Friday, May 4, 2012

Улсын шалгалтын асуултууд

Улсын шалгалт
Орчуулгын онол
Асуулт:
1.      Орчуулгын онолын судлагдахуун
2.      Шинжлэх ухаан-техникийн зохиол бүтээлийн орчуулгын онцлог
3.      Орчуулгын ажлын үе шатууд
4.      Орчуулгын үндсэн зарчим
5.      Орчуулгын түүх
6.      Нийгэм улс төрийн зохиол бүтээлийн орчуулга
7.      Уран зохиолын орчуулга
8.      Албан бичгийн орчуулга (Албан баримт бичиг)
9.      Мэдээллийн хэрэгслийн орчуулга
10.   Орчуулгын үгийн сангийн тохироо
11.  Үндэстний онцлогт үгсийн орчуулга
12.   Өвөрмөц хэллэгийн орчуулга
13.  Тайлбарлан орчуулах арга
14.  Үгчлэн орчуулах арга
15.  Орчуулгад өгүүлбэрийн гишүүнийн гүйцэтгэх үүрэг
16.  Орчуулгын хэлбэрүүд
17.  Хам сэдэв
18.  Өгүүлбэрийг салгах
19.  Өгүүлбэрийг нийлүүлэх
20.  Нэр томъёоны орчуулга
21.  Орчуулгын ажлын зорилго хэрэгцээ
22.  Ерийн ба оноосон нэр
23.  Үгийн олон утга
24.  Англиас Монголруу өгүүлбэр гишүүдийн байрлал орчуулганд анхаарах зүйлс
25.  Албан байгууллагын нэрийн орчуулга

Oрчуулгын шалгалтын асуудлын хариултууд зарим нь байхгүйг анхааруулъя

Билет боловсруулалт
1.      Орчуулгын онолын судлагдахуун
“Орчуулгын онол” гэдэг нэр томъёо нь өргөн утгаараа “орчуулгын дадлага” гэсэн нэр томъёотой сөргүүлэн тавигддаг бөгөөд орчуулгын дадлагатай холбогдох аливаа үзэл баримтлал, үндэслэл, ажиглалт, арга барил, түүнийг хэрэгжүүлэх нөхцөл, түүнд шууд болон шууд бусаар нөлөөлөгч хүчин зүйлүүдийг бүхэлд нь хамарна. “Орчуулгын онол” – ыг ингэж ойлгох нь “орчуулга судлал” гэдэг ухагдахуунтай давхацаж байгаа юм. Явцуу утгаар бол “орчуулгын онол” нь орчуулга судлалын зөвхөн онолын хэсгийг хамаарна.
Орчуулга гэдэг бол олон талтай, нарийн нийлмэл үзэгдэл бөгөөд салангид талууд нь өөр өөр шинжлэх ухааны судлах зүйл байж болно. Орчуулга судлалын хүрээнд орчуулгын үйл ажиллагааны сэтгэл зүй, утга зохиол судлал, угсаатны зүй болоод бусад талууд, түүнчлэн орчуулгын түүхийг судалдаг. Судлах зүйлээс хамааруулж орчуулгын сэтгэл зүй, утга зохиолын орчуулга судлал (уран зохиолын орчуулгын онол үүнд багтана), угсаатны зүйн орчуулга судлал, түүхэн орчуулга судлал гэхчилэн ангилж болно.
Орчин үеийн орчуулга судлалд орчуулгыг хэл шинжлэлийн үзэгдэл хэмээн авч үздэг хэл шинжлэлийн орчуулга судлал (орчуулгын хэл шинжлэл) тэргүүлэх байр суурьтай байна. Орчуулга судлалын төрлүүд нь орчуулгын үйл ажиллагааг бүх талаас нь тайлбарлах бололцоог олгож байгаа юм.
Энэхүү сурах бичигд орчуулгын хэл шинжлэлийн онолын хэсгийг авч үзнэ. Цаашид ямар нэгэн тайлбаргүйгээр орчуулгын хэл шинжлаэлийн онолыг зүгээр л орчуулгын онол гэх болно. Энэ утгаар орчуулгын онол нь дотороо “орчуулгын ерөнхий онол”, “орчуулгын хэсэгчилсэн онол”, “орчуулгын тусгай онол” гэж ялгадаг.
Орчуулгын ерөнхий онол нь орчуулгын үйл явцад оролцогч тодорхой хоёр хэлний онцлогоос үл хамаарагч орчуулгын хэл шинжлэлийн ерөнхий зүй тогтол, орчуулгын үйл явцыг хэрэгжүүлэх арга, орчуулгын тодорхой үйлдлийн онцлогийг судалдаг. Орчуулгын ерөнхий онол нь ямар ч эх хэлнээс дурын хэлэнд хөрвүүлэх аливаа төрлийн орчуулгыг хамаарна.
Орчуулгын ерөнхий онол нь аль нэг хэлнээс нөгөө хэлэнд орчуулах хэл шинжлэлийн асуудлыг судлагч орчуулгын хэсэгчилсэн онол, янз бүрийн хэв шинэ, төрөл зүйлийн сэдвийг орчуулах онцлог, түүнчлэн орчуулах үйл явцын шинж чанарт хэл ярианы хэлбэр ба түүнийг хэрэгжүүлэх нөхцлийн нөлөөллийг нээн харуулагч орчуулгын тусгай онолтой хамт орчуулгын хэл шинжлэлийн онолыг бүрдүүлдэг. Орчуулгын ерөнхий онол нь орчуулгын хэсэгчилсэн ба тусгай онолын үндсэн ухагдахуунуудыг тодорхойлж, онолын үндэслэлийг гаргаж таньдаг.
Орчуулгын хэсэгчилсэн ба тусгай онол нь орчуулгын ерөнхий онолын үндэслэлийг орчуулгын тусгай хэв шинж, төрөлд хэрэглэгдэхүйцээр тодотгож өгдөг.
Зорилго:
Хэрэгцээ:
2.      Шинжлэх ухаан техникийн зохион бүтээлийн орчуулгын онцлог
Шинжлэх ухаан-техникийн зохиол бүтээл, тухайлбал ганц сэдэвт зохиол /Грекийн monos-нэг, ганц, grapho-би бичиж байна/, эрдэм шинжилгээний ажлын тайлан, өгүүлэл, илтгэл, их дээд сургуулийн сурах бичиг зэрэг нь тухайн мэдлэгийн салбарын онцлогоос шалтгаалан өөр өөр шинжтэйн дээр физик, хими, математикийн ухааных өөрийн салбарын өвөрмөц шинжийг ажуулж байдаг бол хэл шинжлэл, гүн ухаан, түүхийнх бас өөр, техникийн ухаан тэдгээрээс ч өөр байх жишээтэй. Харин эдгээрийн аль алинд юм үзэгдлийн логик уялдаа холбоог задлан шинжилж хөгжлийн зүй тогтлыг нарийвчлан гаргадгаараа итгүүлэх, үнэмшүүлэх, батлан нотлоход чиглэгддэг. Шинжлэх ухаан-техникийн зохиол бүтээлд хүний сэтгэл хөдлөлийн өнгө аяс тод илэрдэггүй. Энэ төрөл зүйлийн хэл найруулгад оруулбар өгүүлбэрийг их хэрэглэж дэлгэрэнгүй дэлгэмэл өгүүлбэрээр итгүүлж нотлохыг чухалчилдагийн дээр нэр томъёонд онцгой анхаардаг. Шинжлэх ухаан-техникийн зохиол бүтээлийг орчуулах хүмүүс нь тухайн салбарын талаар боломжийн мэдлэгтэй байх ёстойн дээр Улсын нэр томъёоны комиссоос баталсан албан ёсны нэр томъёог сайн мэддэг байх шаардлагатай. Харамсалтай нь Монгол улсад шинжлэх ухаан-техникийн зохиол бүтээлийн орчуулга дэндүү хоцрогдсоныг нуух аргагүй. Энэ бол шинжлэх ухаан-техникийн салбарт мэргэжлийн орчуулагч бэлтгэх талаар өдгөө хүртэл огт анхаараагүйтэй шууд холбоотой юм. Үүний нэг жишээ бол гарвал зүйн ухааны мэлэггүй боловч бас ч чамгүй боловсролтой нэгэн орчуулагч “өөрчлөлт” гэсэн утгатай латин гарлын mutanio гэдэг үгийг “хувилгаан” хүний мах иддэг, бие биеэ иддэг гэсэн утгатай canibalismo гэдэг испани гаралтай үгийг “амьжирахуйн ухаан”, нийгмийн үйл ячцын тухай гутранги үзэлд автагдсан санааг илэрхийлсан грек гаралтай үгийг “үл гүйцэлдэх санаашралын эсрэг” гэх мэтээр орчуулж уншигчдыг төөрөлдүүлсэн явдал мөн.
Шинжлэх ухаан-техникийн зохиол бүтээлийн өгүүлбэрийн бүтэц ихэвчлэн нийлмэл байдалтай байх ба тэдгээрт “due to the fact that”, “dadurch, dass”, “благодаря тому, что” – ачаар, “owing to”, “demgema:ess, infolgedessen”, “вследствие того, что” – учраас, “in view of the fact that”, “da, weil”, “ввиду того, что” – иймд, “in this connection”, “в связи с этим” – уялдан, “spite of”, “obwohl, ungeachtet”, “не смотря на то, что” – боловч зэрэг захируулах холбоос үгээр холбон учир шалтгааныг тодруулдгаас гадна “therefore”, “deswegen, deshalb”, “поэтому” – учир нь, “at first”, “anfa:englich, anfangs”, “сначала” – эхлээд, “after”, “hieraut (als) dann”, “затем” – хожим нь, “in conclusion”, “schliesslich”, “в заключение” – эцэст нь дүгнэхэд, “thus, in that way”, “auf welche /diese/Art/ und Weise/”, “таким образом” – ийм маягаар, “consequently”, “folglich, mithin”, “следовательно” – иймийн тул, тиймээс холбоо үгсийг их хэрэглэдэг. Үүнээс үзвэл шинжлэх ухаан-техникийн зохиол туурвил нь бусад төрөл зүйлээс ялгарах өөрийн гэсэн найруулгын өвөрмөц онцлогтой байдгийг орчуулгад үнэн зөвөөр тусган гаргах нь орчуулагчийн үүрэг мөн.
