ангийн сурагчидын анхаарал нэг зүйл дээр 30-40 минут төвлөрнө.
6. Анхаарлын төвлөрөлт
Анхаарал тодорхой нэг зүйл дээр тогтвортой суурьших процессийг хэлнэ. Жишээ: Сурагчид гэртээ хичээл давтаж гэрийн даалгавар биелүүлж байгаа үедээ хажуу хүмүүсийн яриа, радио телевиз, зэргийг огт сонсон мэдэхгүйгээр өнгөрч, гагцхүү өөрийн гүйцэтгэж байгаа зүйлдээ ухамсарынхаа бүхий л үйлийг шавхан дайчлах явдал.
Хүүхэд сургуульд ороход гүйцэтгэх үйл ажиллагаа нь сурах үйл болдог. Хүүхэд сургуульд ороод мэдлэгийг зорилшо, чиглэлтэй, системтэй эзэмшиж эхэлж байгаа нь тэдний анхаарлыг бүх талаар нь хөгжүүлэх боломжтой нөхцөл болдог. Сурах үйл ажиллагааны бүхий л хэлбэрүүд нь цөм анхаарлын оролцоотойгоор явагдна. Бага ангийн наснаас эхлэн хүүхдийн анхаарал зориудын чиглэлээр хөгжиж, анхаарлын шинжүүд идэвхитэй төлөвшиж эхэлнэ. Эрдэмтдийн судалгаагаар 1-2 ангийн ангийн сурагчдын анхаарал 10-15 минутын турш нэг зүйл дээр тогтворжиж чаддагийг баталса байна. Ийм учраас 1-2-р ангид 10-15 минутын заах хичээлийн хэлбэрүүдийг өөрчлөн сурагчдаар уншуулах, бичүүлэх, зуруулах, бодож сэтгүүлэх зэргээр богино богино хугацаанд сурах үйл ажиллагааны хэлбэрүүдийг өөрчилж байх нь зүйтэй.
Холерик темпераменттай хүүхэд дур сонирхолтой зүйлдээ анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг бас анхаарал нь хувиарлагдахдаа сайн байдаг. Анхаарал нь нэг зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг. Сангвиник темпераменттай хүүхдийн анхаарал нь анги сурагчдын байдал, нөхцөл өөрчлөгдөхөд ч гэсэн хурдантөвлөрч, анхаарлаа хувиарлаж чаддаг байна. Ийм хүүхдийн анхаарал нь нилээд тогтвортой, хаяа сарнивч дорхноо төвлөрч чаддаг, нэг төрлийн ажлаас нөгөөд анхаарах чадвартай байдаг боловч нэг зүйлд анхаарлаа удаан барьж тогтооход амархан биш байдаг байна. Флегматик хэв шинжтэй хүүхэд бүх л өдрийн турш анхаарлаа төвлөрүүлж, сарниулахгүй нэг хэвийн байж чаддаг. Тэдний анхаарлын гаднах шинж дотоод жинхэнэ анхааралтайгаа тохирохгүй байх нь элбэг буюу гааад байдал нь илрэл султай, хайнгууд мэт багш түүнийг анхаарахгүй сууж байна гэж зэмлэх нь их байдаг. Меланхолик хэв шинжтэй хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хувиарлагдан зохицохдоо хангалтгүй, болж байгаа олон зүйлийг ажиглаж мэдэхгүй өнгөрдөг байна. Намуун тайван ажил, орчинд анхаарал нь илүү эрчимтэй төвлөрдөг, анхаарлаа нэг зүйлээс нөгөөд шилжүүлэхдээ удаан байдаг. Сэтгэл нь их хөдөлсөэ, олон зүйл бодох болсон үед анхаарал нь бас хямарч эвдэрнэ.
Асуулт 11
Ой тогтоолт, түүний физиологи үндэс, төрлөөс
сургалтанд харгалзах нь
Ой
"Ой нь хүний сэтгэцийн хөгжлийн тулгуур чулуу юм." гэж их физилогич И.М.Сеченов тодорхойлжээ. Хүний уураг тархины нэгэн гайхамшигт чанар өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа бататгах, үлдээн хадгалах, сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох сэтгэлийн нарийн процессыг ой гэнэ. Өөрөөр хэлбэл үзэгдэл юмсын ул мөр бидний тархинд хадгалагдан үлдэх юм. Хүний ойг хадгаламж, агуулахтай зүйрлэвэл илүү ойлгомжтой юм. Ой нь хүний сэтгэцийн хөгжлийн тулгуур суурь бөгөөд ойгүйгээр хүн ямарваа нэг үйл ажиллагаа хийх боломжгүй юм. Хүн амьдралынхаа турш ой тогтоолтынхоо өчүүхэн бага хэсэг буюу дөнгөж 10-15%-ийг ашигладаг болохыг эрдэмтэд тогтоосон. Хэрвээ хүн ой тогтоолтоо сайн ашиглавал 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж, 6 гадаад хэл эзэмшихээс гадна нэвтэрхий толь бичгийн зуун мянган өгүүллэгийг тогтоож чадах болно гэсэн тооцоо байдаг байна. Ой нь тухайн хүний мэргэжлийн онцлог, дасгал сургууль, өмнөө тавьсан зорилго зэргээс ихээхэн хамаардаг байна. Германы суут яруу найрагч, сэтгэгч И.В. Гёте ойг “ амьдарлын мөнхийн ногоон мод” гэж зүйрлүүлэн нэрлэжээ.
Үүрэг
1. Хүний амьдарлын өнгөрүүлсэн туршлагыг хадгалан баяжуулдаг.
2. Хүний эзэмшиж буй мэдлэг, чадвар, дадлагыг хуримтлуулж баяжуулж, эмхлэн цэгцэлж, системчлэх
3. Хүнд гаднаас үйлдэл үзүүлж буй юмс үзэгдлүүдийн шинж чанарыг тодорхой хугацаанд хүний оюун ухаанд барьж, хадгалж, танин мэдэх, сайн санаж гаргах
4. Ой нь сэрэл, хүртэхүй, төсөөлөл, дүрслэн бодох зэрэг сэтгэцийн бусад процессуудтай нягт холбооотой хөгжиж, хүний танин мэдэх үйл ажиллагааны үр бүтээлийг дээшлүүлэх гэх мэт.
Физиологи үндэс:
Ой тогтоолт үүсч хөгжихдөө тархины дотоодын харийн механизмаар явагддаг. Орчин үеийн хүний ой тогтоолтыг нарийн судалж, түүний үүсч хөгжих физиологийн механизмын талаар хэд хэдэн үндсэн чиглэлийн онол байдаг:
1. Сэтгэл судлалын онол
Сэтгэл судлалын онолд мэдрэлийн эсүүдийн нийлэмж \ассоциаци\-ийг авч үзжээ. Хүний ой тогтоолт үүсч хөгжих механизм нь ертөнцийн юмс үзэгдлүүдийн хооронд тогтох эвсэл холбоосын үндсэн дээр явагдах учиртай. Ассоциаци нь нарийн энгийн гэсэн хоёр янз. Энгийн ассоциаци нь хүний ой тогтоолтын процесс үүсч хөгжих үндэс бөгөөд гурван хэлбэртэй.
a. Зэрэгцэн ассоциаци
Хүнд нөлөөлж буй зүйлүүд нь өөрийн олон шинжээрээ мэдрэхүйн эрхтэнүүдэд дараалан юмуу нэгэн зэрэг үйлдэл үзүүлж дүр бүтээхийг зэрэгцэн ассоциаци гэнэ.
b. Адил төстэй ассоциаци
Ертөнц бие биетэйгээ адил төстэй юмс үзэгдэл байдаг. Жишээлбэл: 16- р зууны үед шувуу яагаад нисдэгийг ажиглан судалсаар хүн яаж нисэж болохыг эрж хайсаар онгоц бүтээжээ. Танил хүний дуу сонсогдоход дүр нь санагдана. Ингэж ой тогтоолтыг баяжуулна. Энэ мэтчилэн нэг зүйлийг хараад юмуу, сонсоод түүнтэй адилхан ижил зүйлийг эсрэг тэсрэг шинж хэлбэрээр нь харилцан уялдуулж, сэргээхийг адил төстэй ассиляци гэнэ.
c. Эсрэг тэсрэгийн ассоциаци
Юмс үзэгдэлд эсрэг тэсрэг чанар байдаг. Жишээ нь: хүн үргэлж баяр баясгалантай байдаггүй, бас уйтгар гуниг тохиолддог. Юмс үзэгдлийг ул суурьтай танин мэдэх хүсэл сонирхол, тэмүүлэл байвч мэдлэг чадвар туршлага хүрэлцэхгүй байх гэх мэт зөрчил тэмцэл байж хүн цааш төлөвшиж хөгждөг. Эсрэг тэсрэг ассоциаци нь хүний ой тогтоолтонд учирах зөрчил бэрхшээлийг даван туулах нь чухал хөшүүрэг юм.
2. Нейрофизиологийн онол
Энэ онолд дээд мэдрэлийн үйл ажиллагааны зүй тогтолын тухай И.П. Павловын сургааль чухал үндэс болж байдаг. Түүний үзэж байгаагаар тархинд түр нөхцөлт түр филиософи үлдэх нь ойн филиософи үндэс юм. Тэрээр “ мэдрэлийн түр холбоо бол адгуусны ертөнцөд болон бидэнд буй филиологийн хамгийн боловсронгуй үзэгдэл юм. Тархины эсүүдээс гадна үзүүлсэн үйлдлүүд нь рецептрээс тархины төвд очин хөөрлийн голомт бий болгоно. Тэнд мэдрэлийн түр холбоос тогтож, үүний үр дүнд хадгалсан зүйлээ сэргээнэ. Урьд өмнө олж авсан мэдлэгээ баяжуулж, сэргээн эмхэлж, цэгцэлж байгаа мэдрэлийн түр холбоосыг багтааж байгаа хэрэг юм.
3. Био- химийн онол
Хүний тархины мэдрэлийн эсийн дотоод бүтэцтэй нарийн холбоотой. Хүнд гаднаас нөлөөлсөн цочролын үйлдэл нь тархины мэдрэлийн эсийн тухайн талбайд очиж тэрхүү мэдрэлийн эсийн дотоод бүтцэд ямар нэгэн хувьсал өөрчлөлт оруулдаг байна. Үүний үр дүнд эхлээд мэдрэлийн эсэд цахилгаан химийн урвал явагдаж \эсийн молекулын бүтэц өөрчлөгдөж\ гаднаас нөлөөлсөн зүйлийн шинж чанарыг тэрхүү эсүүд өөртөө хадгалж байна. Ийнхүү эсийн дотоод бүтцэд орсон өөрчлөлт бол фото аппаратаар хүний дүрсийг буулгаж буйн адил гаднаас ирсэн аливаа зүйлийг өөртөө авч үлдээх нарийн үйл ажиллагаа явагддаг байна. Тухайлбал: нейронуудын уулзварт цахилгаан соронзон долгион \импульс\ очиж өнгөрсөн явдлын ул мөрт өөрчлөлт оруулж, энэ өөрчлөлтийг хянаж, шалгах, буцах холбоо бий болгодог байна. Энэ нь ойн физиологийн үйлдлийн нейро био- химийн онолын нэгэн агуулга юм.
Ийнхүү ой тогтоолтын физиологийн үндэс нь хүний уураг тархин дахь мэдрэийн эсүүдийг цусаар хангаж хооронд нь холбож тогтолцоо үүсгэснээр сургалт хүмүүжлийн амьдарлын чухал хэрэгцээ нөхцөлийг бий болгодог.
Ой тогтоолтын төрөл:
Ой тогтоолтын үндсэн процесст тогтоох, сэргээн санах, хадгалах, таних, мартах ажиллагаа орно. Ой нь хэд хэдэн хэлбэртэй. Ой тогтоолт идэвхитэй үүсч хөгжих оролцож буй мэдрэлийн эрхтэнүүдийн оролцоогоор ойг харааны, сонсголын, үнэртэхийн, амтлахын болон хөдөлгөөний ой гэж ангилна. Хүний гүйцэтгэж буй үйл ажиллагааны зорилгоор ойг санамсартай буюу зориудын, санамсаргүй буюу идэвхигүй \зориудын бус ой\ гэж ангилна.Мөн хүний гүйцэтгэж буй үйл ажиллагааны хэлбэрээр ойг бодит буюу дүрслэх, үйл хөдөлгөөний логик сэтгэхүйн болон сэтгэл хөдлөлийн ой гэж ангилдаг.
Гүйцэтгэх үүргээр нь:
1. Санамсаргүй ой
Тодорхой зорилго чиглэлгүйгээр гол төлөв гаднаас хүнд үйлдэл үзүүлж буй юмс үзэгдлийн гэнэтийн юм уу тусгал нөлөөгөөр уг нөлөөлсөн зүйлсин ул мөр, дүр байдал хүний оюун ухаанд үлдэн хадгалагдаж, хжим сэргээн санах процесс юм. Зориудаар тогтоох зорилго тавигдах үед яригдана.
2. Санамсартай \зориудын\ ой
Ямар нэг юмыг тусгаж авахдаа урьдаас зориуд зорилго чиглэл тавиад оюун ухаанаа идэвхитэй зориулдаг процесс. Зориудаар тогтоох зорилго тавигдаагүй аяндаа тогтоох хэлбэр
Мэдрэхүйн эрхтэний үйл ажиллагаагаар нь:
1. Дүрслэх \бодит\ ой
Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх зэрэг таван үндсэн мэдрэх эртхний тусламжтайгаар ангилдаг. Ой тогтоолт нь хүмүүсийн мэрэгжлийн онцлогтой ихээхэн холбоотой байдаг байна. Жишээ нь: Эмч хүн ойролцоогоор 250-300 өвчтөнийхөө нэрийг тогтоодог бол нэхмэлийн үйлдвэрийн ажилчид хар өнгийн 40-өөд янзын утасыг тогтоодог байна.
2. Хэл ярианы ой
Энэ ой нь хүнд өөрт нь нөлөөлж буй юмсын дүр байдлыг шууд мэдрэхүйн эрхтнээр биш яриагаар \сэтгэхүйн үйлдлээр\ дамжуулан тусгаж аваад тогтоон хадгалж, сэргээн санаж гаргах процесс юм. Хийсвэр сэтгэхүйн хөгжил сайн хүний хэл яриа \сэтгэхүйн ой\ их сайн хөгжсөн байдаг
3. Сэтгэхүйн \утгын\ ой
Тухайн материалын утгыг ойлгон тогтоохыг хэлнэ.
4. Хөдөлгөөний ой
Хөдөлгөөний ой нь алхах гишгэх, бичих, зурах, хэмжих, хөдөлмөрийн дадал дүй, спортын ба бүжгийн хөдөлгөөн их хэрэг болдог юм. Хүн бүрд ийм ой бий боловч хүний бие махбодын төрөлхийн онцлог, бас хөдөлгөөний дасгал сургууль хийж байсанаас ихээхэн шалтгаалдаг байна.
5. Сэтгэлийн хөдөлгөөний ой
Хүний сэтгэлийн өөрчлөлт эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм. Баярлах, бахдах, гайхах, сэтгэл ханах, хайрлах дурлах, уйтгарлах, гомдох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас хүлээн авч чаддаг бөгөөд заримд нь бүр насан туршид нь хадгалагддаг. А.П.Чехов нь “хэнэггүй зан бол сэтгэлийн саа өвчин мөн” гэж тун сүрхий онож хэлсэн байдаг. Хүн нойрсож байгаа үед ухамсаргүй ой тогтоолт, Дохионы П системийн төв болон зүүн мал бөмбөлөг амарч, харин баруун тал бөмбөлөг ажилладаг байна. Иймээс зүүдний зарим нь санамсаргүй тогтоогдож үлдэнэ харин зарим нь өглөө санах гээд чаддаггүйтэй холбоотой юм.