3.      Орчуулгын ажлын үе шатууд
Аль нэгэн зохиол бүтээлийг, ялангуяа уран зохиолын орчуулагч хүн хичнээн их мэдлэг чадвар, туршлагатай байлаа ч уг зохиолыг өөр хэлээр хэрхэн орчуулсан байна вэ гэдгийг сонирхохоор барахгүй шимтэн судалдаг нь санамсаргүй тохиолдол огт биш, харин ч зайлшгүй үйл явц мөн. Орчуулгын чанар чансаа нь нэг талаас орчуулагчийн ур чадвар, туршлагаас шалтгаалах төдийгүй бас судалгаа шинжилгээний ажлыг хэр зэргийн өндөр төвшинд хийж вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Бидний бодлоор бол орчуулгын бүтээлч хөдөлмөр наад зах нь гурван чухал үе шатыг дамждаг нь тодорхой байна.
1a) Нэгдүгээр үе шатанд орчуулагч хүн эх зохиолын агуулга, бичлэгийн найруулгын өнгө аяс, хэлний илэрхийллийн арга барилыг нарийн нягт задлан шинжлэх судалгаа шинжилгээний ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой, үүнд үгийн олон салаа утгыг зөв ухаарах, нийлэмж үгийн бүрэлдүүлбэр бүрийн жинхэнэ утгаар нь таних, өгүүлбөрийн бүтэц, найруулгийн хэлцийн шилжүүлэн дүрсэлсэн утга санааг тайлж мэдэх зэрэг иж бүрэн шинжтэй судалгааны ажлыг орчуулагч хийдэг. Өөрөөр хэлбэл эх зохиолдоо үгийн сан, хэл зүй, найруулга зүйн талын задлан шинжилгээ хийж эх зохиолоо бүрэн өөриймшүүлэхийн тулд мэдлэг боловсролынхоо нөөц бололцоог дүүрэн ашиглахад хүч чармайлтаа дайчлах нь чухал.
2b) Хоёрдугаар үе шатанд ингэж задлан шинжилж ухаарч таньснаа орчуулж байгаа хэлний бүх хэрэглүүрийг ашиглан хэрхэн оновчтой илэрхийлэн гаргах аргаа орчуулагч сонгон авна. Тэгэхдээ орчуулж байгаа хэлний хэм хэмжээ /үгийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүйн бүх хэм хэмжээг/ хатуу баримтлах нь орчуулагчийн нэн тэргүүн зорилт болно. Өөрөөр хэлбэл хэлний бүх төвшинд эх зохиолын эд эс бүрийг ямар аргаар, хэрхэн оновчтой зөв илэрхийлэх арга замаа орчуулагч нухацтай тогтоож орчуулгынхаа анхны хувилбарыг гаргана. Энд бас эх зохиолыг бусад хэлээр хэрхэн яаж орчуулсныг сонирхон тулгаж үзвэл орчуулагч хүнд их тус болно.
3c) Гуравдугаар үе шатанд нэгэнт тэрлүүлсэн орчуулгынхаа анхны хувилбарыг тунгаан шүүж илүүдсэнийг танаж хасан дутаасныг нөхөн залруулж орчуулгаа гараас гаргаснаар орчуулгын ноён нуруу босно. Ер нь орчуулагч, ялангуяа эхлэн орчуулж буй хүмүүс бэх нь хатаагүй шахам байхад орчуулгынхаа анхны нооргийг хэвлэлийн газар руу барьж гүйдэг буруу зуршлаас орчуулагч хүн аль болохоор зайлс хийх нь зүйтэй. Онолын талаар авч үзвэл орчуулгын ажил нь задлан шинжилгээний талтай, нийлэг шинжийг уран сайхны талтай хослуулж байгаа хэрэг мөн.
Үүнээс үзвэл орчуулгын ажил нь ур чадварын төдийгүй эрдэм шинжилгээний ажлын арга барилыг орчуулагчаас шаарддаг гүн гүнзгий агуулгатай ажил байна. Орчуулгын ажлын үе шатны эдгээр онцлогийг орчуулагч эх ойшоовэл орчуулгад үг, өгүүлбэр нэмж хасах, хэллэг болон өгүүлбэрийн найруулга, утга агуулгыг гажуудуулах, бүрхэгдүүлэх алдаанд хүрдэг. Харин улс төр, үзэл суртлын шалтгаанаар нийгэм – улс төрийн зохиол бүтээлийн ба улс төрийн нийтлэлийн орчуулгад эх зохиолын санааг зориуд гуйвуулан өөрчилдөгийг үүнтэй хольж хутгаж болохгүй нь мэдээж.
4.      Орчуулгын үндсэн зарчим
Орчуулга бол эх зохиолын хуулбар, тайлбар, хялбарчлал огт бишээ. Энэ бүтээлч хөдөлмөр нь аливаа зохиол туурвилыг орчуулж байгаа хэлээр үнэн бодотой илэрхийлэн гаргахын нэр юм. Үүнийг бид орчуулгын ҮНЭН ЗӨВИЙН зарчим гэж нэрлэж байна. Орчуулгын үнэн зөв байх нь орчуулгын ажлын дээр дурдсан үе шат бүрд орчуулагч хэрхэн чармайн ажилласнаас ихээхэн шалтгаална. Гэтэл шинжлэх ухаан-технологийн эрчимтэй хөгжлийн үрээр машины орчуулга бий болсон нь хүмүүийн ажлыг хөнгөвчилсөн асар их дэвшилт мөн бөгөөд ялангуяа хоёрдмол утгагүй шинжлэх ухаан-техникийн нэр томъёог бэлэн тохироо /оноолт/-оор орлуулж цаг, хөдөлмөрийг маш их хэмнэж байгаа ч гэсэн машины орчуулга нь найруулга зүйн хувьд, ялангуяа хүний сэтгэл хөдлөлийн өнгө аясыг илэрхйилэн гаргах боломжгүй байна. Энд орчуулгын бүтээлч шинж чанарын тухай ярих нь илүүц бизээ.
Орчуулга хэрэв үнэн зөв байх зарчимд тулгуурласан бүтээлч хөдөлмөр мөн юм бол үүнд хүний бүтээлч ажиллагаа, сэтгэн бодох нарийн үйл явц зайлшгүй шаардлагатай. Гэтэл манайд орчуулгын зарчим, арга хоёрыг хольж хутгах нь мэр сэр үзэгдэж байна. Шинжлэх ухаанд энэ хоёр ухагдахуун бол өөр хоорондоо нягт уялдаатай ч гэсэн огт өөр асуудал юм. Зарчим /латины principium – эхлэл, үндэс/ гэдэг нь ямар нэгэн онол сургаал болон ертөнцийг үзэх үзлийн уг байдлын утгыг заадаг байхад арга /грекийн methodos – судалгааны зам, арга барил/ гэдэг ухагдахуун бол ямар нэгэн зорилтыг шийдвэрлэх арга, бодот байдлыг онолын буюу практикийн талаас хэрэгжүүлэх арга барилын цогцыг хэлдэг. Жишээ нь орчуулгын онолд үгчлэх, утгачлах, тайлбарлах гэх мэтийн олон арга байдаг, харин орчуулгын зарчмын хувьд бидний бодлоор бол үнэн зөв байхыг чухалчилж байна. Энэ зарчмыг ч гэсэн орчин үеийн орчуулгын онолд үндэс болгож байна. Гэхдээ үнэн зөвийн зарчмыг баримтлах нэрээр гадаад хэлний үг, нийлэмж үг, өвөрмөц хэллэг, өгүүлбэрийн бүтцийг яг байгаа хэлбэрээр нь буулгахыг эрмэлзвэл үгчлэх буруу арга барилд хальтран орох осолтойг орчуулагч бүр байнга анхаарах ёстой. Бид үнэн зөвийн зарчмын тухай онцлон тэмдэглэхдээ эх зохиолын агуулга, найруулга зүйн талыг чухалчилж байгаа юм. Энэ бол ялангуяа уран зохиолын орчуулагад бүр илүү их ач холбогдолтой юм. Ийм ч учрааас Оросын гарамгай орчуулагч, орчуулгын онолч К. И. Чуковскийн /1882-1969/ “Маршакийн орчуулга бол үсгийг үсгээр биш, харин шог хошныг шон хошноор, үзэсгэлэнтэй сайхныг үзэсгэлэнтэй сайхнаар сэргээж чадсанаараа хүчтэй байдгийг санацгаая” гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
5.      Орчуулгын түүх
Дутуу
Орчуулгын шинжлэх ухааны онолын үндсүүд зөвхөн хорьдугаар зууны дунд үеэс боловсрогдох болжээ. Энэ үеийг хүртэл орчуулгыг хэл шинжлэлийн ухааны судлах асуудалд оруулдаггүй байв. Орчуулагчид ч өөрсдөө орчуулгын хэл шинжлэлийн тал нь “орчуулгын урлагд” үлэмж бага үүрэгтэй зөвхөн техникийн үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж байлаа. Мэдээж, орчуулагч эх сэдвийн хэлийг сайтар эзэмшсэн, орчуулгын хэлний мэдлэг гаргууд сайн байх ёстой. Гэхдээ хэлний мэдлэг бол орчуулгын зөвхөн урьдчилсан нөхцөл бөгөөд түүний мөн чанарыг хөндөхгүй. Ийм мэдлэгийн үүргийг хөгжмийн зохиолчид нотны мэдлэг ямар үүрэг гүйцэтгэдэгтэй харьцуулах нь цөөнгүй байдаг. Нот мэдэхгүйгээр хөгжмийн зохиол туурвиж болохгүй боловч энэ мэдлэг нь хөгжмийн зохиолын бүрэлдэхүүн хэсэг биш юм.
Хэл шинжлэлийн хөгжил нь орчуулгын хэл шинжлэлийн үүсэх хөрс суурийг бий болгожээ.
Орчуулгын хэл шинжлэлийн талын доривтой судалгааны эхлэлийг Зөвлөлтийн хэл судлаачид тавьжээ. 1950 онд Я. И. Рецкер Орчуулгын аль нэгэн хувилбарыг сонгох нь орчуулагчийн дурын үйлдэл биш, харин орчуулгын үйл явцад оролцогч хоёр хэлний нэгжүүдийн харилцаагаар тодорхойлогддог зйү тогтолт үзэгдэл юм. Эх хэлний олон нэгжүүдэд орчуулгын хэлэнд хөрвүүлэх ямар нэг хэмжээгээр тогтсон аргууд байна гэсэн итгэл үнэмшлээ илэрхийлсэн өгүүлэл нийтлүүлжээ.
Орчуулгын хэл шинжлэлийн судалгааны хөгжилд XX зууны 70-аад он үлэмж үр бүтээлтэй жилүүд байв. 1970-1980 онд орчуулгын хэл шинжлэлийн талаар өмнөх 20 жилийнхээс илүү олон бүтээл нийтлэгджээ.
6.      Нийгэм улс төрийн зохиол бүтээлийн орчуулга
Ухуулга, сурталчигааны хэрэглэгдэхүүн, засаг төрийн тогтоол зарлиг, нийгэм – улс төрийн зүтгэлтнүүдийн илтгэл, өгүүлэл, парламентын болон бусад их, бага, бүгд хурлын илтгэл шийдвэр зэрэг нийгэм-улс төрийн чиглэлийн зохиол бүтээлийн орчуулга энэ төрөл зүйлийг бүрдүүлнэ. Нийгэм- улс төрийн зохиол бүтээлийн орчуулга нь яг тохирсон оноолт үг шилж сонгох, тэр оноолт нь хоёрдмол утгагүй байхыг орчуулагчаас шаарддаг. Тэгэхдээ итгүүлэх буюу маргах, эсвэл шинжлэх ухааны нотолгоог иш татсан эрс шулуун няцаашгүй үг хэллэг үе үе хэрэглэдэг нь энэ төрөл зүйлийн онцлог юм. Нийгэм- улс төрийн зохиол нь найруулга зүйн талаар олон үе дамжиж төгс боловсронгуй болсон байдгаараа нэр томъёо, хэллэг, найруулгын талаар тогтонги хэвшмэл болсон байдаг учир орчуулахад нэг талаар аятай нөхцөлийг бүрдүүлэх боловч нөгөө талаар жирийн нөхцөлд жирийн биш өнгө аясаар хэрэглэсэн үг, хэллэг орчуулгад санаандгүй бэрхшээл учруулж болно.
Дээрхийг хураангуйлан товчолбол нийгэм- улс төрийн зохиол бүтээлийн орчуулга нь эх зохиолын найруулгын онцлогтой уялдан өөрйин онцлогтой байна. Үүнд:
1/. Товч тодорхой, нягт чигжүү, хэлний хэмнэлийн зарчмыг хатуу баримтлах шаардлагатай.
2/. Олон үеийн турш тогтож хэвшсэн нэр томъёо, хэллэг, хэлхэцийг өргөн хэрэглэдгийг орчуулагч аль болохоор өнгө төрхийг нь алдагдуулахгүйгээр илэрхийлэн гаргахыг чармайх ёстой. Ялангуяа хураасан үг элбэг тохиолддогийг зөв тайлах нь чухал.
3/. Үйлээс үүссэн нэр болон / “by reason of”, “на основании” – үндсэн дээр; “with the aim”, “в целях” – зорилгоор зэрэг/ нэрээс үүссэн угтвар үг / “in connection with”, “в связи с тем что” – тай уялдан, - тай холбогдон” зэрэг/ бүрэлдмэл холбоо үгс үе үе их хэрэглэдэг.
4/. Хүүрнэлийн аястай болон нэрлэсэн, тоочсон өгүүлбэр зонхилдогийг орчуулгад мөн тэр хэлбэр, найруулгаар нь илэрхийлэх ёстой.
5/. Өгүүлбэрийн үгийн шууд дараалал давамгайлдаг.
6/. Хүний сэтгэл хөдөлгөх өнгө аяс бараг байхгүй, тэгэхдээ нийлмэл өгүүлбэрээр учир шалтгаан болон логик утгаар санаагаа илэрхийлдгийг орчуулагчид эрхбиш анхаарах ёстой.
7.      Уран зохиолын орчуулга
Уран зохиолын орчуулга бол бусад бүх төрөл зүйлийн орчуулгаас олон талаараа ялгаатай, орчуулагчийн жинхэнэ мэдлэг, ур чадварыг дээд зэргээр шаарддагийн хувьд онцгойлон авч үзэх төрөл зүйл болно. Уран зохиолын орчуулга олон талтай учир түүнийг хэл шинжлэлийн нэг салбар ухаан гэж үзэж зөвхөн хэлний талаас судлах ёстой гэж зарим судлаачид мэтгэх боловч уран сайхны зохиолд зохиолчийн бүх авьяас билгээ дайчлан байж урлан бүтээсэн дүрийг орчуулгад дахин амилуулах буюу дүрийг дүрээр амилуулах ёстой онцгой шаардлагатайн үүднээс уран зохиолын онолын талаас бас судлах ёстой. Энэ хоёр хандлагыг дэлхий дахины орчуулгын онолын хүрээнд одоо ч гэсэн идэвхтэй шүүн хэлэлцсээр байна. Хэдийгээр энэ нь аливаа шинжлэх ухаанд заавал байдаг зүй ёсны зүэгдэл мөн ч гэсэн асуудлын хоёр өөр хандлагыг хэт өрөөсгөлөөр авч үзэн хэтэрхий туйлшран хоёр хязгаа руу чангаах нь асуудлыг шинжлэх ухааны үүднээс иж бүрэн шйидвэрлэх арга яавч биш болов уу. Бидний бодлоор бол уран зохиолын орчуулга бол нийт хэл бичгийн ухааныг хамарсан онцгой салбар юм. Уран зохиолын орчуулгад орчуулгын үндсэн зарчим, орчуулгын арга барилын асуудал бусад төрөл зүйлийнхээс илүү тодрон гардаг. Уран зохиолын орчуулгын арга барилыг судлаачид олон хувибараар авч үзэн тайлбарладаг боловч ерөнхийд нь дөрвөн хувилбараар тогтон ярилцаж болмоор санагдана. Үүнд:
а/ бүрэн төгс,
б/ үгчилсэн
в/ хялбарчилсан
г/ тайлбарласан
а/ Хүн төрлөхтний соёл иргэншлийн илүү өндөр хөгжлийн шатанд буюу нийгмийн сэтгэлгээнд иргэний тал давамгайлах үед бүрэн төгс орчуулгын арга зонхилдог нь орчуулгын түүхийн баялаг баримт хэрэглэгдэхүүн нотолж байна. Бүрэн төгс орчуулга гэдэг нь эх зохиолын утга санаа, агуулгыг орчуулгад бүрэн илэрхийлж үгийн сан, өгүүлбэр зүй, найруулга эхийн хувьд хоёр хэлний өвөрмөц шинж, хэлний хэм хэмжээг чанд баримтлан орчуулахыг хэлнэ. Олон үеийн турш эрдэмтэн, судлаачдын таашаалд бүх талаар нийцэхүйц бүрэн зөв орчуулга бий болгоход их бэрхшээл тохиолддог. Нэг зохиолыг хэд хэдэн орчуулагч өөр өөрийн арга барилаар орчуулахад нэг орчуулагчийнх үгийн сангийн тохирооны /онолтын/ хувьд өөлөх аргагүй сайн болсон байхад хэл зүй, найруулга зүйн талаар түүнийг задлан шинжилбэл илэрхий согогтой болж нөгөө нэг хувилбар нь найруулгын талаар чамбай сайн боловч эх зохиолын үг, өгүүлбэрийг илэрхий гажуудуулсан буюу гуйвуулсан байх жишээтэй. Иймээс бүрэн төгс орчуулга нь хэлний бүх төвшинд болон найруулга зүйн талаар оновчтой, эх зохиолын агуулга санааг бүрэн гүйцэд илэрхийлсэн, тансаг яруу байж, орчуулгыг уншсан хүн эх зохиолыг тухайн хэлээр нь уншихад уран сайхны таашаалыг хэрхэн эдэлсэн шиг байх тийм уншихад уран сайхны таашаалыг хэрхэн эдэлсэн шиг байх тийм төвшингийн бүтээл болох учиртай. Үүний тулд орчуулагчийн мэдлэгийн хүрээ асар өргөн, хэл уинжлэлийн ба утга зохиолын онолын гүн бат мэдлэг эзэмшсэн, эх зохиолыг туурчисан улс үндэстний хэлийг бүх өнгө аясаар нь ухаардаг, түүний түүх, соёл, хүн ардын зан заншил, ахуй амьдралыг сайн судалсан, хэлний өндөр соёлтой уран үгийн чадвартан байхыг орчуулагчаас аяндаа шаарддаг нь илэрхий юм. Үүний зэрэгцээ орчуулагч хүнд авьяас чадвараас гадна тухайн төрөл зүйлийн орчуулгадаа гаршсан буюу шаардлагатай туршлага хуримтлуулсан байх ёстой. Чихам эдгээр нөхцөлийг бүрдүүлсэн орчуулагч бүрэн төгс орчуулга хийх боломжтой. Уран зохиолын орчуулга бол жинхэнэ утгаараа урлагийн бүтээлч хөдөлмөр юм.
Үгчилсэн орчуулга буюу эх зохиолын хэлбэрийг өрөөсгөл байдлаар хуулбарласан орчуулга бол ихэнхдээ тухайн цагийн сэтгэлгээний төвшинтэй холбоотой байх боловч бас орчуулагчийн туршлага, хэлний мэдлэг, орчуулгын ур чадвар дутсанаас үүдэн гардаг. Хэрэв бүрэн төгс орчуулга тухайн улс үндэстний соёлын ба уран зохиолын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж улмаар баяжуулдаг байхад үгчилсэн орчуулга нь түр зуурын үзэгдэл болж өнгөрөөд аяндаа мартагдан ул мөргүй болон арилдаг. Монголын олон зуун жилийн соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтийн явцад манай эрдэмтэн-орчуулагч нар самгарди, төвд, хятад, уйгар, перс зэрэг дорно дахины хэлнүүдээс шинжлэх ухааны өдий төдий салбарын сонгодог бүтээлийг монгол хэлэнд яруу сайхан орчуулж үндэсний соёлыг баяжуулсан их туршлагатай. Харин бурхан шашны ном зохиолд ямар ч өөрчлөлт оруулж болохгүй гэдэг үзлээр үгчлэн орчуулах арга брил ч багагүй байжээ. Иймэрхүү үзэгдэл зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахины соёл иргэншил өдөр хөгжсөн орнуудын орчуулгын түүхэнд их түгэмэл байсан нийтлэг үйл явцын нэг мөн. Гэвч үгчлэх орчуулга тухайн улс орны соёлын хөгжилд төдийлөн тустай биш болох нь амьдралаар нотлогдсон төдийгүй үндэсний хэвийн хөгжилд ч халгаатай болох нь тодорхой болж энэ болхи аргаас алхам алхмаар татгалзах болсон юм. Гэхдээ судалгаа шинжилгээний болон сургалтын зорилгод нийцүүлэн үгчилсэн орчуулга хийх явдлыг үгүйсгах аргагүй.