Ойг үүсч хөгжихөөр нь:
1. Түр зуурын ой
Богино хугацаанд өнгөцхөн тогтоож, хэрэгцээ шаардлана өнгөрсөний дараа түргэн мартах процесс юм.
2. Түргэн шуурхай ой
Юмыг түргэн хугацаанд хүлээж авах гадаад ертөнцийн нөлөөтэйгээр өөрийгөө түргэн зохицуулдаг процесс юм. Энэ ойд түргэн хүлээж авах түргэн санах, түргэн мартах процесс ордог.
3. Удаан хугацааны ой

Юмс үзэгдлийг харьцангуй удаан тогтоож, удаан хугацаанд хадгалдаг идэвхтэй процесс юм.
Ой тогтоолт нь тогтоох процессоор дамжин хөгждөг.
Тогтоох ойг үр дүнгээр нь
1. Санамсартай ой
2. Санамсаргүй ой
3. Механик ой \Утгыг үл ойлгон цээжлэх хэлбэр\
4. Утгачилсан ой \ Тухайн материалын утгыг ойлгон тогтоохыг хэлнэ\ гэж ангилдаг.
Хадгалах ой- тогтоосон зүйлийн ул мөрийг тодорхой хугацаанд уураг тархиндаа мэдрэлийн түр холбоосын хэлбэрээр барьж байх процесс юм.
Танин мэдэх ой- хүн ойдоо тогтоон хадгалж буй шинж чанарыг бүрэн ухаарч, өөрсдөө ямар нэгэн идэвхтэй дүр бүрдүүлж буй процесс юм.

Сэргээн санах ой – өөртөө тогтоон хадгалж танигдсан зүйлсийн ул мөрийг хэрэгцээтэй үедээ санан гаргаж буй процесс юм.

Асуулт 12
Ойн процессуудаас тооцон сургалтыг зохион
байгуулах нь:
Хүмүүсийн ойн хөгжил ба чанар нь харилцан адилгүй юм. Тэдний тогтоох арга, хэлбэр нь өөр өөр байдгаас гадна юуг илүү тогтоох нь өөр байдаг ажээ. Зарим хүмүүс ахрж тогтоох буюу бодит ой нь илүү хөгжсөн байхад заримд нь үг, хэл, яриаг буюу түүгээр илэрхийлэгдсэн хууль, дүрэм, ухагдхуун, нэр томъёог илүү тогтоож сэргээн санадаг байна. Ийм хүмүүст утгачилан тогтоох ой илүү байгаа нь ойлгомжтой. Нөгөө хэсэг хүмүүст дүрслэх ба утгын ой аль аль нь жигд хөгжсөн байдаг. Ийм хүмүүсийг холимог буюу хосолсон хэв шинжийн ойтой гэж нэрлэнэ. Анализаторын буюу мэдрэх эрхтний оролцооны байдлаар хүмүүсийн тогтоо байдал хэд хэдэн төрөл байна. Сонсоод тогтоох нь илүү хүмүүс авиа, дуу, хөгжим, шүлэг сайн тогтоодог бол хараад илүү тогтоодог хүмүүс өнгө, будаг, номын дүрс байдал, бас уншсанаа сайн цээжлжх, үг өгүүлбэр, тоо томъёо нүдэнд нь тусах шиг болдог байна. Зарим хүмүүс юмыг тогтоохын тулд уншсан мэдсэнээ амандаа хэлэх, бусдад ярьж өгөх, эсвэл дахин хууллж бичих, товчилон тэмдэглэх зэрэг арга хэрэглэдэг байна. Энэ нь хөдөлгөөний ой илүү хөгжсөн хүмүүс юм. Дохионы 1-р систем илүү хөгжсөн хүмүүс юмс үзэгдлийн дүрс, өнгө, будаг, дуу чимээ, амт, үнэр, хэлбэр, галбирыг сайн тогтоодог. Харин дохионы 2-р систем илүү хөгжсөэ хүмүүс юмны утга, хийсвэр ухагдхуун, үзэгдлийн холбоо хамаарал, үг өгүүлбэр зэргийг сайн тогтоодог байна. Хүний ой тогтоолт нь бүр нялх балчир байхаас нь үүсэн хөгждөг. Нярай хүүхэд эхийгээ таних, эсвэл гашуун эм дахин уухаас дургүйцэх нь ойн нэг илрэл юм.
Асуулт 13
Зохион бодохуй түүний физиологи үндэс, хэлбэрийг сургалтын явцад харгалзах нь
Хүн төрөлхтөн материаллаг болон оюун санааны үнэт шинэ зүйлийг бүтээхийн өмнө түүнийг урьдаар ухамсартаа төлөвлөн боловсруулдаг юм. Хожим бүтээх зүйлийнхээ талаар оюун ухаандаа урьдчилан төлөвлөж байгаа үйл нь хүний зохион бодохуйн үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хүн зохион бүтээх гэсэн зүйлийнхээ тухай өөрийн бодол санаа, түүний дүр байдлыг тархиндаа урьдаар боловсруулан бүтээж, дараа нь түүнийгээ практик амьдрал болгох идэвхитэй үйл ажиллагаанд орно. Хүний зохион бодох үйл нь түүний урьд өмнө эзэмшсэн мэдлэг, чадвар дээр тулгуурлаж үүсэж хөгждөг онцлогтой. Хүн өөрт байгаа мэдлэг дээр түшиглэж ямар нэгэн шинэ үзэл санаа, шинэ дүр төсөөллийг бий болгоход чиглэгдсэн бодит байдлыг хувьсган тусгасан тусгалын онцгой хэлбэрийг зохион бодохуй гэнэ. Жишээ нь: Багшийн мэргэжил нь уран зөгнөл, зохион бодохуйн идэвхитэй үйл ажиллагааны өндөр түвшинг шаардах бөгөөд багш хүн өөрөө ямар нэгэн түүхт үйл явдал, харь газар орон, цэлмэг тэнгэр, гүн ногоон тайг, хязгааргүй цэнхэр тэнгис далайн тухай сурагчдад заахдаа өөрөө энэ бүх үзэгдэл юмсын тухай урнаар төсөөлж, ургуулж бодож дүрслэхгүйгээр сурагчдыг хичээлдээ идэвхижүүлж чадахгүйн дээр тэдний зохион бодох үйлийг хөгжүүлэх боломжгүй юм.
Зохион бодохуйн физиологи үндэс
Тархины хэд хэдэн төрлүүдийн хооронд бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос нь хүний зохион бодох үйл хөгжилтэй холбоотой. Цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр тархины гадарт урьд нь бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоосуудаас дахин шинэ холбоосын нэгдэл бүрэлдэн тогтох процесс нь хүний зохион бодохуйн физиологи үндэс болно. Хүний зохион бодох үйл нь түүний тархины гадарт явагдах анализ, синтез үйлийн үндсэн дээр явагдана. Зохион бодохыг үүсэх дүрүүд нь тусгай тусгай салангид дүрүүдээс бүрэлдсэн байдаг бөгөөд тэдгээр дүрүүд нь тархины анализ үйлдлийн дүнд хэсэг дүр болж ангилагддаг. Харин их тархины гадарын синтез үйлдлийн үндсэн дээр тэрхүү салангид дүрүүд нэгэн бүхэл бүтэн болж нэгдэнэ. Жишээ нь: хүн өөрөө очиж үзээгүй ямар нэгэн газар орны тухай зохион бодож өөртөө тодорхой дүрийг үүсгэж бий болно. Энэ дүр нь тэр хүний амьдральд олон дүрүүдээс бүрдэж байгаа юм. Энэ бүхэн нь тархины анализ синтез үйлдлийн үр дүн юм.
Асуулт 14
Зохион бодохуйн хэлбэр, хөгжилтийг сургалтын явцад судлах нь:
Зохион бодох процесс нь:
1. Санамсаргүй
2. Зориудын \ ухамсартай\ гэсэн хэлбэрээр үүсэж явагддаг.
Урьдаас төсөөлж зохиох, зориудын зорилго тавилгүй ямар нэгэн дүрийг бүтээх процесс нь санамсаргүй зохион бодох юм. Хүний хэрэгцээ болон сэтгэлийн хөдөлгөөнийй байдлаас болж хүн өөртөө ямар нэгэн дүрийг бүтээнэ. Жишээ нь: эцэж ядарсанаас болж амрахыг хүсэх мөрөөдөх өлссөнөөс болж сайхан хоолны тухай дүрслэн бодно.
• Зүүд санамсаргүй хэлбэрээр үүсэж явагадах зохион бодохуйн нийтлэг дүр бол зүүд юм. И .М. Сеченов зүүдийг сэтгэлзүйн үүднээс “зүүд бол урьд нь хүнд байсан дүрүүдийн байхгүй нийлбэр юм” гэж тайлбарлажээ.
• Санааширал: санамсаргүйн зохион бодохуйн нэг хэлбэр бол санааширал юм. Хүн ямар нэгэн юмны талаар мөрөөдөн бясалгах нь санааширал юм. Санааширал нь идэвхгүй зохион бодох үйлийн үр дагавар юм. Энэ нь хүнийг амьдрал тэмцэлээс нь хөндийрүүлж идэвхгүй хий хоосон мөрөөдөлд оруулдаг ашиггүй процесс юм.
Зориудын \ ухамсартай\ зохион бодох нь тодорхой чиглэл, зорилгын үүднээс шууд дүрслэгдэж байгаа дүр юм. Хүн ямар нэгэн дүрийг бүтээх тодорхой зорилго тавьж оюун ухаан, хүч зоригоо шавхан дайчилсаны дүнд үүсэж байгаа дүр бол зориудын зохион бодох процесс юм. Дотор нь хоёр хуваадаг:
1. Сэргээн хуулж зохион бодох
Ямар нэгэн схем, зураг, зураглалын үндсэн дээр юмуу эсвэл хэл яриагаар тодорхой дүрийг бүтээх процесс нь сэргээн хуулж зохион бодох үйл юм. Тухайн хүний амьдрал үйл ажиллагаанд тохиолдож байгаагүй зүйлийн дүрийг бүтээх процессыг сэргээн хуулж зохион бодох үйл гэнэ. Жишээ нь: хэл яриагаараа урьд нь хэзээ ч очиж байгаагүй ямар нэгэн хотын тухай зохион дүрслэдэг. Энэ процесс нь хүний ой ухаанд хадгалагдаж байсан юмсын ул мөрийн үндсэн дээр үүсэж явагдана. Энэ процесс нь сурах үйл ажиллагаанд онцгой үүрэгтэй. Хүн объектив үзэгдэл, юмсын дотоод харьцаа холбоонд нэвтрэн орж тэдгээрийн гүн гүнзгий танин мэдэх үйл нь зохион бодохын идэвхтэй оролцоотойгоор явагдана. Сэргээн хуулж зохион бодох үйлийн явцад хүнд мэдлэг чадвар дадал төлөвшин хөгждөг. Зохион бүтээх процессийн дүр нь янз бүрийн түвшинд илэрч гардаг бөгөөд энэ нь юуны уг хүний мэдлэг боловсролын түвшингөөс хамаарна. “үнэн дүрслэл нь их мэдлэгийг шаарддаг” гэж А.С. Пушкин хэлсэн байдаг.
2. Бүтээлчээр зохион бодох
Хүн өөрийн бүтээлч үйл ажиллагааны явцад ямар нэгэн шинэ дүрийг бие дааж бүтээх процессийг уран бүтээлийн буюу бүтээлчээр зохион бодох гэнэ. Бодит амьдралд урьд нь байгаагүй, цаашид байж болох юмс үзэгдлүүд, тэдгээрийн орших нөхцөл, байдлын шинэ эх дүрийг бүтээх процесс нь уран бүтээлийн буюу бүтээлчээр зохион бодох юм. Уран бүтээлийн зохион бодох процессоос хүний бүтээлч үйл ажиллагаа эхэлж хүн ямар нэгэн шинэ машин техник бүтэээж, шинжлэх ухаанд шинэ бүтээл хийж урлаг уран бүтээл туурвиж байдаг. Уран бүтээлийн зохион бодох процесс нь багш сурган хүмүүжүүлэгчидийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Багш хүн өөрийн зааж байгаа хичээлээ сайн мэдэж байх, энэ талаар гүнзгий мэдлэгтэй байх сурагчидын сэтгэлзүйг нарийн ойлгож, тэдний өсөн хөгжиж байгаа хэрэгцээ сонирхолыг зөв тусган ертөнц, шинжлэх ухааны болон хүмүүст байдаг сайн сайхныг хүүхдэд түргэн дамжуулах уран чадвар эв дүйг нарийн эзэмшсэн байх нь багшийн уран бүтээлийн зохион бодох үйлийг хөгжүүлэх чухал нөхцөл болно. Хүүхдийн туршлага арвижин мэдэх төсөөлөх зүйлийн хэмжээ ихсэх тусам тэдний зохион бодох үйл идэвхтэй хөгждөг. Хүүхдийг багаас нь эхлэн ямар нэгэн бүтээлч үйл ажиллагаанд татан оруулах нь тэдний зохион бодох үйлийг хөгжүүлэх нөхцөл болдог. Сургуулийн насны хүүхдийн хөгжилт нь сургалтын чанараас хамаарна. Багш хичээл дээр зааж байгаа зүйлээ хурц тод уран илэрхийлэлтэй тайлбарлаж, сурагчидад асуулт тавьж, тэднийг идэвхжүүлж хичээлдээ оролцуулах, сургалтын олон янзын арга барилыг хэрэглэх, олон янзын үзүүлэн хэрэглэх зэрэг нь сурагчидын зохион бодох үйлийг хөгжүүлэх гол хэрэглүүр болдог.
Асуулт 15
Төсөөлөл түүний хэлбэрийг хүртэхүйн үйлд
тулгуурлан судлах нь
Төсөөлөл нь хүний танин мэдэх үйл ажиллагааны эхний шатанд багтдаг сэтгэцийн процесс юм. Ямар нэгэн үед хүнд үүссэн сэрэл, хүртэхүй нь тархинд үлдэж хоцорсон ул мөрийн үндсэн дээр төсөөлөл үүсэж бий болно. Төсөөлөлийн физиологи үндэс нь урьд нь бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос, тархинд хадгалагдаж байгаад дахин сэргэх процесс юм. Бид өөртөө урьд нь нөлөөлж байсан ямар нэгэн зүйлийг хожим аль нэг цагт төсөөлөн санаж чадна. Гэхдээ эдгээр зүйлсийн зарим нь бидэнд тод, зарим нь бүдэг бүрхэг байдлаар төсөөлөгднө. Аливаа төсөөлөл бодит болон ерөнхийлөн дүгнэгдсэн 2 үндсэн онцлогоор илэрхийлэгднэ. Хүн ямар нэгэн объект буюу зүйлийн тухай төсөөлөхдөө түүнийг дахин үзэж харж, дахин сонсож тусгаж байгаа мэтээр түүний дүр байдлыг санаж, гаргах хэлбэрээр төсөөлөлийн, биет бодит шинжээр илэрхийлэгднэ. Объектуудаас үүссэн олон янзын сэтгэгдлүүдийг нэгэн дүрд нэгтгэх буюу хэд хэдэн төстэй дүрүүдийг нэг дүрд нэгтгэх хэлбэрээр төсөөллийн ерөнхийлөн дүгнэсэн шинж илэрхийлэгдэж байгаа юм. Төсөөллийн бодит шинж нь сэрэл, хүртэхүйн үндсэн дээр явагддагаараа илэрхийлэгднэ. Харин төсөөлөл нь сэтгэхүй, үг яриатай холбоотой байдгаараа түүний ерөнхийлөн дүгнэгдсэн шинж тодорхойлогдож байгаа юм. Төсөөлөл нь даараах шинжийг өөртөө өгуулсан байдаг:
1. Төсөөлөл бол хүний ой тогтоолтонд үлдэж хадгалагдсан үзэгдэл юмсын дүр бөгөөд харин дүрүүдийн үүсгэсэн цочроогчдод дараа уг зүйлийн тухай төсөөлөл хүнд бий болох үед дахин үйлдэл үзүүлэхгүй.