в/ Хялбарчилсан орчуулгыг голцуу танин мэдэх ба сургалтын зоруилалтаар хийдэг. Энэ нь хүнд хэцүү найруулгаар туурвисан томоохон зохиол бүтээлийг нийт өргөн олон уншигчдад зориулан хялбаршуулан хийсэн орчуулга юм. Ийм аргаар орчуулга хийх нь ихэвчлэн туульсын хэмжээний томоохон туурвил болон шинжлэх ухааны том зохиолыг нийтийн хүртээл болгох зорилгоор тухайн мэргэжлийн дагнасан орчуулагчийн үүрэг юм. Энэ бол цэвэр мэргэжлийн ажил болохоос бус хэн нэгэн мөнгөний төлөө хөөцөлдөгчийн “товчилсон орчуулга” гэгчээс агуулгын хувьд огт өө ухагдахуун юм. Харамсалтай нь мэдлэг чадвараар дулимаг зарим хүмүүс сүүлийн үед “товчилсон орчуулга” хийх нь элбэгшиж байгааг яавч дэмжих “санаачлага” биш. Учир нь мэргэжлийн биш тийм хүмүүсийн бүтээлийн заримаас сөхөн үзвэл ихэнхи тохиолдолд эх зохиолын гол агуулга санааг гажуудуулсан буюу гуйвуулсан, бас гол санааг орхисон атлаа аар саар зүйлийг нь нуршин тоочих, хүнд хэцүү хэллэг, өгүүлбэр, бүтцийг тойрч гарсан зэрэг алдаа эндэгдэл мундахгүй гарах юм.
г/ Эх зохиолыг уншигчдад бүрэн дүүрэн ойлгуулахын үүднээс түүнд гарч байгаа үндэсний онцлог үгс, өвөрмөц хэллэг хэлц, ёгтолсон үг, хэллэг, далд утга агуулсан болдог. Тайлбарласан орчуулга бол эх зохиолын агуулга санааг уншигчдад бүрэн дамжуулж чаддаг эерэг талтай ч гэсэн эх зохиолын найруулгын тансаг сайхан амт шимтийг бууруулж хэлний хэмнэлийн зарчмыг зөрчдөг сөрөг талтай учраас орчуулгад, ялангуяа уран зохиолын орчуулгад давын өмнө сонгож авах арга биш гэдэг нь аяндаа тодохой байна.
Уран зохиолын орчуулагч нь эх зохиолыг зохиогчийн ертөнцийг үзэх үзэл, бичлэг найруулгын арга барил, өнгө аясын гүнд нэвтрэн хүний сэтгэл хөдөлгөх өнгө аяс, уран сайхны амт шимтийг орчуулж байгаа хэлээр бүрэн төгс илэрхийлэн гаргах үүрэгтэйг бид нэгэнт дурдсан билээ.
Ийм учраас эх зохиол амьдралын үнэнийг хэр зэрэг зөв тусгаж, уран сайхны аргаар хэрхэн дүрсэлснээр түүнийг үнэлдэг шиг эх зохиолд тусгасан амьдралын үнэнийг орчуулагч хүлээн авч нөгөө хэлээр сэргээхэд хэлний хэрглүүрийг бүрэн дүүрэн ашиглаж уу, үгүй юу гэдэг нь уран зохиолын орчуулгын чанар чансааны шалгуур болох ёстой. Оросын утга зохиолын хураангуй нэвтэрхий тольд “Хэлнүүд хоорондоо их ялгаатай учраас тэдгээрийг хобох холбоо өөчлөгдөн уран зохиолын бүтээл өөр хэлээр, урлагийн бүтээл шиг амилж байхуйцаар орчуулга хийсэн хэлэнд зохицох шинэ холбоо зайлшгүй үүснэ. Уран зохиолын орчуулагч нь эх зохиолыг бий болгохын тулд хийсэн бүтээлч үйл явцыг мөн нэгэн адил давтдаг юм” гэж М.Топер цохон тэмдэглэсэн нь бий. Энэ бол уран зохиолын орчуулагч нь зохиолчийн нэгэн адил дүрийг урлан бүтээгч мөн гэсэн онолын чамбай дүгнэлт байна. Оросын ахмад орчуулагч судлаач, профессор Л.Н.Соболев бичихдээ “Бүх бичиг зохиолыг үнэн зөв орчуулах ид шид бол юуны өмнө тэдгээрийг гүн гүнзгий, зөв ухаарах, тэгэхдээ үг, өгүүлбэр бүрийг тус тусад нь биш, харин бүх нөхцөл байдал... агуулгыг ухаарах явдал юм. Тэгж ухаарснаа буюу эх зохиолын утга санааг яг зөв илэрхийлэн гэрнэхын ид шид нь үгийг биш, орчуулагчийн хичээл зүтгэлээр бий болдог хэлний ба дадал зуршлын мэдлэг, хуримтлал юм” гэжээ. Орчуулагч толь бичиг барьж суугаад сонины болон шинжлэх ухаан-техникийн, эсвэл албан бичгийг орчуулдаг шигээ сэтгэлийн ямар ч хөдөлгөөнгүйгээр, эсвэл уран зохиолд гарч буй бүр баатруудын зан төрх, зохиолын уран сайхны амтыг жинхэнэ ёсоор ухаарахгүйгээр үгийг үгээр, өгүүлбэрийг өгүүлбэрээр, холбоо үгийг холбоо үгээр буулгана гэвэл уран зохиолын орчуулгад ямар ч амжилт олох үндэсгүй.
Уран зохиолын бүртээл туурвигч буюу нийлэг нэрээр зохиолч хүн зөвхөн нэг хэлний мэргэжилтэн байдаг бол орчуулагч хүн наанадаж хоёр, түүнээс олон хэлний мэргэжилтэн байх тавилантай. Энэ бол орчуулагчийн давуу тал. Тэгэхдээ орчуулагч эх зохиолыг туурвигчийн /зохиолчийн/ хувийн онцлогийг орчуулгадаа тусгахыг эрхэмлэх ёстой. Үүнд түүний өөрийн арга барил чухал бишээ. Нөгөө нэг тал нь зохиолчийн бодот амьдралын гүнээс сонгон авсан сэдэв чөлөөтэй байдаг бол орчуулагч эх зохиолын хүрээнээс халих эрхгүй. Гэвч уран зохиолын орчуулга бол эх зохиолын хоёр дахь /II зэргийн биш/ жинхэнэ бувилбар байх учиртай.
Уран зохиолын бүтээл туурвил нь туульсын, утга уянгын, жүжгийн гурван том төрөлд хуваагдах боловч эдгээр нь тус бүрдээ олон салбарладаг. Туульсын зохиол гэхэд л тууль, роман, тууж, найруулал, өгүүллэг, туурь, ёгт үлгэр, домог үлгэр, домог, үлгэр; утга уянгын төрөл зүйл нь магтаал, ерөөл, гунигийн уянга, уй гашуу эмгэнэл харамслын уянга, шог шүлэг, хоч шүлэг, хайр дурлалын уянга, иргэний уянга; жүжгийн зохиол нь эмгэнэлт, хошин шог инээдмийн, драмын жүжиг гэх мэтээр салбарладаг. Эдгээр бүх төрөл зүйлийн орчуулга тус тусдаа өөрийн онцлогтой.
Зохиолын хэлний үгийг тодорхой хэмжээ журамд оруулахгүй, жирийн үг ярианд байдагтай нь адилаар чөлөөтэй байрлуулан цувруулж бичсэн зохиол бол үргэлжилсэн үгийн зохиол болно. Энэ төрөл зүйлийн зохиол бүтээлийн орчуулгад орчуулагч хэл, найруулгын олон хэрэглүүрийг чөлөөтэй ашиглах болмжтой учир эх зохиолын агуулга, хэлбэрийг аль болохуйц бүрэн дүүрэн гаргах нөхцөлөөр илүү байдаг. Орчуулагч нь орчуулгын ажлын эхний үе шатанд эх зохиолыг задлан шинжлэхдээ түүний хэмнэл, хөг аялга, зохиолчийн санаа бодлоо илэрхийлсэн арга барил, тэдгээрийн өөр хоорондын нягт хэлхээ холбоог тайлж ухаарахад их анхаарах ёстой. Үүнийг орчуулгын онолд утга учрыг тайлах “оньс буюу түлхүүр” гэж нэрлэдэг. Үргэлжилсэн үгийн зохиол нь тодорхой хөг аялга, хэмнэлд тулгуурладаг нь түүний амин сүнс мөн. Тэгэхлээр үргэжилсэн үгийн зохиолын орчуулга нь үг, нийлэмж үгийг орчуулахаас эхлэхгүй, харин нэг бүтэн санааг /утгыг/ хөг аялгын хамт илэрхийлэхээс эхлэх учиртай. Тэр санаа /утга/ нь эх зохиолд бүхэл бүтэн хам сэдэв, түүгээр ч үл барам бүх зохиолын зангидмал утгаар илэрнэ. Хэмнэл бол уран зохиол дахь адил хамжээтэй нэгжүүдийг найруулга зүйн үүднээс ухамсартайгаар давтахыг хэлдэг. Энэ бол яруу илэрхийллийн нэг арга, хэдийгээр хэл хэлний хэмнэлийн арга өөр хоорондоо ялгаатай ч гэсэн чухам тэр хэмнэлийн өнгө аясыг орчуулагч орчуулгадаа илэрхийлж чадвэл орчуулгын бүтээлийн ур маяг төдийчинээн сайн болно. Үргэлжилсэн үгийн зохиолын орчуулгын чанар чансаа, ур чадвар найруулгын амт шимтийг бүх өнгө аясаар нь илэрхийлэн гаргах нь онцгой их ач холбогдолтой юм.
Найруулга гэдэг нь тухайн хэлний үг ярианы хэрэглүүрийг шилж сонгох, хэрэглэх арга барилыг ухаарсан, өнгө аяс, хэлний олон янзын ялгааг илтгэсэн, тэдгээрийг үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн бүх төвшинд зүй зохистой, оновчтой хэрэглэсэн хэлний тогтолцоо юм. Орчуулагч хүн эх зохиолыг бүрэн гүйцэд ухааран өөриймшүүлсэн ч гэсэн орчуулж байгаа хэлээр яруу сайхан найруулан бичих чадвар дутвал олигтой орчуулж огт чадахгүйгээр барахгүй эх зохиолын боол болж хувирахад хүрнэ. Ийм учраас орчуулгын найруулгыг тов тодорхой, үг хэллэг оновчтой, арвин баялаг, тансаг сайхан болгоход орчуулагч авьяас билгэ, мэдлэг чадвараа дүүрэн ашиглах ёстой боловч гоёж чамирхахаас ангид байх нь зүйтэй. Ер нь орчуулагч өөрийн жинлүүрийн тэнцүү байхад, үгүйдээ гэхэд ойролцоо байлгахад үргэлж анхаарч байгууштай юм. Орчуулагчийн жинлүүрийн нэг таваг дээрх зүйл эх зохиол, нөгөө таваг дээрх нь орчуулга байна гэж төсөөлбөл хоёр таваг дээрх зүйлс яг тэнцүү байвал орчуулга туугүй байгаагийн нотолгоо гэж үзэж болно.
Яруу найргийн /утга уянгын/ зохиол бүтээлийн орчуулга үргэлжилсэн үгийнхээс их ялгаатай.
Зохиолын хэлний үгийг тодорхой хэмжээ журамд тохируулж жирийн ярианд байдгаас өөрөөр хэрэглэн хувааж нугалж нарийн эрэмбээр эгнүүлэн бичсэн зохиол туурчилыг шүлэлэсэн зохиол гэдэг. Шүлэг нь хүний сэтгэл хөдлөлийн өнгө аясыг тод илэрхийлэх зориулалттай тул бүтцийн хувьд айзам хэмжээ үүгэдэг, толгой сүүл холболт, мөр, бадаг, өлмий зэрэгт хавчигдан үгийг чөлөөтэй хэрэглэх боломжоор хомс байдаг. Шүлгийг эгшиг, гийгүүлэгч авиа, тэдгээрийн шинж, урт богино, үе, өргөлт зэрэг тухайн хэлний тогтолцооны онцлогоос шалтгаалан 1/ уртатгалын, 2/ үе-өргөлтий,г 3/ үеийн, 4/ өргөлтийн гэж дөрөв ангилдаг. Уртатгалын шүлэг бол уүлэгт жишээ нь урт, богино эгшгийн байрлалыг харгалзан дэвхцэл /грекийн iambos/, бүжил /грекийн choreios/, хуруу өлмий гэх мэт 21 өлмий бий. Монгол шүлэг бол өргөлттэй, өргөлтгүй үед тулгуурладаг учраас өргөлтийн тогтолцооны шүлэг гэж ихэнх судлаачид үздэг боловч уртатгалын ба ү?өргөлтийн шшүлэг зохиох боломж монгол хэлэнд байгааг үгүйсгэх аргагүй. Монгол шүлгийн гол онцлог бол 1/ шад бүрд орох өргөлттэй үеийн тоо тэнцүү байх, 2/ толгой, сүүл болбох, 3/ эн зэрэгцүүлэх ёс юм. Эдгээрээс хамгийн чухал нь монгол хэлний нэгдүгээр үед ногддог учир шүлгийн шадад шеийг, өөрөөр хэлбэл үгийн тоог туицүү байлгах явдэл юм. Үүнийг академич Ц. Дамдинсүрэн нотолж “Монгол шүлгийн тогтвортой бат эгшиг нь үгийн эхний өргөлттэй эгшиг мөн. Энэ эгшиг бол шүлгийн гол багана, үндсэн тулгуур...” гэж бичжээ. Монгол шүлэгт үг, үеийн тоо тэнцүү байна гэдэг бол шүлгийн бадад, ер нь шүлэгт сунжирсан урт үе хэрэглэхээс зйлсхйивэл зохино гэж урьдчилан сануулж байгаа мэт санагдана. Ер нь аль ч тогтолцооны хэлний шүлэгм богино үеийг чухалчилдаг нь түүний мэтгэл хөдөлгөх хүч чадлыг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй холбоотой бизээ. Жишээ нь англи хэлний шүлэгт сүүлйин зуун жилд нэг үетэй үгийг хэрэглэх хандлага давамгалсаар байна. Англи хэлний шүлгийн эрчимтэй цөөн үгийг монгол хэлний ес, арван үе болгон сунжруулбал эх шүлгийн яруу сонсголонт хөг аялга аяндаа замхарч тансаг шинж чанар алдагдана. Энгли, гермэн, орос хэлний 1000 үгтэй бичвэр дэх үеийн тоог судлаачид харьцуулан гаргасан нэг сонин баримтыг энд дурдая. /Хүснэгт/
         Үеийн тоо
хэл
Нэг үетэй
Хоёр үетэй
Гурван үетэй
Дөрвөн үетэй
Таван үетэй
Зургаан үетэй
Үеийн дундаж
Англи
Герман
Орос
824
428
328
139
342
288
30
121
237
6
41
121
1
8
19
-
-
6
1,22
1,74
2,24
Энэ жишээнээс үзвэл англи хэлний үгийн үеийн урт нь герман хэлнийхээс бараг 50% орос хэлнийхээс нэг дахин богино байгаа нь тодорхой байна. Английн хэл судлаач Ж.Хердений харьцуулсан судалгаандаа ашигласан тэр бичвэр бидэнд мэдэгдэхгүй байгаа учраас энэ удаад бидэнд тохиосонгүй нь харамсалтай. Багцаалан төсөөлөхөд монгол хэлний үгийн үе дээрх гурван хэлнийхээс харьцангуй урт юм. Энэ бол шүлгийн орчуулгад гарах анхны бэрхшээл. Гэтэл хэл хэлний шүлэглэх ёс эрс ялгаатай учраас шүлгийн орчуулгад асар их хүндрэл, саад тотгор тохиолддог нь илэрхий юм. Жишээ нь: энэтхэг-европын төрөл хэлний дорнод бүлгийн /вед, авэсти, славын ба Балти орчмын эртний шүлэг, чехийн арван үет, болгарын иайман үет францын арван үет, италийн арван нэгэн үет/ үеийн тогтолцооны шүлгийг монгол хэлээр хэлбэрийг сэргээн гаргах боломжгүй. Түүгээр ч үл барам уртатгалын болон үе-өргөлтийн шүлгийн ур маягийг монголоор бүрэн гаргах боломж туу юм. Жишээ нь: уртатгалын шүлэг болох эртний дорно дахины арав, персийн аруз, самгарди хэлний жати зэрэг хэлбэрүүд өнгөцхөн харахад хэлбэрийн талаар монгол шүлэгтэй төстэй зарим зүйл байгаа мэт боловч яг уугуул хэлбэрийг сэргээх аргагүй байна. Харин монгол хэлэнд өргөлттэй болон өргөлтгүй үе, урт, бонионо үеийн аль аль нь байгаа болохоор дуудагдах хүчний /чанарын/ ба дуудагдах хугацааны /тооны/ шүлэг зохиох боломжийг оновчтой ашиглаж болох юм.
Энэ бүхнээс үзэхэд аливаа гадаад хэлээр зохиосон өөр өөр хэмжээ, өлмий бүхий, авианы зохицуулалт тухай бүрдээ өвөрмөц, бас өгүүлбэрийн үгийн дэс дараалал харьцангуй чөлөөтэй хэлний янз бүрийн хэлбэр хийцтэй шүлгийг монгол хэлээр хэлбэрийн хувьд яг сэргээн гаргах боломж их хомс юм. Жишээ нь: орос хэлний өргөлттэй, өргөлтгүй үеийн тогтолцоонд тулгуурласан А.С.Пушкины “Кавказ” гэдэг үе өргөлтийн шүлгийг Х.Пэрлээ туршилтын журмаар орчуулж монгол хэлний урт, богино эгшгийн ээлжлэлд тохируулан эх шүлгийн хэмжээг үндсэнд нь гаргасан мэт харагдаж байна.
А.С.Пушкин
Кавказ
Кавказ подо мною. Один в вышине
Стою над снегами у края стремнины
Орел, отдаленной поднявшись вершины
Парит неподвижно со мною наравне
Отселе я вижу потоков рожденье
И первое грозных обвалов движенье.

Х.Пэрлээгийн орчуулга
Оройн цас мөстэй царам дээр нь
Орийн гав ганцаар зогсож байхад, өлмийн дор Кавказ цэв цэлийн,
Холоос бүргэд нааш дэв дэвсээр
Налайтал халисаар л яваад,
Надтай чиг чацуу л ирлээ.

Орчуулгыг ажиглахад толгой холбох, урт богино эгшгийг тохируулах эрмэлзлийн үүднээс эх шүлгийг орчуулгадаа баахан сунгаж сунжруулсан ба мөрийн дарааллыг баримтлаагүй атлаа 5,6-р мөрийг бүрэн орхисон зэрэг эндэгдэл ажиглагдаж байна. Эх зохиолын АБАБСС сөөлжүү сүүл холбоцыг орчуулгад зэрэгцээ толгой холбоц болгожээ. Энд өргөлттэй /чанарын/ монгол хэлний урт үеэр /тооны/, өргөлтгүй үеийг богино үеэр сольсон нь хэлбэрийн төдий зүйл бөгөөд яг нарийнаар яривал эх шүлгийн үе-өргөлтийн, үеийн шүлгийг монгол хэлээр орчуулахад хараахан хүрээгүй байгааг цухас дурдахыг хүссэн хэрэг.
Яруу найргийн орчуулга хичнээн төвөгтэй байдгийг дээрх жишээнээс бид үзлээ. Тэгэхдээ шүлгийн орчуулга нарийн төвөгтэй блох тусмаа түүний бүтээлч шинж улам илүү ач холбогдолтой болдгийг дараахь жишээнээс үзэж болно.
“Алтан цох” гэдэг адал явдлын сонирхолтой зохиолтой нь Их Нацагдоржийн чадамгай орчуулгаар монголын өргөн олон уишигчдад танил болсон Америкийн романтик зохиолч Эдгар Аллан По /1809-1849/ “Эльдорадо” гэсэн сонин шүлэг бичсэн байдаг. Угтаа испани хэлний El dorado /үгч.: “алтдсан, алтан”/ үгнээс үүссэн “Эльдорадо” бол Латин Америкт Испаний колоничлогчдын алт, үнэт эрдэний цулуу эрж үйл тамаа барж байсан гэдэг үлгэр домгийн орон юм. Үүнийг одоогийн Перу улсын нутаг дахь эртний инкүүдийн суурин байж магадгүй гэж эрдэмтэд маамаглаж байна. Үүнийг шилжсэн утгаар “тансаг баян орон, үлгэрийн орон” гэсэн утгаар хэрэглэж байна.
Gaily bedight,
A gallant knight,
In sunshine and in shadow,
Had journeyed long,
Singing a song
In search of Eldorado.
And o’ er his heart a shadow
Fell as he found
No spot of ground
That looked like Eldorado.
And, as his strength
Failed him at length,
He met a pilgrim shadow -
“Shadow”, said he,
“Where can it be,
This land of Eldorado?
“Over the Mountains o
Of the Moon,
Down the Valley of the Shadow,
Ride, boldly ride
The shade replied, -
“If you seek for Eldorado,”

Энд “shadow” гэдэг үгийг зохиолч I бадагт “өдөр шөнөгүй”, II бадагт “уйтгар гуниг”, дараагийн хоёр бадагт шүлгийн санааг үргэлжилсэн үгээр илэрхийлбэл: “Гялалзсан хувцастай баатар эр дуугаа дуулсаар өдөр ч, шөнө ч аялан явж үлгэр домгийн орныг эрлээ. Яваандаа баатар эр сульдан доройтож уйтгар гунигт автан үлгэрийн орны хөрс шороог ч олж харсангүй. Тэгээд түүний хүч тэнхээ бүрэн барагдсан үед тэнүүлч суудэр түүнтэй уулзахад “Үлгэрийн орон хаана байна вэ?” гэж Сүүдрээс асуулаа. “Саран гийсэн Уулсын тэртээ сүүдэрт хөндийн зүг довтлон одож үлгэрийн орныг эрсүгэй” гэж хэлжээ”.