2. Төсөөлөл нь бүдэг, бүрхэг, тод биш байдаг онцлог шинжтэй.
3. Төсөөлөл нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг
4. Төсөөлөл үүсэж явагдхад анализаторуудын рецепторууд ажиллахгүй бөгөөд үүсэж байгаа дүр нь гагцхүү тархинд бүрэлдэж тогтсон мэдрэлийн түр холбоос дахин сэргэгдсэний үндсэн дээр явагдна.
Төсөөлөлийн хэлбэр
Төсөөллийг хүртэхүйн адилаар хараа, сонсгол, хүрэлцэх, үнэртэх, амтлах, хөдөлгөөний төсөөлөл гэж ангилна. Орон зайд оршиж байгаа юмсын хэмжээ, хэлбэр, өнгө, хөдөлгөөн болон харилцан байршлыг тусгасан төсөөлөлийг харааны төсөөлөл гэнэ. Байгалийн юмс үэгдлийн дуу чимээ нь сонсголын төсөөлөлд хамаарагдна. Хүний үг яриа сонсголын төсөөлөл нь ярианы бүтцийг үлэмж нарийн тусгасан байдаг. Ялангуяа хүүхдийг хэл ярианд сургах, зөв уншиж бичүүлж сургахад үг яриа сонсголын төсөөлөлд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд төсөөлж мэдэх хэрэгтэй. Үг яриа сонсголын төсөөлөлийг хөгжүүлэх нь гадаад хэл сурахад их ач холбогдолтой.Үнэртэх, амтлах, хүрэлцэх төсөөллүүд нь юмсын туай онцлг шинжүүдийг нарийн тусгасан байна. Хүн өөрийн оюун ухааны болон практик үйл ажиллагааны төсөөлөлийг хөдөлгөөний төсөөлөл гэнэ. Хөдөлгөөний төсөөлөлийг сэтгэлзүйн нарийн бүтцийн хувьд орон зайн, цаг хугацц болон юмсын хөдөлгөөний төсөөлөл гэж ангилна. Юмсын эзэлхүүн багтаамж тэдгээрийн харилцан байршил, хол ойр чиглэлийг тусгасан төсөөлөлиг орон зайн төсөөлөл гэнэ. Орон зайн төсөөлөл нь сурагчдаасгазарзүй, геометр, одон орон зэрэг хичээлүүдийг судлахад ач холбогдолтой. Цаг, хоног, сар, жил, улирал цаг хугацааны урт богиноүргэлжилжх байдлыг сэтгэн тодорхойлохыг цаг хугацааны төсөөлөл гэнэ. Цаг хугацааны төсөөлөл нь түүх, байгал, физик шэрэг хичээлүүдийг судлахад ач холбогдолтой. Төсөөлөл үүсэж хөгжихөд ой тогтоолт болон зохион бодох үйл чухал нөлөөг үзүүлдэг. Төсөөлөлийн ой тогтоолт дээр тулгуурлаж явагдах төсөөлөл мөн зохион бодох үйл дээр тулгуурлан явагдах төсөөлөл гэж хоёр ангилна.
Ой тогтоолт дээр тулгуурлан үүсэж явагдах төсөөлөл нь сэрэл, хүртэхүйн бааз дээр түшиглэн үүсэж хөгждөг. Ой тогтоолт дээр түшиглэн үүсэж явагдах төсөөлөл нь хүн өмнө нь биеээрээ тусгаж мэдэрсэн дүр байдлыг дахин санах үндсэн дээр үүснэ. Зохион бодох процесс дээр тулгуурлан үүсэж явагдах төсөөлөл нь урьд нь нөлөөлсөн зүйлийн ул мөрийн үндсэн дээр илэрч байгаа төсөөлөл юм. Ерөнхийлөн дүгнэсэн шинжээр нь төсөөлөлийг:
• Нэгж төсөөлөл
• Нийлэг \ерөнхий\ төсөөлөл гэж хоёр хуваана.
Нэгж төсөөлөлд нэгж юмс үзэгдлүүд тусгагдсан байдаг. Нийтлэг төсөөлөлд төрөл, анги бүлэг, хэсэг юмс үзэгдлүүд байдаг цогцолбор шинжүүд тусгагдсан байдаг.
Төсөөлөлийн ассоциаци \холбоос\
Төсөөлөл нь бие биенээсээ салангид үүсэхгүй. Төсөөлөлүүдийн хоорондын холбоог ассоциаци гэнэ. Өөрөөр хэлбэл нэг төсөөлөл үүсэж явагдахад нөгөө төсөөлөл түүнд нөлөөлдөг. Төсөөлөлийн ассоциацийг:
1. Дараалсан
2. Адил төстэй
3. Эсрэг тэсрэг ассоциаци гэж гурав ангилна.Ямар нэгэн зүйлийг тусгаж хүртэхүйд өмнөх зүйлийг дараачинхаа зүйлийг санагдуулах зүйлийг дараалсан төсөөлөл гэнэ. Жишээ нь: Галт тэрэгний буудал харахад тэр хүнд галт тэрэг заавал санагдна. Хоорондоо ямар нэгэн харьцаагаар адил төстэй буюу хэд хэдэн объектуудын төсөөлөлийн харьцаа холбоог адил төстэй ассоциаци гэнэ. Жишээ нь: том бадриун хүнийг харахад баавгай санагдна. Бие хүний эсрэг тэсрэг шинж чанарыг агуулсан төсөөлөлүүдийн холбоог эсрэг тэсрэгийн ассоциаци гэнэ.Жишээ нь: Алсаас харсан балгасыг харахад барьж байгаа байшин барилгыг санагдуулна. Хүний сэрэл, хүртэхүй, бодол санаа, сэтгэхүй, сэтгэлийн хөдөлгөөний үйл ажиллагаатай зэрэгцэн ассоциацийн үзэгдэл явагдаж байдаг юм.
Асуулт 16
Суралцагчдын сэтгэхүйн үйлдэл, гүйцэтгэх үйл
ажиллагааг судлах нь
Сэтгэхүй бол сэтгэцийн болон танан мэдэхийн процессийн хөгжлийн дээд шат бөгөөд үлэмж нарийн процесс юм. Хүн төрөлхтөн сэтгэхүйн тусламжтайгаар материаллаг юмс үзэгдлийн шинж чанарыг танин мэддэг. Сэтгэхүйн тусламжтайгаар байгал, нйигмийн үзэгдэлд гүнзгий нэвтэрч, тэдгээрийн шинж чанар, харилцаа холбоог нээн илрүүлж бүрэн гүйцэд танин мэдэх чадвар хуримтлуулдаг. Сэтгэхүй нь сэтгэцийн бусад үзэгдэлтэй нягт холбоотойгоор үүсч сэрэл, хүртэхүй, төсөөлөл, ой зэрэг процессуудад тулгуурлан хөгждөг зүй тогтолтой. Хүний мэдрэхүйн эрхтэний үйл ажиллагааны үндсэн дээр хүнд тусгагдсан юмс үзэгдлүүдийн дүрүүдэд тулгуурлан хөгждөг. Сэтгэхүй нь хүн төрөлхтөний танаин мэдэхүйн хамгийн идэвхитэй нарийн шат учраас өөрөө өөрийгөө хөгжүүлдэг зүй тогтолтой байдаг. Энэ зүй тогтол нь хүни тархины хөгжлийн өвөрмөц онцлогоор тодорхойлогдно. Сэтгэхүй гэдэг нь материаллаг ертөнцийн юмс үзэгдлүүдийн гүнд нэвтрэн орж, түүний дотоод зүй тогтол, мөн чанар, харилцаа холбоог нээн илрүүлхэд чиглэсэн оюун ухааны үйл ажиллагааны нарийн хэлбэр юм. Мэдрэхүйн эрхтэнээр дамжин ирсэн мэдээллүүдийг тархи боловсруулж, мэдлэг болгож буй сэтгэцийн процессын хамгийн нарийн хэлбэр нь сэтгэхүйн үйлдэл юм.
Сэтгэхүйн үйлдэл

Юмс үзэгдлүүдийн ямар нэгэн мөн чанарыг нээн олох, эд юмс болон хүний бодол санааны хооронд холбоо тогтоох явдал нь гагцхүү сэтгэхүйн тодорхой үйлдлүүдийн тусламжтайгаар явагдана. Ийм учраас сэтгэхүйн үйлдэл нь хүний оюун ухаанд ямар нэгэн зорилтуудыг шийдэхэд туслах сэтгэх үйлдлийн арга чадвар юм. Сэтгэхүйн үйлдэл нь олон янз бөгөөд анализ синтез, харьцуулах, хийсвэрлэх, тодруулах, нэгтгэн дүгнэх, ангилах эмхлэн цэгцлэх гэсэн хэлбэрүүдтэй. Жишээ нь: сурагч хүн ярих зүйлийн төлөвгөө зохиохын тулд уг зүйлээ задлан ангилж \ анализ\, түүний гол санааг олж дараа нь түүнийгээ нэгтгэн дүгнэж нэг ойлголт аваад эцэст нь ярина. Хэрэв тэрхүү сурагчийн ярьсан зүйлийн агуулга нь дутуу, хангалтгүй бол багш уг зүйлийн утга санааг дахин бүрэн гаргуулахын тулд сурагчид асуулт тавьж, жишээ баримт гаргуулахыг оролдоно. Энэ нь уг сэдвийн агуулгыг тодруулах үйл ажилд тэр сурагчийг татан оруулж байгаа юм.
1. Сэтгэхүйн анализ синтез үйлдэл
Хүн өөрийгөө хүрээлэн байгаа материаллаг ертөнцийн юмс үзэгдлийг түүний тодорхой хэсэг, тодорхой шинж чанараар задлан ангилж сэтгэж байгаа процесс нь сэтгэхүйн анализ үйлдэл юм. Харин синтез үйлдэл нь анализийн эсрэг үйлдэл юм. Юмс үзэгдлүүдийн тусгай хэсэг, хэсэг шинжүүдийг нэгэн бүхэл зүйл нэгтгэн сэтгэж байгаа процессийг сэтгэхүйн синтез буюу нэгтгэн дүгнэх гэнэ. Анализийг:
A. Оюун ухааны
B. Практик үйл ажиллагааны гэж хоёр хуваана. Анхандаа хүний сэтгэхүйн процесс нь түүний практик үйл ажиллагаатай шууд холбоотой үүсэж явагдана. Харин дараагийн тохиолдолд сэтгэхүйн энэ үйл ажиллагаа нь оюун ухааны үйл ажиллагаа болж хувирдаг юм. Жишээ нь: ямар нэгэн машин механизмыг задлах, үр тариаг сортлох гэх мэт. Оюун ухааны анализ үйлдэл нь практик үйл ажиллагааны үндсэн дээр биш харин бие даасан сэтгэхүйн процессийн үндсэн дээр явагдана. Оюун ухааны анализийг онолын анализ үйлдэл гэж нэрлэдэг. Оюун ухааны анализ үйлдэл хийх үед хүн уг зүйлийн тухай төсөөлөн, тэрхүү төсөөлөл дээр тулгуурлаж анализ үйлдэл хийдэг байна. Жишээ нь: ямар нэг уран зургийг анализийн үндсэн дээр сэтгэж ойлгоход юуны түрүүнд тэр нь юуг дүрсэлсэн, зураач энэхүү зургаараа юуг илэрхийлэхийг хүссэн, зургийн өвөрмөц байрлал, фон, зурсан арга барилаас эхлэн задлан сэтгэн ангилдаг. Мөн синтез үйлдэл ч гэсэн анализийн нэгэн адилаар оюун ухааны болон синтез гэж ангилагдана. Синтез үйлдэл нь анализийн дараа явагддаг. Ямар нэг зүйлийг түүний бүрэлдэхүүн хэсэгт нь нэгтгэхийн өмнө түүнийг бүрэлдүүлж байгаа зүйлүүдийг дотор нь сэтгэн задалж ойлгодог.
2. Харьцуулах үйлдэл
Юмс үзэгдлүүдийн адил болон төсөөтэй ба ялгаатай шинж чанарыг тогтоон сэтгэх процессийг сэтгэхүйн харьцуулах үйлдэл гэнэ. Хүн өөртөө тохиолдсон юмс үзэгдэлийн адил төстэй шинж чанарыг тогтоон тодорхойлохдоо нэгийг нөгөөтэй нь жишэн харьцуулах үйлдлийг хийдэг. Харьцуулах үйлдэл нь анализ үйлдэл дээр үндэслэж явагдана. Ямар нэг зүйлийг харьцуулахын өмнө түүний хэд хэдэн шинжийг ялган салгаж түүнийг бусад шинжүүдтэй нь харьцуулах үйлдэл хийдэг. Сэтгэхүйн харьцуулах үйлдэл нь хүний мэдлэг чадвар дадалыг улам баяжуулдаг. Юмс үзэгдлийн өчүүхэн боловч ижил төс, ялгааг олж харах чадварт зохион бодохуйн урлаг ба сэтгэхүйн нарийн ухаан илэрнэ. Энэ шинж чанар зохиолч, зураач нарт онцгой өнгө аястайгаар тусгагддаг билээ. Түүнчлэн уран зохиолд өгүүлж байгаа зүйрлэл нь бодит үнэнийг гүнзгий ойлгож хурцаар төсөөлөхөд бидэнд тусладаг. Ишлэл:
Нартай борооны дусал шиг
Нүд алдам хурцхан өнгөтэй
Найгаж байгаа ой шиг
Намуун зөөлөн аястай
гэж дуулахад үзэс
Цаг засварчин эвдэрсэн цагний чухам юу нь болохгүй байгааг нээж үзээд ойлгож, засах үед үйлдлийн сэтгэхүй ажиллана.
Ирээдүйд босгох хот сууринг зураг төсөл дээр инженер барилгачид ярилцаж чухам ямар болохыг дүрслэх сэтгэхүйгээр ойлгодог.
Багш нийгмийн ухааны лекц уншиж аливаа мэдлэгийг оюутанд ухуулан таниулахдаа тэдний хийсвэр сэтгэхүй дээр тулгуурлана.
Үг яриа, юмсын дүр байдал болон тэдгээрийн үйлдэл нь хүний сэтгэхүйн үйл ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэхээс хамааран сэтгэхүйг бодит сэтгэхүй, хийсвэр сэтгэхүй гэж хоёр хуваадаг.
Бодит сэтгэхүй:
Хүнд эхлээд бодит, тодорхой сэтгэхүй хөгждөг. Мэдрэхүйн эрхтэнд шууд нөлөөлсөн юмс, үзэгдлүүдийн шинж чанар дээр тулгуурлаж тэдгээрийн дотоод харилцаа холбоо, зүй тогтолыг нээн илрүүлэх, оюун ухааны үйлийг бодит сэтгэхүй гэнэ. Бодит сэтгэхүйн хөгжилд хүний хараа, сонсгол, гүйцэтгэнэ. Хүний бодит сэтгэхүйн анхны хэлбэр нь үйлдэл хийх сэтгэх процесс юм. Хүн мэдрэхүйн эрхтэний шууд оролцоотойгоор тодорхой, биетэй, бодитой зүйлийг харах, сонсох, хүрэлцэн мэдрэх, тэмтрэх, барих, базах зэргээр тэдэнтэй үйлдэл хийх замаар сэтгэхийг үйлдэл хийж сэтгэх гэнэ. Жишээ нь: жижиг хүүхэд өөрийн нүдэнд харагдсан зүйлийг гараар барих базах амаар мэдрэх зэргээр хөдөлгөөн хийж түүний учир шалтгааныг олохыг эрмэлзэж сэтгэх үйл хийнэ.