Зэрэгцээ сүүл холбоцын дараах 3,6-р шадны “shadow”, “El dorado” гэсэн үгсээр сүүл хобосон нь шүлгийн сонсголонт байдал гүн ухааны утга учрын амин сүнс болж тансаг сайхан сонсогдовч шүлгийн нийт холбоц жигд биш, шад бүр дэх өлмийн тоо өөр өөр дөрвөн өлмийт бүжил дэвхцэл өлмийтэй байна. Энэ шүлгийг өөр өөр үед В.Брюсов, В.Васильев, В.Топоров, Э.Гальдернесс, Н.Вольпин нарын авьяаслаг шүлэгч-орчуулагчид өөр өөрийн хувилбарыг бий болгосны дотроос В.Васильевын орчуулга нь холбоцыг нарийн нягт гаргасан гэж судлаачид үзэж байгаа ажээ. Энэ шүлгийн монгол орчуулга гараагүй бололтой.
В.Васильевын орчуулга
Средь гол и долин
Спешил паладин,
Ни солнце, ни тень не преграда
И юн, и удал
Он с песней искал
Таинственный край Эльдорадо
Но тенью легла
На складки чула
Немых расстояний преграда.
Он в дальних краях
Ослаб и одрях
Покуда искал Эльдорадо.
У сумрачных скал
Он тень повстречал:
“О тень, всем надеждам преграда,
Поведай ты мне,
В какой стороне
Смогу я найти Эльдорадо?”
“Ищи за несмет –
Ным сонмом планет.
Ни в чем я тебе не преграда.
Спускайся скорей,
В долину теней,
И там ты найдешь Эльдорадо,”

Гэвч энэ орчуулгыг эх шүлэгтэй нь тулгаж үзвэл эх шүлгийн холбоцыг орчуулгад буулгахын үүднээс түүний үг, бүтцэд баригдаж “немых расстояний преграда”, “тень всем надеждам преграда”, “сумрачных скал”, “Ни в чем я тебе не преграда”, “несметным сонмом планет” гэсэн бүлэг үг нэмснээр орчуулга эх зохиолоос их холджээ. Энэ бол утгын ноцтой алдаа. Энэ согогийг аль нэгэн хэмжээгээр засч сайжруулахын үүднээс уг шүлгийг доорх хувилбараар Оросын орчуулга судлаач Л.С.Бархударов орчуулжээ.
Л.С.Бархударовын орчуулга
Рыцарь в броне
На статном коне
И днем, и в ночную прохладу
Всю жизнь кочевал
И песнь напевал
В поисках Эльдорадо
Но срок настал –
Он дряхлым стал,
И в сердце – грусть и досада:
Ужель никогда
Не найти и следа
Волшебного Эльдорадо?
И в скорбный день
Встречал он Тень
Что бродила средь тьмы и хлада.
“Тень”, он спросил
Совсем без сил,
“Где же страна Эльдорадо?”
“За лунные Горы,
В Долину Теней
Тебе мчаться без страха надо”
Ответила Тень,
“И настанет день,
Ты отыщешь Эльдорадо”,

Харин зарим судлаачид энэ орчуулга агуулга, холбоуын талаар эх шүлэгтэй зэгсэн ойртсон ч гэсэн II бадгийг асуух утгатай болгосон, эх зохиолд “гялалзсан хувцастай” гэмээр санааг өөрчлөн эхэд огт байхгүй “в броне На статном коне”, III бадагт “в скорбный день” гэж, бас нэг шадны дараа “что бродила средь тьмы и хлада” гэх мэт утга санааны талаар нөхвөр маягийн нэмэлт хийж эцсийн бадагт “үлгэрийн орныг” олж болох тухай баатар эрд Сүүдэр тодорхай амлалт өгөөгүй, зөвхөн өөрийн нь зөвлөлгөөнийг дагавал түүнийг олж болох юм гэсэн санааг орчуулгад “шууд олж болох” мэтээр утгыг тодруулан нарийвчилсан байна гэж үзсэн байдаг. Энэ шүлгийг Лутбаярын Энхтуяа саяхан англи хэлнээс монголоор орчуулсныг энд толилуулллаа.
Эзгүй зэлүүд нутгаар
Эрэмгий морьтон довтолно.
Гэрэл, сүүдэр, алжаалыг ч
Тоож ер ажралгүй
Тансаг баян Эльдорадог
Гэгэлзэн исгэрсээр хайлаа,
Бараан сүүдэр унаж,
Буурал үс цухуйж
Үүлгэртэн алжаахын цагт
Харийн нутагт хүчуу бараад
Хаш эрдэнийн Эльдорадог
Үгүйлэн хайвч олсонгүй.
Харшиж зовон зүдэрсээр
Хад астаны нөмөрт
Үүлэн суудартэй учраад
“Үгээр илэрхийлэмгүй
Үлэмж баян тансаг
Үлгэрийн оррон Эльдорадог
Алтан дэлхийн
Аль зүгт байгааг
Эрж олоход туслаач” гэхэд
“Саран мандмал уулсын цаана
Суудэрт хөндийн зүг одож
Үлгэрийн орноо эрсүгэй” гэжээ.
Дээрх орчуулгуудаас үзэхэд яруу найргийн орчуулгад “үгийг үгээр биш /үүнийг би түм бум дахин давтахад ч бэлэн байна/ инээдийг инээдээр, хөгжмийн аясыг хөгжмийн аясаар, сэтгэцийн дэвсгэр хөгийг сэтгэцийн дэвсгэр хөгөөр сэргээн гаргах явдал мөн” гэсэн мэргэдийн үг аяндаа санаанд ордог юм. Ц.Дамдиныүрэн энэ санааг илэрхийлэхдээ “монгол хүний уншихад уран сайхны талаар орос эхийг орос хүний уншсанаас доргүй байвал сая шүлгийн уран чадлыг орчуулж чадсан гэж болно хэмээн бичжээ. Эх зохиол туурвигчийн шаналан зовж заримдаа уйлж дуулж байж бүтээсэн сэтгэлийн асар их хөдлөл догдлолын үр дүнд бүтсэн яруу найргийн орчуулгыг уншиж байгаа хүн бас л уйлж дуулж байхаар, үгүйдээ гэхэд сэтгэл сэрдхийх уярал догдлолтой байж уншихуйцаар орчуулах нь хамгийн чухал юм. Ийм учраас яруу наргийн зохиол бүтээлийг орчуулахыг тул орчуулж байгаа хэлний ба шүлгийн тогтолцооны хамгийн сонсголонтой, уншигчдын сэтгэл зүрхэнд гүйцэд хүрч чадахуйц чухам тийм ур чадвараар орчуулах арга зүйг орчуулагч эзэмшсэн байх ёстой. Үүнийг Ц.Дамдинсүрэн дүгнэж бичихдээ “Шүлгийг орчуулах гэгч үг утгыг орчуулах төдий биш, түүний найруулгын хэв журам ба уран хэл, сэтгэлийг хөдөлгөх чадлыг бүрнээ орчуулах хэрэгтэй” гэж бичжээ.
Орчин цагийн орчуулгын онолд яруу найргийн орчуулгын чухам энэ зарчмыг баримталж банйа. Яруу найргийн орчуулгад хэлбэрийг биш, агуулгыг эрхэмлэх нь хамгийн чухал юм. Ийм учраас Ц.Дамдинсүрэн бичихдээ” ... . үгийг нэмж хасах гайгүй хэрэг. Утгыг нэмж хасвал гэмтэй хэрэг. Үг ба өгүүлбэрт халдаж болно. Гол утгад халдаж болохгүй” гэсэн нь онолын гүн гүнзгий учир холбогдолтой байна. 
Италийн их яруу найрагч Алегьери Дантегийн /1265-1321/ “Тэнгэрлэг туульс” гэдэг /14200 гаруй шад шүлэг бүхий 33 дууллаас бүрдсэн/ алдарт зохиолдоо А ВА ВСВ СДС ДЕД холбоцтой terza/ гурав дахь холбоц/, өөрөөр хэлбэл гурван мөртийн дунд шадны төгсгөл, дараагийн гурван мөртийн захын холбоцтой тохирдог таван өлмийт дэвхцлийн хэмжээтэй онцгой хэлбэрийн шүлгийг туршлагатай орчуулагч Ц.Хасбаатар монгол ардын туульсын хэлбэрээр толгой холбон шүлэглэж орчуулсныг зүйтэй оролдлого гэж үзэж байна. Үнэхээр А.Дантегийн гурван мөртийн өвөрмөц сүүл хобоцын хэлбэрийг монгол шүлэгт яг хуулбарлан буулгаж тогой буюу сүүл холбон шүлэглэе гэхэд монгол уншигчдын сонсголонтой яавч зөрчилдөх байсан бизээ.
8.      Албан бичгийн орчуулга (Албан баримт бичиг)
Дипломат албан баримт бичиг ба хууль эрхийн актын орчуулга.
Энэ төрөл зүйлийн хүрээнд бид дипломат албан баримт, олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомж, дүрэм, заавар, албан бичиг, бүр нарийвчилбал магадлал, нэхэмжлэл, акт, протокол, өрөгдлийн зэрэг олон төрлийг хамааруулан үзнэ. Нийгэм-улс төрийн зохиол бүтээлд загварчлалын ерөнхий хандлага тод илэрдэг бол энэ төрөл зүйлд үе үеийн турш тогтсон хатуу стандартчлал бүр хэвшсэн байдгаараа ялгаатай байна. Дипломат албан баримт бичиг, хууль эрхийн акт нь дор дурдсан онцлогтой. Үүнд:
1.      Наруулгын өнгө аяс, зохилдлого их нягт, хэлний хэмнэлийн зарчим, логик дарааллыг сүрхий шаарддаг.
2.      Эх хэрэглэгдэхүүн нь нэг хэвийн стандарчилсан маягтай байдаг учир энэ төрлийн зохиол бүтээлийн орчуулгад гаршсан орчуулагчдад бэрхшээл бага тохиолддог. Жишээ нь аливаа төрлийн үнэмлэх, диплом, төрсний гэрчилгээ зэрэг нь тогтсон нэг загвартай байна.
3.      Өөрийн тодорхой нэр томъёо, нэрийн цогц их хэрэглэдэг. Тухайлбал дипломат албан баримт, хууль эрхийн акт, цэрэг-захиргааны бичиг баримт иймэрхүү байх ба хураасан үг их байдаг.