Хийсвэр сэтгэхүйн нарийн үйлдлүүд нь практик үйл ажиллагаатай нягт холбоотой явагддаг. Жишээ нь: зохиогч нь эхлээд зураг дүрслэл эх загвар зохиохгүйгээр шинэ техник зохиож чадахгүй. Үйлдэл хийж сэтгэхийн онцлог бол ажиг чанар идэвхтэй хөгжиж, гүйцэтгэх ажлын хэсэг бүрийг нарийн зөв биелүүлэхийн тулд хүн анхаарлаа нарийн эрчимтэй төвлөрүүлж ажилладаг явдал юм. Дүрсэлж сэтгэх нь үйлдэл хийж сэтгэхийн дараа хөгждөг. Хүүхдийн нас ахиж, амьдралын туршлага арвижиж, мэдлэг төсөөллийн хүрээ өргөжих тусам тэдний үйлдэл хийж сэтгэх нь дүрсэлж сэтгэхийн хэлбэрт аажмаар сэтгэдэг. Материаллаг ертөнцийн тодорхой, бодитой юмс үзэгдэлтэй шууд үйлдэл хийж сэтгэхгүй, харин тэдгээр юмс үзэгдлүүдийн дүр дээр тулгуурлаж сэтгэх үйлийг дүрсэлж сэтгэхүй гэнэ.
Хийсвэр сэтгэхүй:
Байгаль, нийгмийн үзэгдлүүдийн шинж чанаруудыг уг зүйлээс алгасан салгаж ухагдахуун, оюуны дүгнэлтийн хэлбэрээр сэтгэх процессийг хийсвэр сэтгэхүй гэнэ. Хийсвэр сэтгэхүй нь онолын сэтгэхүй юм. Тийм учраас хийсвэр сэтгэхүйн ачаар хүн төрөлхтөн байгаль, нийгмийн үзэгдлийн дотоод зүй тогтол харьцаа холбоонд гүнзгий нэвтрэн орж бидний нэвтрэхүйн эрхтэнд шууд мэдрэгдэж чадахгүй зүйлийн тухай мэдлэгийг олж авдаг юм. Жишээ нь: манай ертөнцөөс алс холын зайд байгаа од гаригийн тухай хүний жирийн нүдээр үзэж хүрэлцэн мэдэрч болохгүй, чихэнд сонсогдохгүй зүйлийн тухай бид хийсвэр сэтгэхүйн үйлдлээр олж авна.
Асуулт18
Сэтгэмж, оюун дүгнэлт ухагдахууны тухай ойлголтыг
сургалтын явцад тодруулан судлах нь
Сэтгэмж
Сэтгэхүй нь тодорхой хэлбэрээр илэрдэг. Сэтгэхүйн илэрч байгаа хэлбэр нь хүний сэтгэхүйн хөгжлийн түвшинг тодорхойлдог юм. Сэтгэхүй нь:
1. Сэтгэмж
2. Оюуны дүгнэлтийн хэлбэрээр үүсэж явагдна.
Объектив ертөнцийн юмс үзэгдлүүдийг тэдгээрийн холбоо харьцаанд нь тусгасан сэтгэхүйн хэлбэрийг сэтгэмж гэнэ. Сэйсгэсэн хэлбэрээр илэрдэг. Сэтгэмж нь ямар нэг зүйлийг баталсан буюу үгүйсгэсэн хэлбэрээр илэрдэг. Жишээ нь: “ Бүх ургамал үндэстэй”, “Увс нуур бол далай биш” гэх мэт. Сэтгэмж нь үг, өгүүлбэрээр илэрхийлэгднэ. Хэл ба үг яриагүйгээр хүн төрөлхтөн өөрийн дотоод бодол санааг гадагш нь дамжуулж, илэрхийлж чадахгүй. Сэтгэмж нь субъект, предикат, холбоос гэсэн гурван хэсгээс бүрднэ. Сэтгэмжийн юуны тухай өгүүлж байгаа нь субъект юм. Субъектийн тухай батлах буюу үгүйсгэж байгааг предикат гэнэ. Харин субъект предикат хоёрын хоорондын харилцаа, холбоог илэрхийлж байгаа зүйлийг сэтгэмжийн холбоос гэнэ. Жишээ нь: Г.Оюу-Эрдэнэ бол оюутан мөн. Сэтгэмжийн субъект нь “Г.Оюу- Эрдэнэ” , харин предикат нь “оюутан мөн”, холбоос нь “бол” болно.
Сэтгэмжийг:
1. Баталсан сэтгэмж
2. Үгүйсгэх сэтгэмж гэж хоёр хэлбэрт хуваана.
Сэтгэмжийг дотор нь:
1. Нэгж сэтгэмж
2. Нитлэг буюу ерөнхий сэтгэмж
3. Үнэн сэтгэмж
4. Хуурмаг сэтгэмж гэж ангилна.
Тодорхой нэгэн зүйлийн тухай баталж, үгүйсгэж байгаа буюу нэг зүйлд хамаарагдах сэтгэмжийг нэгж сэтгэмж гэнэ. Жишээ нь: “Өнөөдөр өчигдөрийнхөөс хүйтэн байна” гэсэн сэтгэмж нь нэгж сэтгэмж юм. Харин юмс үзэгдлийн ерөнхий зүй тогтол, нийтлэг шинж чанаруудын тухай өгүүлж, батлах буюу үгүйсгэх, ерөнхий зүйлд хамаарагдаж байгаа сэтгэмжийг нийтлэг сэтгэмж гэнэ. Жишээ нь: “Бүх загас загалмайгаараа амьсгалдаг” гэсэн сэтгэмж нь нийтлэг нотолсон сэтгэмж юм. Мөн хэсэглэсэн сэтгэмж гэж байх бөгөөд энэ нь ямар нэгэн тодорхой зүйлийн нэг хэсэгт холбогдох буюу түүний зөвхөн нэг хэсгийг нь баталж, үгүйсгэж байгаа юм. Жишээ нь:
“ зарим амьтан өвөл ичдэггүй”, гэсэн сэтгэмж юм.
Юмс үзэгдлүүдэд байдаг шинж чанар, тэдгээрийн хоорондын зүй тогтолыг зөв тусгаж түүний тухай баталж сэтгэж байгаа сэтгэмж нь үнэн сэтгэмж юм. Жишээ нь: “ манай дэлхий мөнхийн хөдөлгөөнд оршино” юмс үзэгдэлийн хоорондын харилцаа холбоо, зүй тогтолыг алдаатай, буруу мөчид тусгасан сэтгэмж нь хуурмаг сэтгэмж юм. Жишээ нь: зарим металл цахилгаан дамжуулахгүй. “
Сэтгэмж нь сэтгэхүйн анализ, синтез, харьцуулах, ангилах, хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх үйлдлүүдийн үндсэн дээр үүсэж явагдана. Нэг буюу хэд хэдэн сэтгэмжийн дундаас нэг шинэ сэтгэмжийг бий болгох процесс нь оюуны дүгнэлт юм. Бодит ертөнцийн юмс үзэгдлийн тухай хүнд шинэ мэдлэгийг өгөх хэд хэдэн сэтгэмжүүдээс гарсан дүгнэлтийг оюуны дүгнэлт гэнэ. Оюуны
1. Индуктив
Хэд хэдэн хэсэг сэтгэмжүүдээс гарсан ерөнхий нийтлэг сэтгэмжийг гаргах процесс нь индуктив оюуны дүгнэлт юм. Жишээ нь: “төмөр бол металл мөн”, “ төмрийг халаахад тэлнэ” тэгвэл “ бүх биеийг халаахад тэлдэг” гэсэн ерөнхий сэтгэмж гарч байгаа нь индуктив оюуны дүгнэлт юм.
Багшаас сурагчдын үйл ажиллагааг жолоодон хөтлөх явцад сурагчидад байгаль, нийгмийн юмс үзэгдлийн тухай шинжлэх ухааны ямар нэг ухагдахууныг төлөвшүүлэхэд нэгэн зүйл, нэгж дүгнэлтээс юмс үзэгдлийн тухай ерөнхий нийтлэг, дүгнэлтрүү сурагчдыг аажмаар хөтлөн жолоодохыг хийдэг.
2. Дедуктив
Ерөнхий зүйлээс нэгж буюу хэсэг дүгнэлтэнд шилжих буюу ерөнхий нийтлэг зүйлээс нэгж, хэсэгрүү явах оюун ухааны үйлийг дедуктив оюуны дүгнэлт гэнэ. Жишээ нь: “бүх металл цахилгаан дамжуулна” “ төмөр бол металл мөн” тэгвэл “ төмөр цахилгаан дамжуулдаг.”
3. Аналоги \ харьцуулсан \
Аналоги оюуны үндсэн дээр хүний хүртэхүй ой тогтоолт, сэтгэхүйн, үйлийн гүйцэтгэх зарим ажиллагааг робот машин гүйцэтгэж болохыг батлаад хэрвээ машин нь хүнтэй адилхан зарим нэгэн үйлдэл хийдэг бол тэр нь юмыг хүнтэй адилаар хүлээн тусган авч,тогтоон хадгалж, бодож сэтгэж чадна гэсэн оюуны дүгнэлтэнд хүрч байна. Аналоги оюуны дүгнэлтийн тусламжтайгаар хүн төрөлхтөн ямар нэг онолын таамаглал, тааварт хүрдэг юм.
Ухагдахуун
Хүний танин мэдэх үйл ажиллагааны үр дүн нь хагдхууны хэлбэрээр илэрдэг. Юмс үзэгдлүүдийн гол шинж чанарыг тусгасан тусгалыг ухагдахуун гэнэ. Юмсын тухай ухагдахуун нь түүний тухай олон сэтгэмж, оюун дүгнэлтийн үндсэн дээр үүсэж бий болдог. Ухагдахууныг илэрхийлж байгаа сэтгэмжүүд нь уг ухагдахууны агуулгыг бүрэлдүүлж байгаа юм. Ийм учраас ухагдахууныг илэрхийлсэн сэтгэмж нь хэдий чинээ баялаг, өргөн хүрээтэй байх тусам тэрхүү ухагдахуун нь өргөн хүрээтэй, олон талтай байдаг. Ухагдахууныг бодит буюу тодорхой ухагдахуун, хийсвэр ухагдахуун гэж хоёр хуваана. Тодорхой ямар нэгэн биет зүйлийг тэмдэглэн, түүний агуулгыг нэгэн цогцолбор зүйл болгон илэрхийлж байгаа нь бодит, тодорхой ухагдахуун юм. Жишээ нь: уул, ус, ургамал, байшин, амьтан гэх мэт бодит зүйлс нт бодит тодорхой ухагдахуун юм. Харин тодорхой биет зүйл хамаарагдахгүй, тэдгээр юмсын шинж чанарыг уг зүйлээс холдуулан салгаж, юмсын хоорондын харьцааг тусгасан тусгалыг хийсвэр ухагдахуун гэнэ. Жишээ нь: ой холын тухай, хязгааргүйн тухай, адил тэнцүү, өндөр нам, үнэ өртөгийн талаар сэтгэн бодож байгаа процесс нь хийсвэр ухагдахуун юм. Ухагдахуун нь хүний сэтгэхүйн үйлийн бүтээгдхүүн юм. Хүн өөртөө аливаа ухагдахууныг төлөвшүүлэхийн тулд сэтгэхүйн анализ, синтез, харьцуулах, тодруулж хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх идэвхитэй үйлийг хийдэг. Ухагдахууныг нэгж болон ерөнхий ухагдахуун гэж хоёр хэлбэрт хуваана. Тодорхой нэг зүйлд хамаарагдах зүйлийг нэгж ухагдахуун гэнэ. Төстэй олон юис үзэгдэлд хамааруулсан буюу түүнийг төрөл, дүрс, анги, хэсэгт хамааруулан сэтгэх процессыг ерөнхий буюу нийтлэг ухагдахуун гэнэ. Жишээ нь: хүн адгуусан амьтан, ургамал зэрэг нь ерөнхий ухагдахуун юм. Ухагдахуун нь үг яриагаар илэрхийлэгддэг. Тэрчлэн математик, физик, хими, газарзүй зэрэг шинжлэх ухааны олонхи ухагдахуунууд нь тухайн таних тэмдэгээр илэрхийлэгднэ. Жишээ нь: Математикт 4 үйлдлийг + \нэмэх\, ÷ \хуваах\, = \тэнцүү\, - \хасах\ гэх мэтээр тэмдэглэгдэнэ.
Асуулт 19
Хичээлээр суралцагчидын сэтгэхүйн чанарын хөгжилийн түвшинг судлах нь
Сэтгэхүйн үйл нь тодорхой чанаруудаар тодорхойлогдоно. Сэтгэхүйн чанар нь хүний сэтгэхүйн түвшинг тодорхойлдог. Сэтгэхүйн чанарууд нь сэтгэхүйн агуулга, далайц, уян чанар, бие даасан чанар, гүн чанар, шүүмжлэлт чанар, хурд болон баталж нотлох зэрэг чанаруудаар илэрдэг.
Сэтгэхүйн үндсэн чанарууд:
1. Сэтгэхүйн агуулга
Сэтгэхүйн агуулга ньхүнд тусгагдаж байгаа юмс үзэгдлүүдийн тухай ухагдууны хүрээгээр тодорхойлогдоно. Хүний бодол санаа хичнээн өргөн хүрээтэй олон зүйлийг хамарсан байна төдий чинээ сэтгэхүйн агуулга нь өргөн хүрээтэй байдаг.
2. Сэтгэхүйн гүн чанар
Хүн хэдий чинээ юмс үзэгдлийн харилцан холбоо шинж чанар, зүй тогтлыг нарийн бөгөөд гүнзгий тусгасан бол түүний сэтгэхүй нь уг юмс үзэгдлийн дотоодод гүн гүнзгий нэвтрэн орсон байна. Ийм учраас хүний оюун ухааны үйл байгаль, нийгмийн юмс үзэгдэлийн нууцад гүн гүнзгий нэвтрэн орж түүний дотоод зүй тогтлыг лавтай танин мэдэх сэтгэхүй процессийг сэтгэхүйн гүн чанар гэнэ. Сэтгэхүйн гүн чанарын ачаар хүн төрөлхтөн байгаль, нийгмийн үзэгдлийг бүрэн гүйцэд танин мэднэ.
3. Сэтгэхүйн бие даасан чанар
Хүн өөрийн өмнө дэвшигдсэн оюун ухааны ямар нэгэн тодорхой зорилтыг бусдын туслалцаагүйгээр өөрийн оюун ухааны хүчээр дагнан шийдвэрлэх процессийг сэтгэхүйн бие даасан чанар гэнэ. Энэ чанар нь сэтгэхүйн агуулга шүүмжлэлттэй чанаруудтай холбоотой хөгждөг.
4. Сэтгэхүйн уян чанар
Оюун ухааны ямар нэгэн үйл ажиллагааг гүйцэтгэхэд хүн нэг янзын хэвшмэл арга барилаас салж асуудалыг шийдвэрлэхэд шинэ нөхцөл байдалд хялбархан зохицож уг асуудлыг олон талаас нь авч үзэж зөв шийдвэрлэх процессийг сэтгэхүйн уян чанар гэнэ.