4.      Нийгэм-улс төрийнх шиг “үндсэн дээр”, “зорилгоор” гэх мэт нэрээс үүссан угтвар, дагавар, “-тай холбогдон уялдан”, “ачаар” зэрэг бүрэлдмэл холбоос үгсийг түгээмэл хэрэглэдэг.
5.      Ерөнхий бичлэгийн аяс хүүрнэлийн шинжтэй байх боловч угсруулан тоочих арга зонхилдог:
6.      Дипломат албан баримт, хууль эрхийн актад өгүүлбэрийн үгийн шууд дэс дараалал чухал үүрэгтэй.
7.      Хүний сэтгэлийн хөдлөлийн өнгө аяс бараг илэрдэггүй.
Гэвч эдгээр олон төрлийн баримт бичиг тус бүр өөр өөрийн гэсэн үг, хэллэгтэй байдаг. Тухайлбал дипломат баримт бичигт “diplomatic bod”, “corps diplomatique”, “ deplomatische Korps”, “дипломатический корпус” – дипломат корпус; “demarche”, “Demarche”, “демарш”- дипломат алхам; “credentials”, “Beglaubigungsschreiben”, “верительная грамота” – итгэмжлэх жуух гэх мэт бусад салбарт төдийлэн хэрэглэгддэггүй атлаа энэ салбарын амин чухал үгс олон байдаг бол хууль эрхийн актад “to do one’s duty”, “исполнять обязанности” – үүргээ биелүүлэх; “to bring into performed”, “zur Ausfuhrung bringen”, “привести в исполнение” – гүйцэтгэх; “to make measures”, “Massname ergreifen”, “принять меры” – арга хэмжээ авах; “to inter … protest”, “Protest erheben, einlegen” – эсэргүүцэл илэрхийлэх зэрэг өдий төдий жишээ гаргаж болно. Энэ бүхэн бол монголоор орчуулахад цөм оноож хэвшсэн үгтэй. Гэхдээ дипломат албан баримт бичигт төлөөллийн аргыг тун түгээмэл хэрэглэдэг. Жишээ нь: “Downing Street” гэвэл Их Британий засгийн газрыг /тэр гудамжинд Их Британий ерөнхий сайдын өргөө, Гадаад явдлын яам байрладаг/ төлөөлж байгаа ба “Champs Elysees” /Елисейн талбайд францын ерөнхийлөгчийн өргөө бий/ гэвэл тэр улсын ерөнхийлөгчийн тухай, “White House” гэхэд АНУ-ын ерөнхийлөгчийн тухай өгүүлж байгаа хэргээ.
Дипломат албан баримт бичгийн хамгийн чухал онцлог бол түүний тансаг ихэмсэг найруулга юм.
“...” – “...-д Танаас өндөр их ивээл хүртээхийг эрэхийн ялдамд...” Эсвэл “...” – “Ноён ерөнхийлөгч Та миний гүн хүндэтгэлийг хүлээн соёрхох ажаамуу”;
“Министерство иностранных дэл Монголии свидетельствует свое почтение Вашему посольству ... и имеет честь сообщить ...”
“Монгол Улсын Гадаад харилцааны яам Танай Элчин сайдын яаманд гүн хүндэтгэлээ илэрхийлж мэдэгдэх нь...”
Албан бичгийн тогтсон стандартчлалыг яг баримтлах нь зүйтэй.
ДАГАЛДАХ БИЧИГ
Номын жагсаалт хүргүүлэх тухай
Таны хүссэний хариуд тус хэвлэлийн газраас 1990-1994 онд хэвлүүлсэн номын жагсаалт гурван хувийг хүргүүлэв. Хүлээж авсан тухайгаа манай хаягаар хариу мэдэгдвэл бид Танд их баярлах болно. Номын жагсаалт гурван хувийг хавсаргав.
Гарын үсэг
ӨРГӨДӨЛ
“........” компаний захирал Танаа
Миний ээлжийн амралтыг 19... оны ...-р сарын ...-ны өдрөөс олгоно уу.
Он, сар, өдөр.
“........” компаний нягтлан бодогч.......
ИТГЭМЖЛЭЛ
Миний нэр дээр /овог, нэр/ танай шуудангийн салбарт Завхан аймгийн ... сумын...-ээс надад ирсэн илгээмжийг миний хүүд /овог, нэр/ олгохыг хүсч итгэмжлэл гаргав.
Он, сар, өдөр
Гарын үсэг
Дипломат албан баримт бичиг, хууль эрхийн акт, тогтоол тогтоомжийн орчуулгад олон улсын хамжээнд хэвшил болон хэрэглэгдэж байгаа үг, хэллэгийг зүй зохистой, оновчтой ашиглахын зэрэгцээ тухайн улсад албан ёсоор тогтоосон нэр томъёоны стандартыг баримтлах нь зүйтэй.
Олон улсын гэрээ хэлэлцээр, дипломат албан баримт бичиг болон хууль эрхийн актад орчуулгатай ба орчуулгагүй байнгй давтагддаг зарим хэллэгийг орчуулагч сайн мэдэж байвал зохино. Жишээ нь:
Тухайн байдал
Хүчин төгөлдөр
Тухайн улсад эс зөвшөөрөгдсөн албан төлөөлөгч
Нуугдмал газар
Улиг болсон санал, бодол
Үнэн хэрэгтэж, чухамдаа
Хууль ёсоор
Дайн дэгдээх шалтаг
Баримтгүй, таамаг
Тооцооны зөрөө, мөнгө гуйвуулсан мэдэгдэл
Хүрээлж байгаа орчин
Хориглох
Дипломат корпусын ахлагч
Хязгааргүй бүрэн эрх, үйл ажиллагааны бүрэн эрх чөлөө
Хэвлэл мэдээллийн товчоо – press-bureau /English/
Хоёулхнаа, хоёр биеэрээ
Гэтлэшгүй гай гамшиг – force majeur /French/
9.      Мэдээллийн хэрэгслийн орчуулга
Сонин сэтгүүлийн өгүүлэл, нийтлэл, мэдээллийн хэрэглэгдэхүүний орчуулга
Энэ төрөл зүйл нь нийгмийн сонирхолыг татсан тухайн үеийн тулгамдсан асуудал, улс төр, эдийн засаг, соёлын зэрэг амьдралын бүх хүрээний олон асуудлыг хамардаг, сэдвийн хувьд маш өргөн юм. Сонин сэтгүүлийн өгүүлэл, нийтлэлийн найруулга нь улс төр, утга зохиол, хэвлэлийн ба хурал цуглааны илтгэл, хэлсэн үгэнд тусгалаа олдог. Эдгээрийн орчуулгын шаардлага нийгэм-улс төрийн зохиол бүтээлийн орчуулгатай зарим талаар тохирмоор боловч баримт мэдээллийг чухалчилдгаараа онцлог юм. Сонин сэтгүүлийн нийтлэл нь бага зайнд их мэдээллийг багтаах шаардлагатайгаараа найруулга нь их нягт байдаг. Сонин сэтгүүлийн өгүүлэл, нийтлэл, мэдээллийн хэрэглэгдэхүүний дор дурдсан онцлоогийг орчуулгад бүрэн тусгасан байх шаардлагатай. Үүнд:
1/. Хэлний хэмнэлийн зарчмыг чухалчлан, цомхон, эмх цэгцтэй хэллэг, өгүүлбэрээр аль болох өргөн хүрээтэй, багтаамж сайтай мэдээлэл өгөх.
2/. Нийтлэг түгээмэл үг, хэллэгийг зохистой ашиглан орчуулж байгаа хэлнийхээ соёл, хэм хэмжээг чанд баримтлах.
3/. Сэдвийн цар хүрээ өргөн, бас түгээмэл дэлгэрсэн “freedom of speech”, “свобода слова” – үг хэлэх эрх чөлөө; “election campaign”, “избирательная кампания” – сонгуулийн кампани; “peace policy”, “мирная политика” – энх тайванч бодлого зэрэг нийгэм-улс төрийн үг, хэллэг болон мэдлэгийн бүх салбарын “on the international arena”, “auf internationaler Arena”, “на международный арене” – олон улсын тавцан дээр; “jaw”, “Spann-vorrichtung”, “зажимное приспособление” – хавчдаг багаж; “Antreib”, “transmission apparatus”, “приводной механизм” – дамжуулгын хэрэгсэл гэх мэт нэр томъёог их өргөн хэрэглэдэг.
4/. Нийтлэлийн найруулга нь эрдэм шинжилгээ, албан баримт бичгийн болон уран зохиолын найруулгатай үе үе хослодог. Сонин сэтгүүлийн загварчисан хэллэг / “workers of the counter”, “работники прилавка” – дэлгүүрийн худалдагч, “commandant of production”, “командиры производства” – инженерүүд, “white gold or blanc”, “weiss Gold”, “белое золото” – хөвөн зэрэг үгс их тохиолддог. Иймэрхүү үгсийг ихэвчлэн үгчилж орчуулах боловч зарим үед утгачлах ёстой болдог. Нийтлэлийн найруулга нь үндсэндээ бичиг зохиолын чиглулийнх учир өгүүлбэр нь энгийн хэр нь дэлгэрэнгүй байна.
5/. Сонин сэтгүүлийн өгүүлэл, нийтлэл дуулийн дэгдээх зорилгоо давхар давхар гарчигтай байх нь цөөнгүй. Бас хураасан үгсийг зөв тайлахад орчуулагч онцгой анхаарах ёстой. Жишээ нь:
OAS-Organization of American States – Америкийн улсуудын байгууллага.
OAS-Organization d’ armee secrete – Зэвсэгт нууц байгууллага.
MP – Member of Parliament – Парламентын гишүүн.
MP – Military Police – Цэргийн цагдаа
MP – Maskulinum/ Masculine Plural – Эр хүйсийн олон тоо
MP – Majorite Parlementaire – Парламентын олонхи
10.   Орчуулгын үгийн сангийн тохироо
Орчуулгын явцад орчуулгад оролцож байгаа хоёр ба түүнээс дээш хэлний үг хоорондоо хэрхэн тохирохыг зөв шийдвэрлэх нь орчуулгын судлалын зангилаа асуудлын нэг мөн. Үгийн сангийн тохироог бүрэн, бүрэн бус /заримдаг/ гэж ялган үзэж болно. Эх зохиолд гарч буй үг орчуулж байгаа хэлний үгтэй утга санаа, баримжаагаараа аль алинаа гүйцэд орлохуйц үгсийг бид бүрэн тохироо /оноолт/ гэж үзэж байна. Ийм үгс аль ч хэлний үгийн сангийн цөөн хувийг эзлэнэ. Бүрэн тохироонд цаг тооны бичгийн сар, гарагийн нэр, оноосон нэр, газар усны нэр, шинжлэх ухаан-техникийн нэр томъёо, ургамал, амьтны нэрийтгэл нэр, ураг төрлийн нэрийтгэл нэрийг багтаан хэлэлцэж болно. Үүний заримыг дараах жишээгээр үзүүлье.