5. Сэтгэхүйн шүүмжлэлт чанар
Хүн оюун ухаанаараа ямар нэг тодорхой зорилтыг шийдвэрлэхэд бусдын бодол санаанд давтагдаж түүнийг автоматаар аялан дагалдахгүйгээр өөрийн бодол санаа, сэтгэхүйн хүчээр шийдвэрлэх процессийг сэтгэхүйн шүүмжлэлт чанар гэнэ.
6. Сэтгэхүйн хурд
Дэвшигдсэн асуудалд бүрэн гүйцэд хариу өгөх буюу хүн өмнөө тулгарсан аливаа зорилтыг өөрийн оюун ухааны хүчээр шийдвэрлэхэд зарцуулагдах хугацаагаар сэтгэхүйн хурд тодорхойлогдоно. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хүний оюун ухааны үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг сэтгэхүйн хурд гэнэ.
Жишээ нь: сургалтын явцад хичээл дээр багшийн хэрэглэж байгаа олон янзын арга барил нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нэг үндсэн нөхцөл болдог. Бага ангиас эхлэн сургалтын нөлөөгөөр хүүхдийн хийсвэр сэтгэхүйн үйл идэвхтэй хөгжиж, математик, түүх, хэлний хичээлүүдийн нарийн ухагдахуун хийсвэрлэн бодох, үйлийг хөгжүүлнэ. Дунд анги буюу шилжилтийн насны хүүхдийн сэтгэхүйн үйл нь дүрсэлж сэтгэхүйгээс хийсвэр сэтгэхүйд шилжиж, хүүхэд үг яриагаар аливаа үзэгдэл юмсын шинж чанар, тэдгээрийн холбоо харьцааг, ухамсарлан ойлгож төсөөлөн бодох сэтгэх нь идэвхтэй хөгждөг. Шилжилтийн насны хүүхдийн сэтгэхүй нь илүү хөгжсөн байна.

Сэтгэхүйн агуулга Хүнд тулгамдаж байгаа юмс үзэгдлийн тухай ухагдахууны хүрээгээр тодорхойлогдоно. Хүний бодол санаа хичнээн өргөн хүрээтэй олон зүйлийг хамарсан байна түүний сэтгэхүйн агуулга нь төдий чинээ өргөн хүрээтэй байна. Өөрөөр хэлбэл хүнийм сэтгэхүйн агуулга нь сэтгэхүй үйлийн багтаамжийг тодорхойлдог
Сэтгэхүйн гүн чанар Хүн хэдий чинээ юмс үзэгдлийн дотоод харилцаа, шинж чанар, зүй тогтлыг нарийн ухаарсан бол сэтгэхүй нь уг юмс үзэгдлийн дотоодод гүн гүнзгий орсон байна. ийм учраас хүний оюун ухааны үйл байгаль нийгмийн үзэгдэл юмсын нууцад гүнзгий нэвтрэн орж түүний зүй тогтлыг танин мэдэхийг сэтгэхүйн гүн чанар гэнэ.
Сэтгэхүйн бие даасан чанар Хүн өөртөө оюун ухааны тодорхой нэг зорилтыг бусдын тусламжгүйгээр тавьж оюун ухааныхаа хүчээр шийдвэрлэхийг бие даасан чанар гэнэ.
Сэтгэхүйн уян хатан чанар Оюун ухааны ямар нэг ажлыг гүйцэтгэхэд хүн нэг янзын хэвшмэл арга барилаас салж асуудлыг асуудлыг шийдвэрлэх шинэ нөхцөл байдалд хялбар зохицож уг асуудлыг олон талаас нь авч үзэн зөв шийдвэрлэх процессыг хэлнэ
Сэтгэхүйн шүүмжлэлт чанар Хүн оюун ухаанаараа ямар нэг зорилтоо шийдвэрлэхэд бусдын бодол санаанд автагдаж түүнийг автоматаар аялдан дагахгүйгээр өөрийн бодол санаа сэтгэхүйн хүчээр шийдвэх процессыг хэлнэ.
Сэтгэхүйн хурд Дэвшигдсэн асуудалд бүрэн гүйцэд хариулт өгөх буюу хүн өмнөө тулгарсан аливаа зорилтыг хүн өөрийн оюун ухааны хүчээр шийдвэрлэхэд зарцуулагдах хугацаагаар сэтгэхүйн хурд тодорхойлогдоно. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хүний оюун ухааны үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг сэтгэхүйн хурд гэнэ.


Асуулт 20
Сургалтын явцад суралцагчдын ярьж тайлбарлах үйлийн түвшинг ярианы хэлбэр, хөгжилд тулгуурлан судлах нь
Ярианы хэлбэрүүд:
Яриаг гадаад, дотоод гэж хоёр ангилна. Хүмүүсийн хоорондын харилцааг залгуулж, чанараар илэрхийлэгдэж буй яриаг гадаад яриа гэнэ. Гадаад яриа нь аман ба бичгийн гэсэн хоёр янз байна. Хүмүүсийн хооронд явагдаж буй яриаг аман яриа гэнэ. Энэ нь хоёр юм уу түүнээс дээш хүмүүсийн хооронд явагддагхарилцан яриа, нэг хүн голлож бусад нь сонсох байдлаар явагддаг. Ийм яриа дараах шаардлагыг хангасан байх ёстой:
1. Яриа нь бусдад хүртээмжтэй, ойлгоход хялбар дөхөм байх
2. Товч хураангуй байх
3. Яриа нь сонсож буй хүмүүст тааламжтай, чанга, сонирхол татахуйц байх
4. Яриа нь сонсогчдын дотоод сэтгэхүй, бодол санаанд гүн нэвтэрч, тэдний сэтгэлийг өрнүүлсэн байх гэх мэт.
Бичгийн яриа эхлээд модны холтос, чулуу, даавуу зэрэг дээр бичдэг байсан бол орчин үед цаас, компьютер зэрэг дээр бичдэг болжээ. Аман ярианы хэл нь гол төлөв нэг цаг мөчид хэд хэдэн хүнтэй нүүр тулан уулзаж, хэлэлцэхэд тохирсон бол бичгийн хэл нь одоо ба ирээдүйн цагт тоо томшгүй, олон хүнтэй нэг зэрэг харилцах боломжтой хэл юм. Хүүхэд сургуульд орохын өмнө зөвхөн ама ярианы хэлтэй байдаг. Сургуульд ороод бичгийн хэлд орох шинэ үе эхлэнэ. Бичгийн хэлд орж ном уншиж чаддаг, санасан бодсоноо бичгээр илэрхийлж чаддаг болох нь хүний оюун ухааны хөгжилд маш их нөлөө үзүүлдэг байна.
Дотоод яриа бол хүний үйл ажиллагааны бас нэг өвөрмөц төрөл юм. Өөртөө “ярих”, “дотроо бодох”, хэлэх гэсэн юмаа урьдчилан бодож төлөвлөхийг дотоод хэлэхүй \яриа\ гэнэ. Дотоод яриа нь дуулдахгүй. Ярианы дээрх үндсэн ангилал дээр өөр төрлийг нэмж дурдах нь зүйтэй. Бусдын хэлснийг сонсоод зөвхөн ойлгодог, “идэвхгүй” яриа байхад өөрөөр хэлж ярьдаг идэвхтэй буюу бүрэн бүтэн яриа байдаг. Бас элдэв зохиомол ярианууд бий. Хараагүй хүн тэмтрэн унших яриа, хэлгүй буюу дүлий хүмүүс гарынхаа дохиогоор харилцдаг яриа, мөн зангаж дохиж ярилцах, уруулын хөдөлгөөний байдлаар ойлгох зэрэг яриа бий. Эдгээрийг хэл, яриа, сонор, харааны согогтой хүмүүсийг сургаж хүмүүжүүлдэг тусгай сургуульд заадаг юм. Сурдопсихология, тифлопсихология, логопедия зэрэг тусгай сэтгэл судлалын ухаан нь ярианы өвөрмөц арга, хэлбэрийг боловсруулсан нь амжилттай болж байна.
Хүүхэд бусдын хэлснийг сонсож ойлгохоос эхлээд өөрөө үг хэлж, харилцах хүртэлх хөгжлийн зам нилээд нарийн төвөгтэй юм. Хүүхэд 2-3 сартайгаасаа дүнгэнэн дуугарна. Төдхөн юм чагнана, эхийнхээ дууг таних болно, 6-7 сартайдаа амандаа шулганах болдог.
Хэл яриа – бусад хүмүүстэй харилцах зорилгоор хэлийг хэрэглэхийг хэл яриа гэдэг.
Хэл – хэл ярианаас хүмүүсийн харилцааны хэрэглүүр байдлаараа ялгаатай.
Хэл яриа дараах онцлогтой:
 Хэл яриа тодорхой утга санаа, догдлол, тэмүүлэл илэрхийлэх агуулгатай байна.
 Хэл яриа нь үг найруулгын хувьд зөв байж зогсоц, өргөлтийг хэрэглэхэд ойлгомжтой болдог.
 Хэл яриа нь сэтгэлийн хөдөлгөөнтэй уялдаатайгаар уран яруу болдог. Хэл яриа хурц, тод, сул, бүдэг байж болно.
 Хэл яриагаар бусдын бодол, санаа, зориг, итгэл, зан байдалд нөлөөлж болно.
Хэл яриа нь хэд хэдэн үүрэгтэй:
 Хэл яриагаар хүн өөрийн бодол санаа сэтгэлийн догдлолыг илэрхийлдэг ба нөгөө талаас харилцааны боломжийг тэлдэг.
 Бусдын үйл хөдөлгөөнд хэл ярианы тусламжтайгаар нөлөөлөн өдөөж болно.
 Гадаад орчны юмс, үзэгдлийг нэрээр нь нэрлэж илэрхийлэх үүрэгтэй.
 Үг хэллэгийн тусламжтайгаар хүмүүс бодол санаагаа солилцох үүрэгтэй.
Хэл ярианы төрлүүд :
 Аман яриа – хүмүүс бусдад дуулдахаар өөр хоорондоо санал бодлоо солилцон ярилцах нь юм.
 Хандсан яриа – нэг хүнээс өөрийн бодол санааг харьцангуй удаан хугацаанд илэрхийлэх байдал
 Харилцан яриа – хоёроос дээш тооны хүмүүсийн хоорондын яриа
 Бичгийн хэл яриа –бичгийн дохиогоор явагдах хэл яриа
 Дотоод хэл яриа – харилцааны бус үүрэгтэйгээр зөвхөн тухайн хүний сэтгэхүйн процесс явагдахад оролцдог.
Асуулт 21
Суралцагчдын сэтгэлийн хөдөлгөөн, түүний физиологи үндэс, илрэлийг судлах нь
Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нь хүн төрөлхтөний байгаль, нийгмийн үзэгдэлд юмсад тааламжтай буюу тааламжгүй байдлаар харьцаж хандаж буй дотоод сэтгэлийн хүчтэй, идэвхтэй илрэл юм. Хүний амьдралын янз бүрийн үед ямарваа нэг зүйл янз янзаар нөлөөлж түүний сэтгэлийн хөдөлгөөнийг өөр өөр байдлаар өөр өөр түвшинд хөгжүүлдэг. Жишээ нь: цангасан үед аяга ус уухад цангаа гаргаж хүнд тааламжтай сэтгэлийн хөдөлгөөнийг үүсгэж байхад харин цангаагүй үед ус уухыг шаардахад тэр хүний дургүйцэл тааламжгүй сэтгэлийг үүсгэнэ. Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь дохионы болон зохицуулах гэсэн хоёр янзын үүрэг гүйцэтгэнэ. Хүнийг хүрээлэн байгаа орчин болон хүний бие организмд явагдаж байгаа хувьсал өөрчлөлтүүдтэй холбогдож хүндэтгэлийн хэлбэрийн янз бүрийн хэлбэрүүд үүснэ. Ингэж тэрхүү орчин ба бие организмд явагдаж байгаа хувьсал өөрчлөлтийг мэдэрч, түүний үндсэн дээр хүнд ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн үүсэж байгаа нь сэтгэлийн хөдөлгөөний гүйцэтгэж байгаа дохионы үүрэг юм. Харин сэтгэлийн хөдөлгөөний ямар нэгэн хэлбэр нь хүнд тохиолдсон саад бэрхшээлийг даван туулж хүний зан байдал, үйл ажиллагааг чиглүүлэн залж байгаа нь сэтгэлийн хөдөлгөөний зохицуулах үүрэг юм. Нийгмийн материаллаг ба оюун санааны амьдралын нөхцөл хувьсан өөрчлөгдөхөд хүмүүсийн сэтгэл хөдлөл түүнийг дагаж хувьсан өөрчлөгдөнө. Хувийн өмч болон баян ядуугийн ялгаа нь бялдуучлах хар амиа бодох, хувиа хичээх, хоёр нүүр гаргах зэрэг сөрөг шинж чанарыг илэрхийлсэн сэтгэл хөдлөл бий болгоно. Сэтгэлийн хөдөлгөөний ухамсарлах чанар хүн бүрт өөр өөр байна . Жишээ нь: жижиг хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг ухамсарлаж ойлгоогүй зохицуулах чадваргүй байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн нь хүн өөрийгөө гүн гүнзгий танин мэдэхэд тусалдаг. Эерэг сэтгэлийн хөдөлгөөн нь хүнийг бүтээлч үйл ажиллагаанд татан оруулдаг. Иймээс хүн төрөлхтөн сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр үнэнийг хэзээ ч эрж хайж олж чадахгүй юм.
Физиологи үндэс
Сэтгэлийн хөдөлгөөн нь сэтгэцийн бусад процессуудын адилаар гадаад, дотоод цочроогчидын хариу үйлдэл үзүүлж байгаа рефлекст үйл юм. Алдарт физиологич И.М.Сеченов сэтгэлийн хөдөлгөөн нь рефлексийн төв хэсгийн үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Хүн сэтгэл хөдлөхөд юуны түрүүнд тархины доод гадрын төвд явагдах мэдрэлийн процесс, дотоод мэдрэлийн тогтолцоонд явагдах хувьсалт өөрчлөлтүүд болон их тархины гадрын идэвхтэй үйл ажиллагаа оролцоно. Иймээс сэтгэлийн хөдөлгөөний механизмийг дараах 3 хэсэгт хуваана. Үүнд:
1. Тархины доод гадарт явагдах үйл ажиллагаа
Сэтгэл хөдлөлийг үүсгэх аливаа цочроогчид нь эхлээд хүний тархины доод гадрын төвд хөөрлийн процессийг үүсгэнэ. Тархины доод гадар нь цочрооллын үйлдлийг хүлээн аваад түүнийг их тархины гадарт дамжуулахын өмнө өөртөө тодорхой үйл хөдөлгөөн хийнэ. Юуны өмнө гадаад юмсын гадаад цочроолын нөлөөг харааны төвгөр ба түүний зэрэгцэн орших завсрын тархи хүлээн авна. Харааны төвгөр, завсрын тархинд үүссэн хөөрөл нь тэндээс их тархины гадрын холбогдох төвүүдэд очно. Их тархины гадар энэ процессийг хүлээн аваад дотоод эрхтэнд дамжуулж тэдгээрийг үйл ажиллагаанд татан оруулна. Уг цочроогчидоос үүссэн хөөрлийн үндсэн дээр дотоод мэдрэлийн тогтолцоонд ямар нэгэн тодорхой өөрчлөлтүүд явагдана. Энэ нь хүнд гадаад цочролын үйлдлийг хүлээн авах ямар нэгэн мэдрэмжийг үүсгэж байгаа юм. Энэхүү мэдрэмж нь сэтгэлийн хөдөлгөөн үүсэж явагдах үндэс нь болдог.
2. Дотоод мэдрэлийн тогтолцоонд явагдах физиологийн хувьсалт өөрчлөлтүүд
Сэтгэлийн хөдөлгөөний нөлөөгөөр хүний бие махбодит олон янзын хувьсал өөрчлөлтүүд явагдана. Сэтгэл хөдлөлийн үед судасны цохилт, цусны даралт өөрчлөгдөж, нүдний хүүхэн хараа тэлж, хөлс ялгаруулах процесс идэвхжиж зүрх уушиг болон төв мэдрэлийн тогтолцоонд цусны хүчтэй түрэлт очно. Ингэж сэтгэлийн хөдөлгөөн нь дотоод эрхтэнүүдийн хэвийг байдлыг алдагдуулна. Энэ бүх ажиллагааны үндсэн дээр хүнд үүссэн сэтгэлийн хөдөлгөөний янз бүрийн хэлбэрийг дотоод мэдрэлийн тогтолцоо хянаж зохицуулах үүрэг гүйцэтгэнэ. Хүний сэтгэлийн хөдөлгөөн нь дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаантай нарийн холбоотой. Ялангуяа бөөрний дээд талд орших адреналин хэмээх гормоны илүүдэл ялгаруулах булчирхайн үйл ажиллагаа сэтгэлийн хөдөлгөөн үүсэж явагдахад онцгой үүрэгтэй. Адреналин цусны бүрэлдэхүүнд өчүүхэн хэмжээгээг нэвчин ороход дотоод мэдрэлийн тогтолцооны симпатик салбарын эрхтэнүүдэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Жишээ нь: зүрхний ажиллагаа эрчимжиж сулрах, цусны судас тэлж, нарийсах, хоол боловсруулах эрхтэний хэвийн байдал алдагдах гэх мэт.
3. Их тархины гадрын удирдан зохицуулах үйл ажиллагааны удирдлага ба хяналт болно.
сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулан удирдахгүй бөгөөд түүний үйл ажиллагаа нь их тархины гадрын хяналт удирдлагын доор явагдана. Хүний сэтгэлийн хөдөлгөөн үүсэж явагдахад болон түүнийг удирдан зохицуулахад их тархины гадар гол үүргийг гүйцэтгэнэ. Алдарт физиологич И.П.Павлов их тархины гадар нь бие, сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулж биед явагдаж байгаа бүхий л үзэгдлийг өөрийн хатуу хяналтын доор захирч байдаг гэдгийг тодорхойлсон байдаг. Их тархины гадар нь тархины доод гадрын төвүүдэд саатлын нөлөө үзүүлж тэдгээрийг удирдан жолоодож байдаг байна.
Сэтгэлийн хөдөлгөөний илрэл
Сэтгэлийн хөдөлгөөн нь гадагш илрэхдээ:
1. Хүний нүүр царайны хувирал \мимика \
2. Биеийн болон булчингийн хөдөлгөөн \пантомимика\
3. Дуу хоолойны хувьсалт өөрчлөлтөөр тодордог байна.
Хүний нүүр царайны хувирал \мимика \
Хүний нүүр царайны хувирал нь түүний дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг урнаар илэрхийлнэ. Сэтгэл хүчтэй илэрсэн үед хүний биеийн цусны хялгасан судасууд тэлж, түүгээрээ их хэмжээний цус түрэхэд нүүр улайх, барайх, эсвэл цусны хана нарийсахад цусны түрэлт багасаж нүүр царай цонхийх зэргээр нүүр царайны байдалд ямар нэгэн хувьсалт явагдана. Жишээ нь:
Баярлаж бахархах зүйл уурлаж уцаарлахад цусны судсаар цус их хэмжээтэй түрсэнээс нүүр царай улайх, барайх эсвэл айж эмээх ичиж зовсоноос болж цусны судасны хана нарийсанаас цусны гүйдэл багасаж хүний нүүр царайны өнгө цайж цонхийх гэх мэт.
Биеийн болон булчингийн хөдөлгөөн \пантомимика\
Сэтгэлийн хүчтэй хөдөлгөөнд орсон биеийн хөдөлгөөн түргэсэх босох, ийш тийш явах, алхах гишгэх нь хурдасаж гараар дохих зангаах хөдөлгөөнд ордог. Сэтгэл хөдөлсөн үед амьсгалын хийн солилцоо эрчимжиж хүчилтөрөгчийг идэвхтэй ялгаруулж биеийн булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлсэнээс болж хүн огцом ширүүн хөдөлгөөнд оруулна.
Дуу хоолойны хувьсалт өөрчлөлт
Хүний үг ярианы аялга, дуу хоолойны өнгө, удаан түргэн, өндөр намаар түүний дотоод сэтгэлийн хөдөлгөөн гадагшаа илэрхийлэгддэг. Жишээ нь: сэтгэл их хөдөлсөн хүний дуу хоолой чангарч догдолсон байдлаар ярьж, ярианы хэм алдагдаж хэт удаан хэт хурдан ярьдаг.
Асуулт 22
Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр, хөгжлийг сургалтын
явцад судлах нь
Хэлбэр
Сэтгэлийн хөдөлгөөнийг урам зориг, шунал бачимдаж, бухимдах гэсэн хэд хэдэн хэлбэрт хуваана.
Урам зориг
Тодорхой хугацааны турш хүний зан байдал, сэтгэлийн хөдлөл тогтвортой бөгөөд тааламжтай үргэжилэх процессийг урам зориг гэнэ. Урам зоригтой үед хүний биеийн хөдөлгөөн түргэн, анхаарал нэг зүйл дээр идэвхтэй тогтворжин төвлөрч, аливаа зүйлийг хүн ул суурьтай нягт нямбай ажиглаж оюун санааны хурд сайтай байдаг. Хүний урам зоригийн хөгжилд түүний насны байдал, зан төлөвийн, сэтгэлзүйн болон темпераментийн хувийн онцлог зэрэг ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг байна. Жишээ нь: насанд хүрсэн хүнийг бодвол хүүхдийн урам зориг байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Мөн хурдан шаламгай дайчин хөдөлгөөнтэй хэв шинжийн хүнтэй харьцуулахад дөлгөөн тайван удаан хэм шинжийн хүмүүсийн урам зориг, тогтвортой үргэлжилдэг.
Шунал:
Хүний бодол санаа, үйл ажиллагааг тодорхой нэг зүйлд чиглүүлэн захируулж хөдөлгөөнийг шунал гэнэ. Өөрөөр хэлбэл хүн ямар нэгэн зүйлд сэтгэл санаа, үзэл бодлын хувьд эрс хүчтэй татагдаж, түүнрүү байнга тэмүүлэх сэтгэлийн хөдөлгөөн нь шунал эрмэлзэл юм. Жишээ нь: эрдэм номд шунах ,хөгжим спортод шунах, эд мөнгөнд шунах, гэх мэт. Шуналыг сайн муу гэж 2 ангилдаг.
Бухимдал
Гэнэтийн хүчтэй цочролоос болж хүний сэтгэл мэдрэмжийн үйл ажиллагааны хэвийн байдал түр зуур алдагдаж, тархи мэдрэлийн ажиллагааны явц эмх цэгцгүй зөрчилд орох сэтгэцийн байдлыг бачимдан бухимдах процесс гэнэ.
Асуулт 23
Зориг, түүний физиологи үндэс, үйлдлийн үе шатыг сургалтын
явцад судлах нь
Зориг нь хүн өмнөө тавьсан зорилгодоо хүрэх саад бэрхшээлийг даван туулж чадах чадвар, өөрийн зан байдлыг зөв жолоодон хөтлөх чадвар, өөрийн гүйцэтгэх үйл ажиллагааг тодорхой зорилгын дагуу бүрэн гүйцэтгэх чадвараар илрэн гардаг бие хүний сэтгэцийн дотоод чанар юм. Ийм учраас тохиолдох саад бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн хүний зорилго чиглэлтэй үйлдэл буюу зан байдал, биеэ авч яваа байгаа байдлыг тогтоон тодорхойлох сэтгэцийн үйл ажиллагааг зориг гэнэ. Гэвч зориг нь хүн өмнөө тавьсан зорилгоо биелүүлж түүнд хүрэхэд тохиолдох саад бэрхшээлийг даван туулах чадвараар илрэх төдий үйлдэл биш бас хүн ямар нэгэн үйлдлээс татгалзах хориг тавих биеэ барих өөрийгөө эзэмдэх чадвар болон илрэн гардаг сэтгэцийн шинж анар юм.
Физиологи үндэс
Зоригийн үйлдэл нь ухамсартай, идэвхтэй үйлдэл юм. И .М. Сеченов зоригийн үйлдэл нь гадаад орчины нөлөөг тусгасан зориудын үйлдэл юм гэж түүнээр рефлекс шинжийг тодорхойлсон байна. гаднаас анализаторуудаас дамжин ирсэн аливаа дохиог их тархины гадрын хөдөлгөөний төвийн эсийг талбай хүлээн авч, түүний эсрэг хариу үйлдэл үзүүлэх тушаалыг хөдөлгөөний төвийн эсийн талбайд өгсөнөөр зоригийн үйлдэл үүсэж явагдах зүй тогтолтой юм. Иймд хүний зориг нь рефлексийн зарчмаар явагдах зарчмын үйл ажиллагаа юм. Хүнд зоригийн шинж чанаруудыг төлөвшүүлэх явц нь хүний төрөлхийн буюу удамшлын шинжээс огт шалтгаалахгүй. Гагцхүү хүний өсөж бойжсон орчин ахуй, хүмүүжил сургалтын ажлын агуулга арга хэлбэрээс шууд хамаарна.
Зоригийн үйлдлийн үе шатууд
Зоригийн үйлдэл нь тодорхой зорилго чиглэлтэй, системтэй явагдах процесс юм. Зоригийн үйлдлийг энгийн, нарийн хоёр хуваахаас гадна зоригийн үйлдлийн бэлтгэл ба гүйцэтгэх шат гэж хоёр үе болгон ангилна.
1. Зоригийн үйлдлийн бэлтгэл шат
Энэхүү шат нь зоригийн оюун санааны хөгжил явагдана. Бэлтгэл шат нь хүн өмнөө ямар нэгэн тодорхой зорилго тавьж, тэрхүү тавьсан зорилгоо ухамсарлан ойлгож, эцэст нь энэхүү шатанд тавьсан зорилгоо биелүүлэх арга замаа сонгон авч шийдвэр гаргана.
Зоригийн үйлдлийн гүйцэтгэх шат
Энэ шатанд хүн гаргасан үйлдлийг гүйцэтгэх ба биелүүлж гүйцэтгэсэн үйлдлээ үнэлж дүгнэх үйл ажиллагаа явагдана. Эхлээд хүн зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой шийдвэр гаргаж тэрхүү шат эхлэнэ. Зоригийн үйлдлийн гүйцэтгэх шат нь гадаад дотоод гүйцэтгэх шат гэсэн хоёр хэлбэртэй. Хүний гүйцэтгэж байгаа үйл ажиллагаагаар зоригийн үйлдлийн гадаад шат илрэх бөгөөд тэр нь хүний практик үйл ажиллагаа юм. Харин зоригийн үйлдлийн дотоод шат нь хүний үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа үед түүний дотоод сэтгэл санааны түвшингээр илэрнэ. Эцэст нь өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх арга зам, зарцуулсан хүч энергээ үнэлэн дүгнэх,цаашид ирээдүйд хүрэх ямар нэгэн тодорхой дүгнэлт хийх замаар зоригий үйлдлийн гүйцэтгэх үе шат дуусна. Сургууль нь хүүхдийн зоригийн хүмүүжилд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд сургуульд орж эрдэм ном шамдан суралцаж, гэрийн даалгавар биелүүлэх өөрийн мэдлэг чадварын түвшинг байнга дээшлүүлж эхэлсэнээр аливаа зүйлд ул суурьтай тэсвэр тэвчээртэй хандаж, өөрийн зан байдлыг өөртөө жолоодон хөтөлж, эхэлсэн ажлаа дуусгах дадал зуршилд суралцана. Ингэснээр хүүхэд өөрийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанд ухамсартай хандаж, эмх цэгцтэй, дэс дараатай, системтэй сурч эхэлнэ. Энэ нь аажмаар хүүхдэд зоригийн олон чанаруудыг системтэй хөгжүүлнэ. Хүүхдийн зоригийн хөгжилтөнд тэдний гэр бүлэн болон сургууль дээр явагдах хөдөлмөр, мөн нийгмийн тустай хөдөлмөр томоохон үүрэг гүйцэтгэнэ. Хөдөлмөрийн явцад хүүхэд тохиолдох саад бэрхшээлийг гэтлэн туулж, өөрийгөө эзэмдэх чадвар зуршилтай болно. Тиймээс хөдөлмөр нь хүүхдэд зоригийн хүмүүжил олгох гол хэрэглүүр болно.
Асуулт 24
Суралцагчидын зоригийн чанар, хөгжлийг
хичээлээр судлах нь
Хүний зоригийн дотоод бүтцийг илэрхийлсэн зүйлийг зоригийн чанарууд гэнэ. Хүний идэвхитэй үйл ажиллагааны явцад төлөвшин бий болдог бие махбодь дотоод санаа, сэтгэцийн тодорхой чанаруудыг зоригийн чанарууд гэнэ. Зоригийн чанар:
1. Зоригийн зорилго эрмэлзэл
Хүн өөрийн зан үйлийг амьдарлын тодорхой, тогтвортой зорилгод захируулан зорилгыг биелүүлхэд өөрийн хүч бололцоог шавхан дайчлах чадварыг зоригын зорилго эрмэлзэл гэнэ. Хүний ирээдүн зорилго эрмэлзлээс түүний алсын зорилго, амьдрал тэмцлийн үр дүн шууд шалтгаална.
2. Зоригийн бие даасан чанар
Хүн өөрийнхөө зан байдлыг хувийн үзэл, итгэлд захируулах чадвар нь хүний бие даасан зорилго чанараар илэрдэг. Хүн өөрийнхөө санаачлагаар өмнөө тодорхой зорилго тавьж зорилгоо биелүүлэх арга замыг өөрөө эрж олж бусдын туслалцаагүйгээр тавьсан зорилгоо биелүүлэх чадварыг зоригийн бие даасан чадвар гэнэ.
3. Зоригийн шийдэмгий чанар
Зорилгийг түргэн бөгөөд ухаалаг, үндэстэй сонгон авч түүнийг биелүүлэх арга замыг түргэн тодорхойлж чадах чадварыг зоригийн шийдэмгий чанар гэнэ.
4. Зоригийн тэсвэр хатуужил
Тохиолдох аливаа саад бэрхшээлийг даван туулж, гаргасан шийдвэрийн эцэст нь хүртэл биелүүлэх чадварыг зоригийн тэсвэр хатуужил гэнэ.
5. Зоригийн биеэ барих, өөрийгөө эзэмдэх чанар
Хүн өөрийн зан байдлыг байнга хянаж, тохиолдох саад бэ рхшээлийг даван туулах дотоод санааны бэлтгэл сайтай, сэтгэл хөдлөлийн сайн муу талын илэрлийг ямар ч нөхцөлд барьж чаддаг, өөрийгөө “гартаа” авч чадах чадварыг зоригийн биеэ барих, өөрийгөө эзэмдэх чанар гэнэ.
6. Зоригийн эрэлхэг баатарлаг чанар
Амьдралд тохиолдох аюултай нөхцөл байдлыг үл харгалзан өөрийн зорилгод хүрэх бэлэн чанарыг зоригийн эрэлхэг баатарлаг чанар гэж нэрлэдэг.
7. Зоригийн дэгтэй, сахилгач чанар
Хүн өөрийн зан төлөв, биеэ авч яваа байдлыг нийгмийн хууль дүрэм хэм хэмжээнд захируулан, аливаа үйлд сахилга баттай, зохион байгуулалттай хандах бие хүний чадвараар зоригийн дэгтэй сахилгач чанар илэрхийлэгднэ. Дэг журамтай, сахилга баттай чанар нь хэний ч шахалт шаардлагагүйгээр нийгмийн тогтоосон хууль зүйд нарийн чанд захирагдаж, түүнийг нэг нэгэнгүй дагаж биелүүлэх байдлаар илрэн гардаг зоригын чанар юм.

Асуулт 25
Суралцагчдын темпераментийг судлах нь
Бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн зарим нь удаан ,хөдөлгөөн дөлгөөн,ямар ч бачимдана гэж үгүй.Гэтэл нөгөө хэсэг нь түргэн огцом зантай,шаралхуу,хэл ам хурцтай.Бас нэг өөр хэсэг нь баяр баясгалантай ,нийтэч,цовоо сэргэлэн байхад дуу шуу муутай ,бүрэг ичимхий нэг хэсэр байна.Эдгээр онцлогуудыг темпераменттай холбоотой гэж үздэг.Темперамент гэдэг үг латинаар зөв хольц гэсэн утгатай үг болно.Темпераментийн талаар анх удаа манай он тооллоос өмнөх 460-377 онд амьдарч байсан Грекийн эмч Гипокрхт тайлбарлахдаа хүний биед байгаа шингэний харьцаанаас болж байна гэж үзжээ.Тэрээр сангвиник/грекээр sanqis цус/ зүрхнээс ялгаруулах цус ихтэй хүмүүс -нүүрний баясгалантай ,цовоо золбоотой ,сэргэлэн түргэн авхаалжтай ,флегматик /fligma -салс/ тархинаас ялгаруулах сальс дийлэнх хүмүүст сэтгэлийн хөдөлгөөн багатай,гөлгөр,удаан залхуу холерик/chloe- цөс/ элэгнээс ялгарах шар цөс ихтэй хүмүүс шаралхуу ,ууртай түргэн,гөжүүд: меланхолик /melanos chole- хар цөс/ цөсний уутнаас ялгарах хар цөс ихтэй хүмүүс гунигтай ,өлбөгөр,сул,хартай гэж тайлбарлажээ.
И.П.Павлов темпераментийн физилогийн үндсийг анх удаа нээж шинжлэх ухаанд гайхамшигт хувьсал хийсэн юм.
И.П.Павлов уураг тархины гадарт үүсэх хөөрөл саатлын процессын хүч,хөдөлгөөн,тэнцвэрийн харьцаагаар мэдрэлийн хэв шинжийг тогтоосноор темпераментийн физилогийн үндсийг нээж 4 хэв шинжид хуваажээ.
1. М1.Холерик-тэнцвэргүй,хөөрөл давамгайлсан хүчтэй дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжтэй
2. 2.Сангваник-тэнцвэртэй,хүчтэй хөөрөл,саатлын процесс түргэн солигдон явагддаг.
3. 3.Флегматик-тэнцвэртэй,хүчтэй хөөрөл,саатлын процесс удаан солигдон явагддаг.
4. .Меланхолик-бусдыг бодвол дээд мэдрэлийн үйл ажиллагаа сул, хүчтэй явагдана гэж сонгодог 4 темперамент ,дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинжтэй холбоотой болохыг харуулжээ.
Юуны өмнө зан чанар, темперамент гэж юу болохыг тайлбарлая. Энэ ойлголтууд хоорондоо ихээхэн ялгаатай. Зан төлөв амьдралын явцад төлөвшин тогтдог олдмол чанар бол темперамент хүний сэтгэл зүйн төрөлхийн шинж юм. Темперамент дотоод мэдрэлийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг байхад зан төлөв амьдралын ул мөрөөс хамааран их тархины гадарт бүрэлддэг гэнэ.
Темпераментын тухай онолын томъёолол анх гаргасан Грекийн эмч Гиппократ “хүний биед цус, салс, шар цөс, хар цөс гэсэн дөрвөн төрлийн шингэн байна. Эдгээр шингэний аль нь биед их байгаагаар темпераментыг тодорхойлно” гэж үзжээ. Түүнийхээр, зүрхнээс ялгарах цус ихтэй хүн сангвиник буюу нүүрний баясгалантай, цовоо, золбоотой, авхаалжтай, эрэмгий. Тархинаас ялгарах салс ихтэй нь флегматик буюу тайван дөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөн багатай, удаан, залхуу. Элэгнээс ялгарах шар цөс ихтэй хүн холерик буюу тогтворгүй, цочмог, шаралхуу, ууртай, гөжүүд байна. Харин дэлүүнээс ялгарах хар цөс ихтэй нь меланхолик буюу бүрэг ноомой, хартай, буурьтай, дүнсгэр гунигтай, өлбөгөр сул хэв шинжийн хүн байх аж. Бие дэх шингэний харьцаанаас сэтгэлзүйн шинж чанар хамаарах тухай энэ онолыг томъёолсон тэрээр манай тооллын өмнөх 460-377 онд амьдарч байсан гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Гэхдээ дээрх эрхтнүүд заасан грек үгсээс темпераментын нэршил үүссэн, бас онол нь өнөө хэр хэрэглэгддэгийг бодоход 2500 жилийн өмнө амьдарч байсан түүний тайлбар үнэнээс хол зөрүүгүй байж болох л юм.
sanqis - цус = Sanguine
flegma – салс = Phlegmatic
chloe – цөс = Choleric
melanos chole - хар цөс буюу дэлүү = melancholic
Харин орчин үеийн ухаантнуудаас Германы философич И.Кант /1724-1804/, хий судлалын эмч Э.Кречмер /1888-1964/, Австрийн сэтгэлзүйч В.Вундт /1832-1920/ нар сэтгэлзүйн шинж чанарыг өөр өөрийнхөөрөө ангилах гэж оролдсон байна. Гэвч, Оросын эрдэмтэн И.П.Павлов физиологийн үндсийг нь нээсэн гэж өнөөгийн мэргэжилтнүүд дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, ямар зарчмаар гэдэг асуултад тэр судалж баталсан хариулт өгсөн хэрэг л дээ. Павловын тогтоосноор, уураг тархины гадарт явагддаг хөөрөл саатлын процессын хүч, хөдөлгөөн, тэнцвэр гэсэн гурван шинж чанараар темперамент тодорхойлогддог аж. Товчхондоо, хөөрөл нь саатлаас давуу бол – холерик, хөдөлгөөн нь хурдан бол – сангвиник, удаан бол – флегматик, сул бол – меланхолик.
Орчин үеийн сэтгэл судлалын алтангадас нь З.Фрейдийн психоаналитикийн үзэл баримтлал юм. Сэтгэл судлалын бараг бүх чиглэлийн үндэс болсон учраас ингэж хүндлэгддэг ч сүүлийн үед энэ онол мухардалд хүрсэн гэж зарим судлаач тэмдэглэсэн байна. Юутай ч, энэ зуунд сэтгэл судлалын ухаан улам баяжин хөгжих нь тодорхой болоод байна.
Холерик
5. Тэвчээргүй, цочмог, цухалдуу
2. Яриагаа итгүүлэх гэж улайрдаг, маргаанд ялагч байх дуртай
3. Тогтворгүй, огцом тасалданги хөдөлгөөнтэй, дохио зангаа ихтэй түргэн давхцангуй яриатай, алхаа гишгээ огцом түргэн
4. Хурц зантай, заримдаа түрэмгий дээрэлхүү догшин авиртай
5. Шаламгай ажиллаж түргэн дуусгадаг
6. Шулуун яриатай, бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй
7. Санаачилгатай, шийдэмгий, түргэн хугацаанд шийдвэр гаргадаг
8. Шинэ зүйлд дасахдаа удаан
9. Зөрүүд, хэрүүлч, зодоонч
10. Тавьсан зорилгоо тогтвортой мөрддөггүй, сэтгэл санаа нь амархан солигддог, ааш зан нь амархан өөрчлөгддөг
11. Аз туршихад бэлэн
12. Хорон санаагүй
Сангвиник
6. Хөгжилтэй, амьдралын баяр баясгала нтай, ямагт цовоо сэргэлэн, тачигнатал чанга хөхөрдөг
2. Нэг хэвийн байдлаас хялбархан залхдаг, сонирхолгүй зүйлээ орхидог
3. Шинэ ажил, нөхцөл байдалд татагдан орж, төвөггүй дасдаг
4. Эхэлснээ дуусгахгүй орхих нь олонтаа, харин шинэ ажлыг бол дуртай хийдэг
5. Эрч хүчтэй, ажил хэрэгч, идэвхтэй байж чаддаг, эмх цэгц хурдан тогтоодог
6. Өөрийгөө хэтрүүлэн үнэлэх талтай
7. Түргэн унтаж хурдан сэрдэг
8. Нүүр, гарын хөдөлгөөн оролцсон чанга, тод, түргэн яриатай
9. Санал бодлоо цэгцлэлгүйгээр яаруу шийдвэр гаргах тохиолдол цөөнгүй
10. Нүүрэмгий, уриалгахан, танихгүй хүнээс ичиж цэрвэдэггүй, бусдыг уриалан зохион байгуулах чадвартай
11. Сонирхсон зүйлээ тэсвэртэй хийх чаддаг
12. Азгүйтэл, эвгүй явдлыг хялбар туулдаг. Гэнэтийн, санаандгүй, ер бусын явдалд биеэ барьж чаддаг
Флегматик
1. Сэтгэлийн хөдөлгөөн багатай, хөндийвтөр зантай, ууртай
2. Дохио зангаа, нүүр гарын хөдөлгөөн багатай, тайван яриатай, дуу цөөтэй
3. Хүлээцтэй, тэвчээртэй, болгоомжтой, биеэ барих чадвар сайтай, зовлонд тэсвэртэй ханддаг
4. Эхэлснээ дуусгадаг. Ажил хийж эхлэх, нэгээс нөгөөд шилжих, дасахдаа бэрхшээдэг, удаан ойлгож сайн тогтоодог
5. Хүч чадлаа дэмий зарцуулах дургүй
6. Амьдралын хэв журмаа хатуу баримталдаг
7. Хүмүүстэй нэгэн хэвийн байдлаар харилцдаг
8. Ажил хэрэгт тууштай, нухацтай, нямбай, эмх цэгцтэй
9. Сонирхол харилцаа тогтвортой, хүн бүртэй жигд харилцдаг
10. Сайшаал, зэмлэлийг төдий л ойшоодоггүй, өөрийгөө муулахад ч эмзэглэдэггүй
11. Хорон санаагүй, өөрийг нь ёжлоход хүцэнгүй ханддаг
12. Гэнэтийн, ер бусын зүйлд өөрийгөө барих чадвартай
Меланхолик
7. Ичимхий, бүрэг, зожигдуу, ганцаараа байх дуртай
2. Шинэ нөхцөл байдалд сандарч тэвдэн самгарддаг
3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоохдоо муу
4. Харилцагч хүнийхээ зан байдалд дасан зохицдог
5. Өөртөө болон орчныхондоо өндөр шаардлага тавьдаг
6. Онцгой мэдрэмтгий, дээд зэргийн эмзэг, маш гомдонхой
7. Зан байдал нь битүүлэг, нийцтэй биш, идэвх санаачилга багатай
8. Өөртөө итгэл муутай, дуулгавартай, хүлцэнгүй, бусдаар өрөвдүүлэх дуртай.
9. Амархан ядарч, дарамтанд ордог, ажил бүтэхгүй тохиолдолд сэтгэлээр унахдаа түргэн
10. Санасан бодсоноо хүнтэй хуваалцахдаа муу, дотроо бясалгах, бодлогоширч гиюүрэх хандлагатай, ганцаардлыг амархан давдаг
11. Аяархан, сул яриатай, өрөвчхөн эмзэг, уян сэтгэлтэй
12. Хардаж сэжиглэх хандлагатай
Нэг темпераментын бүх чанар дангаараа танд байна гэж үгүй. Зөвхөн аль нэг нь давамгайлдаг. Темперамент гэдэг үг ч латинаар зөв хольц гэсэн утгатай юм байна. Иймд хамгийн их шинж илэрсэн хэсэг нь таны сэтгэл зүйн хэв шинжийг харуулна шүү.
Төрөлх дотоод чанараа мэдэх нь дутагдалтай шинжээ засах, сайн чанараа хөгжүүлэх боломж гэж ойлгоход гэмгүй. Зөв төлөвшсөн холерик нийгмийн идэвхтэй тэмцэгч, шавхагдашгүй эрч хүчтэн, шантаршгүй санаачлагч байдаг бол буруу төлөвшсөн нь биеэ барих чадваргүй, огцом ширүүн зан авиртан болох нь элбэг гэнэ. Хэрвээ та хүүхэдтэй бол шинж чанарт нь түшиглэн залж чиглүүлж болох шүү дээ. Хүүхдэд тань сенгваник шинж голлосон бол эхэлснээ дуусгаж, үр дүнг нь хардаг болгоход, меланхолик бол өөртөө итгэлтэй, орчныхоо хүмүүст анхаарамжтай хандаж сурахад нь чиглэсэн зөвлөгөө өгвөл үр дүнтэй.
Темперамент нь сурлаганд нөлөөлөх үү? Мэдээж тийм. Хөөрөл саатлын процесс хүчтэй хүүхэд нь бичих, унгих, юсмыг ойлгохдоо бусдаас хурдан, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хэл яриа нилээд тод, хурц тод байдаг. Хөөрөл саатал нь тэнцвэргүй холерик хэв шинжтэй хүүхэд тогтворгүй, биеэ барих чадвар сул байдаг байна. Ийм хүүхдүүд меланхолик хүүхдүүдийг бодвол ядрах, сульдах нь бага байдаг. Харин меланхолик хүүхдүүд сэтгэлийн хүч чармайлт ихээхэн шаардах ажил \шалгалт өгөх\-д меланхолик хүүхдүүдэд муугаар нөлөөлж, алдаа дутагдал их гаргадаг. Сул хэв шинжийн мэдрэлийн системтэй хүүхдүүд муу үнэлгээ авсандаа сэтгэл нь их гутарч, харамсан гомдож, шөнө муу нойрсох зэргээр ханддаг бол хүчтэй мэдрэлийн системтэй хүүхэд түүнд нэг их гутрахгүй, хаин ч сайн үнэлэлт авахын тулд янз бүрийн арга зам хайж, авсан дүнгээсээ болж зарим нь хичээлд дур сонирхолгүй дургүй байх нь цөөнгүй байдаг. Холерик темпераменттай хүүхэд дур сонирхолтой зүйлдээ анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг бас анхаарал нь хувиарлагдахдаа сайн байдаг. Анхаарал нь нэг зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг. Сангвиник темпераменттай хүүхдийн анхаарал нь анги сурагчдын байдал, нөхцөл өөрчлөгдөхөд ч гэсэн хурдантөвлөрч, анхаарлаа хувиарлаж чаддаг байна. Ийм хүүхдийн анхаарал нь нилээд тогтвортой, хаяа сарнивч дорхноо төвлөрч чаддаг, нэг төрлийн ажлаас нөгөөд анхаарах чадвартай байдаг боловч нэг зүйлд анхаарлаа удаан барьж тогтооход амархан биш байдаг байна. Флегматик хэв шинжтэй хүүхэд бүх л өдрийн турш анхаарлаа төвлөрүүлж, сарниулахгүй нэг хэвийн байж чаддаг. Тэдний анхаарлын гаднах шинж дотоод жинхэнэ анхааралтайгаа тохирохгүй байх нь элбэг буюу гааад байдал нь илрэл султай, хайнгууд мэт багш түүнийг анхаарахгүй сууж байна гэж зэмлэх нь их байдаг. Меланхолик хэв шинжтэй хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хувиарлагдан зохицохдоо хангалтгүй, болж байгаа олон зүйлийг ажиглаж мэдэхгүй өнгөрдөг байна. Намуун тайван ажил, орчинд анхаарал нь илүү эрчимтэй төвлөрдөг, анхаарлаа нэг зүйлээс нөгөөд шилжүүлэхдээ удаан байдаг. Сэтгэл нь их хөдөлсөн, олон зүйл бодох болсон үед анхаарал нь бас хямарч эвдэрнэ.
Асуулт 26
Зан төлөв, түүний чанар, хөгжилтийг
судлах арга зүй
Бие хүний сэтгэлзүйн шинжийн нэг нь зан төлөв юм. Хүний зан төлөв нь түүний амьдрал, үйл ажиллаганы явцад төлөвшин тогтдог бөгөөд хүнээс байгаль, нийгмийн үзэгдлүүдтэй харьцах аарилцааг тусгасан харилцааны цогцолбор юм. Гэвч хүүхдийн зан төлөвийн үндсэн шинжүүд төлөвшин тогтход темпераментын зарим онцлог шинжүүд нөлөөлдөг. Зан төлөв нь төрөлхөөс удамшихгүй боловч түүний бүрэлдэн төлөвшхөд хүний бие махбодийн төрөлхийн онцлогууд нөлөөлдөг. Темперамент, зан төлөв хоёр аль аль нь хүний биеэ авч яваа байдал болон нийгмийн харьцааг тусгах боловч нэг зүйл биш юм.
Бие хүний нийгэм-сэтгэл зүйн хэв маяг-хүний сэтгэлийн хөдөлгөөн, сэрэл, зөн билгийн онцлог зэрэгтэй холбоотойгоор хүрээлэн буй орчинтой харилцах хэв маягийг тодорхойлогч сэтгэцийн төрөлхийн бүтэц юм.Үүнийг экстраверт, интроверт гэсэн – хэв маягт хуваадаг.Нэрт сэтгэл судлаач К.Юнг бие хүний хэв маягийг тодорхойлсон.Тэр хүмүүсийн зан төлөвийн нийгэм- сэтгэл зүйн хэв маягийг дараах байдлаар ангилан тодорхойлсон.
8. Экстраверт ба интроверт
9. Рациональ ба иррациональ
10. Сэтэгэч ба ёс суртахуунлаг
11. Мэдрэмтгий ба баримжаалагч
Эксраверт- хүмүүс болон идэвхитэй үйл ажилагаанаас байнга эрч энерги авч байдаг.Иймд тэдний дотоод ертөнц нь гадаад орчин, хүмүүсийн харилцаа луу чиглэж байдаг.Интроверт- оюун санаа нь дотооддоо төвлөрдөг, нийтэч бус.Экстраверт хэв маягийнхан хичээлийн үед байнга өөрийн бодол санаагаа илэрхийлж байдаг бол интровертууд ярихаасаа өмнө эхлээд сайтар боддог.
Ёс суртахуунлаг- ямар нэгэн үйл явдалд харьцаа хандлагыг чухалчилдаг.Иймд шийдвэр гаргахдаа энэ нь бусдад, хүмүүс хоорондын харьцаанд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг зайлшгүй харгалзан үздэг.Ёс суртахууныг эрхэмлэгч.
Мэдрэмтгий- аливаа асуудалд хандахдаа бодит баримт, нотолгоог чухалчилдаг.Иймд гаргаж буй шийдвэр нь бодитой, хийсвэрлэл багатай.
Баримжаалагч- аливаа үйл явдлыг таамаглах чадвар сайтай.Өөрийн мэдрэмж, зөн билэгтээ итгэдэг.Шийдвэр гаргахдаа өөрийн зүрх сэтгэлээ сонсдог.Мэдрэмтгий хүн хэдэн цаг болж байгааг яг цаг минутаар нь хэлдэг бол, баримжаалагч хүн цаг их орой болжээ, ажлын цаг дуусчихжээ гэж хариулах жишээтэй.
Рациональ- маш шийдэмгий, бэрхшээлгүйгээр шийдвэр гаргах чадвартай, өөрийн амьдрал, үйл ажиллагаагаа нарийн төлөвлөх чадвар сайтай, гаргасан шийдвэрээ ул үндэстэйгээр бодож өөрчилдөг.
Иррациональ- шийдвэрийг яаравчлан гаргадаг.Гэхдээ гаргасан шийдвэрээ амархан өөрчилдөг, өөрчилж буй учир шалтгаанаа нарийн сайн мэддэггүй.
Ийнхүү хүний зан үйлийн шинж нь төрөлхийн байхаас гадна олдмол байдаг.Эдгээрийн нэг нь зан төлөв юм.
Зан төлөв гэдэг нь аливаа зүйлд хандах хүний харьцангуй тогтвортой хандлага бөгөөд бие хүний онцлогийг тодорхойлдог.Энэ хандлагыг нь дараах байдлаар авч үзнэ.
1. Өөртөө хандах хандлага (өөртөө шаардлагатай, шүүмжлэлтэй хандах чадвар, өөрийн үнэлгээ)
2. Бусад хүмүүст хандах хандлага (хувиа хичээсэн, бусдын төлөө, хамт олонч, хатуу чанга, түрэмгий, эелдэг, найрсаг, хайхрамжгүй, хөндий, бүдүүлэг, хүндэтгэлтэй, шударга, шударга бус)
3. Хөдөлмөрт хандах хандлага (залхуу, хөдөлмөрч, нягт нямбай, болхи, санаачилгатай, идэвхигүй, тэвчээртэй, тэвчээргүй, хариуцлагатай, хариуцлагагүй, зохион байгуулалттай, зохион байгуулалтгүй гэх мэт)
4. Зан төлөвийн зоригийн чанарууд: бэрхшээлийг даван туулах бэлэн байдал, шаргуу байдлын түвшин, бие даасан шинж, шийдэмгий чанар, сахилга баттай шинж гэх мэт.
Темперамент ба зан төлөвийн хоорондын уялдаа холбоо нь юу вэ? Энэ 2 сэтгэл зүйн шинжийн хоорондын харьцааг янз бүрээр тайлбарласан байдаг:
12. Темперамент ба зан төлөв 2 ижил төстэй.(Кречмер)
13. Тэдгээр нь хоорондоо эсрэг тэсрэг шинжтэй.(Виренус, Викторов, Левитов)
14. Темперамент нь зан төлөвийн шинжийг агуулдаг.
15. Темперамент зан төлөвийн шинжүүд төлөвших төрөлхийн эх үндэс.(Л.С.Выготский, Рубинштэйн, Б.Г.Ананьев)
Зан төлөв нь хүний дээд мэдрэлийн үйл ажиллагааны төрөлхийн шүинж дээр үндэслэн амьдралын явцад шинээр бий болдог хувийн онцлог шинж юм.Үнэнч, шадарга, эелдэг, эв дүйтэй эсвэл эсрэгээр шударга бус, зальжин, бүдүүлэг шинж нь ямарч темпераменттай хүмүүст төлөвшиж болно.Гэхдээ зарим темпераменттай хүмүүст төлөвших нь хялбар, харин заримд нь хэцүү байна.Жишээ нь: Зан төлөвийн эмх цэгцтэй, сахилга баттай шинжийг флегматикуудад төлөвшүүлэх нь хялбар бол холерикуудад нилээд бэрхшээлтэй.Эелдэг, дуулгавартай зан меланхоликуудад амархан төлөвшинө.Сайн зохион байгуулагч, нийтэч занг сангвиник, холерикуудад төлөвшүүлэх нь хялбар.Темпераментийн шинжүүдийг засан сайжруулахад түвэгтэй.Дуулгавартай, эелдэг, эв дүйтэй, тэсвэртэй зан ямар ч темпераменттай хүмүүст төлөвшсөн байж болно.
Зан төлөвийн шинжүүдийг дотор нь ерөнхий, хязгаарлагдмал гэж хуваана.Ерөнхий шинж нь хүний зан төлөв үйл ажиллагааны өргөн хамарсан нийтлэг байдаг.Үүнийг ерөнхийд нь 5 ангилж болно.
16. Өөртөө итгэлтэй- өөртөө итгэлгүй
17. Хүлээн зөвшөөрсөн, нөхөрсөг- дайсагнасан
18. Ухамсартай- сэтгэлийн хөөрөлдөө автсан
19. Сэтгэл хөдлөлийн хувьд тайван тогтуун- түгшимтгий
20. Оюун санааны хувьд уях хатан- хөшүүн
Эдгээр шинжүүд нь зан төлөвийн экстраверт, интроверт хэв маягтай хосолдог.Жишээ нь: Экстраверт хэв маягийн хүмүүс өөртөө итгэлтэй, нийтэч байдаг бол интровертууд өөртөө итгэлгүй, зожиг байх нь олонтоо.
Хүний зан төлөвийн хязгаардагдмал шинжүүд нь тодорхой нөхцөл байдалтай холбоотой илэрдэг шинжүүд юм.Үүнийг дараах байдлаар хувааж болно.Нийтэч- зожиг, манлайлагч- захирагдагч, өөдрөг- гутранги, ёс суртахуунлаг- ёс суртахуунлаг бус, хүнлэг- түрэмгий, сэргэлэн цовоо- уйтгартай гэх мэт.
Асуулт 27
СУРАЛЦАГЧИДЫН АВЪЯАС СОНИРХЛЫГ СОНГОН СУРАЛЦАХ СУРГАЛТЫН ЯВЦАД СУДЛАХ НЬ
Авъяас бол хүний амьдрал ахуй, сэтгэхүйн хөгжил, эрхлэх үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Авъяас нь хүний нэг талын үйл ажиллагааны талыг түшиглэн бий болдог. Хүн тал бүрийн авъяас билэгтэй болох төрөлхийн нөөц боломж байдаг хэдий ч тэр нь бага балчир наснаас эхлэн зориудын оролдлого, хичээл, дасгал, сургууль, хүмүүжлийн үр дүнд цэгц чиглэл олж хөгжиж төлөвшидөг. Авъяас нь хүний оюун ухаан, сэтгэхүйн хөгжил, сэтгэл хөдлөл, сонирхол, зоригийн шинжүүд болон бусад олон чанартай холбоотой бий болж төлөвшдөг. Авъяас нь энгийн ба гоц гэж байдаг. энгийн авъяас нь бүх хүмүүст байдаг боловч түүнийг хөгжүүлэх шаардлагатай. Бүх хүмүүс суут болж болно. Гэхдээ бүх хүмүүст цаг тутамдаа хөдөлмөрлөх бүх хүн авъяасаа нээж илрүүлэх хэрэгтэй. Үйл ажиллагааны шаардлагыг хангаж өндөр үр дүнд хүрэх боломжийг бүрдүүлж байгаа хүний шилдэг чанаруудын нийлбэр цогцыг авъяас билэг гэнэ.
Сургалтын явцад судлах нь: хүүхдийн хэлний авъяасыг хөгжүүлье гэвэл хэлд орж эхэлж буй болон хэл ярианы чадвар идэвхитэй хөгжих тэр үеийг алдахгүй ашиглах нь онцгой ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ үед гоц авъяас илэрч магадгүй.
28. Авъяас түүний төрөл хэлбэрүүд, хөгжлийн явц
Авьяас билгийн тухай ухагдахуун
Хүний гүйцэтгэх үйл ажиллагааг үлэмжийн өндөр амжилтанд хүргэж тодорхой нэг хэлбэрийг илүү түргэн, үр дүнтэй бүтээлчээр гүйцэтгэхэд чиглэгдсэн бие хүний сэтгэл зүйн хувийн өвөрмөц онцлог чанарыг авьяас билиг гэнэ. Авьяас билгийн талаар В.И.Ленин “Хүмүүс нь өөрсдийн туршлага оюун санааныхаа хөгжлөөр тэгш биш байдаг гэдэг нь тэд билгийн хүч чадал ба оюун ухааны авьяас билгийн талаар хоорондоо ялгаатай байдгийг өгүүлж байгаа юм. Энэ утгаар хүмүүс нь хоорондоо тэгш биш байдаг юм ” гэжээ. К.Маркс “байгалийг хүн өөрийн хувийн амьдралд хэрэгцээтэй зүйл болгон ашиглахын тулд гар, хөл, толгой, хуруу зэрэг холбогдох эрхтнүүдээ үйл хөдөлгөөнд оруулдаг юм. Хүн энэхүү хөдөлгөөний тусламжтайгаар гадаа байгальд үйлдэл үзүүлж түүнийг хувьсган өөрчлөхийн хамт өөрийнхөө төрөлх шинжийг хувьсган өөрчилдөг юм...” гэжээ.
Авьяас билгийн төрөл ангилал
Хүний оюун ухааны далайц гүн чанар, бие даасан бөгөөд уян хатан чанар зэрэг гол чанарууд, ой тогтоолтын хурд, гүн чанар, юмыг тогтоох чадвар зэрэг онцлог хөгжилт, амьд хурц дүрслэл анхаарлын тогтворжилт, төвлөрөлт, шилжилт, хуваарилалат зэрэг бие хү ний сэтгэцийн онцлог шинж чанарууд нь хүний ерөнхий авьяаст хамаарагдана. Харин дуу хөгжим, дүрслэх урлаг, зохион бүтээх спорт биеийн тамир гэх мэтийн үйл ажиллагааны тусгай төрлүүдийг амжилттай гүйцэтгэхэд нөлөөлөх бие хүний сэтгэцийн онцлог шинжүүд тусгай, гоц авьяас билигт хамаарагдана. Үйл ажиллагааны үзэмжийн нарийн төрлийг амжилттай гүйцэтгэхэд зөвхөн нэг төрлийн авьяас нөлөөлж чадахгүй, хаин тэдгээрийн иж бүрэн цогцолбор шаардагдана. Авьяас билиг нь удамшдаггүй бөгөөд хүний амьдрал үйл ажиллагааны явцад үүсч хөгждөг нийгэм түүхийн үзэгдэл юм. Ерөнхий болон гоц авьяасын аль алин нь мэдлэг, чадвар, дадлын хөгжилтэй нягт холбоотой хөгждөг. Хүний гоц авьяас билгийн хөгжилт нь сонирххолтой нарийн холбоотой байдаг. Сонирхол нь хүний тодорхой нэгэн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээ юм. Авьяас билиг хөгжихөд нөлөөлөх дур сонирхол нь үлэмж тогтвортой байдаг бөгөөд ийм сонирхол нь хүмүүсийг илүү их хүч энерги гаргаж эцэж цуцахыг мэдэхгүй ажиллах хэвшил зуршилтай болгодог.
Авьяас билгийн төрөлхийн эх үүсвэр
Авьяас билиг нь хэдийгээр нийгмийн хөгжлийн үр дүн боловч түүний хөгжилтөд нэн ялангуяа гол авьяасыг хөгжүүлэхэд хүний бие махбодь, мэдрэлийн системийн онцлог чанар буюу биологийн бэлэн нөөц чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин авьяас билгийг хөгжүүлэхэд нөлөөлдөг зүйл буюу авьяас билгийн физиологийн төрөлхийн эх суурь нь дээд мэдрэлийн үйл ажиллагааны тухай И.П.Павловын сургаалын үндсээр тйалбарлаглах юм. Нөхцөлт рефлекс бүрэлдэх хурд, хүч, түүний бэхжилт, мөн саатлын процессын бүрэлдэх хурд, бэхжилт \ялангуяа ялгах саатал\ болон холбоослогдсон хадгалагдах чанар бүрэлдэх хурд, түүний шилжилт зэрэг нь хүний авьяас билгийг хөгжүүлэх физиологийн эх үндэс нь болдог. Гэвч авьяас билгийн төрөлхийн үндэс өөрөө аяндаа авьяас билиг болж чадахгүй, харин гагцхүү түүнийг тусгай давталтсургалт, дасгалжуулалтын үндсэн дээр авьяас билиг болгон хувиргадаг юм.