Ураг төрлийн нэрийтгэл нэр
Англи         Герман       Орос                Монгол
Father         Vater           отец                 эцэг
Mother        Mutter         мать                 эх
Son              Sohn           сын                   хүү
Daughter     Tochter        дочь                 охин
Nephew       Neffe           внук                 ач
Niece                               племяница       зээ
Гарагийн нэр
Англи            Герман           Орос                        Монгол
Sunday           Sonntag          Воскресенье            Ням / Адъяа
Monday          Montag           Понедельник          Даваа / Сумъяа
Tuesday           Dienstag           Вторник                Мягма / Ангараг
Wednesday      Mittwoch          Среда                    Лхагва / Буд
Thursday          Donnerstag       Четверг                 Пүрэв / Бархасбадь
Friday               Freitag              Пятница                Баасан / Сугар
Saturday           Samstag            Суббота                 Бямба / Санчир
Шинжлэх ухаан-техникийн нэр томъёо
Англи                        Герман                    Орос                        Монгол
Electromagnet           Electromagnet          электромагнет       цахилгаан соронзон
Phenomenon              Erschuetterung         явление                      үзэгдэл
Consumption object/  Gebrauchsgut/  предметы потребления/  хэрэглээний зүйл
Half-conductor          Halbleiter                 полупроводник         хагас дамжуулагч
Adsorb                       absorbieren              поглощать                  шингээх, сорох
Declination                Abweichung             отклонение                гажилт, хазайлт
Device (equipment)     Anlage                   оснащение                 байгууламж
Atom weight              Atomgewicht           атомный вес              цөмийн жин
Jot propulsion/    Duesenmotor/    реактивный двигатель/    тийрэлтэт хөдөлгүүр
Амьтан ургамлын нэрийтгэл нэр
Англи                   Герман                        Орос                            Монгол
Kangaroo              Kangurun                   кенгуру                           имж
Tiger                     Tiger                          тигр                               бар, барс
Squirrel                 Eichhornichen           белка                              хэрэм
Camel                    Kamel                       верблюд тэмээ
Daw, jackdaw        Donle                        галка                              алагтуу, жунгаа
Rook                      Saatkrahe                    грач                                турлиах
Cornflower            Kornblume                  василек                          хонгорзул
Cherry                    Kirschbaum                вишневое дерево          интоорын мод
Fir-tree                   Tanne, Fichte              ель                                  гацуур
(Sky) lark                Lerche                       жаворонок                      болжмор
Эдгээрт бас албан байгууллагын нэрийг хамруулж болно. Тухайлбал, Нэгдсэн Үндэсний Байгууллага гэдэг албан ёсны нэрийг аль ч хэлээр тогтоосон тэр нэрээр нь орчуулно: United Nations Organization, Organisation der Vereinten Nationen, Организация Объединенных Нации гэх мэт ийм бүрэн тохирооны үгийг орчуулахад төдийлөн бэрхшээл тохиолдохгүй ч, тухайн хэлэнд хэвшин тогтсон журмаас гажиж болохгүй.
Гэхдээ орчуулагчид ийм бүрэн тохироонд найдах учиргүй, учир нь аль ч хэлний үгийн сангийн үлдэх хувь буюу ихэнх нь орчуулгын бүрэн биш тохироонд хамаардаг. Нэг хэлний нэг үгийг нөгөө хэд хэдэн үгээр орчуулах буюу оноох тохиолдол хамгийн түгээмэл үйл явц болно. Ямар ч хэлний үг олон салаа утгатай, тэгэхдээ нэг хэлний үгийн олон салаалсан утгын тогтолцоо нөгөө хэлний тийм тогтолцоотой огт тохирдоггүйд хамаг учир оршиж байгаа юм. Англиар “acute”, германаар “scharf”, оросоор “острый” гэсэн хавсрал нэрийг монголоор “хурц” гэж бүрэн тохирооны үгээр хялбархан оноож болмоор санагдавч энэ үг нийлэсж үгийн бүрэлдэхүүнд багтаад ирмэгц бүрэн биш тохироо болон хувирч байна.
Англи                   Герман                              Орос                          Монгол
Acute angle          spitz Winkel                       острый угол              хурц өнцөг
Acute voice          schneidend Stimme            звонкий голос          дуу авиа хахир
Acute pain            heftig Schmerz                  острая боль               хурц өвчин
Acute crisis          scharf Krise                        острый кризис          хурц хямрал
Энд испани хэлний “bronca”, герман хэлний “heftigen”, “scharf”,  орос хэлний “резкий”, монгол хэлний “хахир” гэсэн тодотголоос бусад нь бүрэн тохирч байвч өөр хам сэдэвт эдгээр үгс өөр санааг илэрхийлж болно. Жишээ нь: “хурц” гэсэн утгаар өөр нийлэмж үг бий болох нь жирийн тохиолдол учраас англиар “critical situation”, германаар “kritische situation /Lage/”, оросоор “острое /напряженное/ положение”, монголоор “хямралт байдал” гэж хэлэх учир дээрх тодотголын алийг ч хэрэглэх аргагүй байна. Харин оросоор цөөн тохиолдолд “острая” гэж хэлнэ. Английн “suffrage”, германы “Wahrecht”, оросын “право голоса” үгс хоорондоо утга санаагаар бүрэн тохирч байхад хам сэдвийг харгалзан монголоор “сонгуулийн эрх”, “сонгуулийн санал”, “зөвшөөрөл” гэж орчуулж болно. Оросын орчуулгын онолч Л.С.Бархударов орос хэлний “дом”, англи хэлний “house” хоёр үгийн бүрэн бус тохирооны байдлыг тайлбарласныг авч үзье. Энэ хоёр үг “байшин барилга, угсаа” гэсэн утгаараа “дом Романовых” /the House of Romanovs-Романовын угсаа/ гэж тохирч байхад бусад нөхцөлд тохирохгүй. Орос хэлний “домашный очаг” бол “өрх гэрийн голомт” гэсэн утгатай байхад англиар бол “home” гэж хэлдэг. Уг нь энэ үг “байгууллага” гэсэн утгатай, тиймээс ч “children’s home” /хүүхдийн цэцэрлэг”, commercial firm”/ худалдааны пүүс”, “мөрийтэй тоглоомын газаг/, “Home Office” /Дотоод явдлын яам/ гэх мэтээр ярьж бичдэг. Гэтэл оросын “дом” гэдэг үгэнд ийм утга байхгүй. Жишээ нь “the House of Commons” /Парламентын танхим, театр, үзэгчид, тоглолт зэрэг утга “house” үгэнд байна гэж тайлбарлажээ.
Франц хэлний “maison” /байшин/ гэсэн үг ч “орон сууц, байгууллага, танхим, театр” гэдэг утгаас гадна “эмнэлгийн байгууллага” / “maison de santé, Dieu maison d’alienes /сэтгэл мэдрэлийн эмнэлэг/, “сүм хийд” / “maison Dieu”/ гэх мэт утгатай. Тэгэхлээр “house”, “home”, “maison”, “дом” үгийг монголоор “байшин, барилга” гэж оноосноор санаа амрах аргагүй байна. Англи хэлний “hand”, “arm”, герман хэлний “Hand”, “Arm”, үгсийг монголоор “гар” гээд орчуулчихад хялбархан боловч үнэн хэрэгтээ байдал өөр байна. “Hand”, “bras”, “Arm”, “Brazo” үгс гарын сарвуунаас мөр хүртэл хэсгийг бүхэлд нь нэрлэдэг байхад нөгөө үгс зөвхөн сарвууг нэрлэнэ. Гэтэл монгол хэлний “гар” гэдэг үг дээрх утгын аль алины санааг илэрхийлдэг. Харин анагаах ухаанд “урд мөч” гэж хэлдэг. Тэгвэл “урд мөч” гэсэн санааг германаар “Unterarm”, оросоор “локтевой сустав” гэнэ. Ийм нөхцөлд дээрх үгсийг орчуулгад жихэнэ утгыг харгалзан ялган салгаж нэрлэх ёстой болно. Үүний нэгэн адил монгол хэлний “эмэгтэй хүн”, “авгай”, “бүсгүй” гэсэн үгс бол утга зүйн талаас ч, найруулгын талаас ч нэг үгээр орчуулах боломжгүй ялгаатай үгс юм. Гэтэл эдгээр үгийг англиар “woman”, францаар “femme”, германаар “Frau”, испанийар “mujer” гэж ихэвчлэн орчуулж байгаа нь төдийлөн оновчтой биш нь аяндаа тодорхой. Эдгээр үгс үгийн сангийн бүрэн биш тохирооны үгс байна.
11.  Үндэстний онцлогт үгсийн орчуулга
Тухайн улс орон, ард түмний амьдрал ахуй, зан заншил, соёл иргэншил, нийгмийн байгууллын онцлогийг тусгасан эд өлөг, үзэгдлийн нэр агуулгыг тэр улс түмний хэлээр илэрхийлсэн бөгөөд бусад хэлээр орчуулж болшгүй үг, нийлэмж үгийг бид үндэсний онцлог үг “realis” /хожуу үеийн латины “эд юмс, эд өлөг” гэсэн утгатай / гэж нэрлэж байна. Жишээ нь монгол хэлний овоодой, өлзий /хээ/, ташмаг, бумба, аймаг, гэр, биелгээ, бошго /албан тушаал/, ууж, хөөмий, малын зүс зэрэг өдий төдий үгийг гадаадын ямар ч хэлээр шууд оноох арга байхгүй. Ийм үгсийг зйрим эрдэмтэн, судлаачин 1/угсаатны зүйн, 2/аман зохиол, домгийн, 3/аж байдлын, 4/нийгэм, түүхийн гэх мэтээр ангилсан байдаг. Ямар ч байдлаар ангилавч үндэсний онцлог үгс /ҮОҮ/ дор дурдсан нийтлэг шинжтэй байна.
1/. Хоёрдмол утгагүй.
2/. ҮОҮ нь тухайн хэлний үгийн сангийн язгуур бүрэлдэхүүн хэсгийн хувьд уугуул хэлний үгийн сангийн бүх шинжийг /авий зүй, үг бүтэх ёсыг/ өөртөө бүрэн агуулдаг.
3/. Нэр томъёоны бүрэн утгыг илэрхийлж чадна.
4/. Шинжлэх ухааны зохиол бүтээл, уран зохиол, ярийны хэлэнд зонхилон хэрэглэгддэг.
5/. Зөвхөн тухайн хэлний хүрээнд бүрэн утгаараа хэрэглэгддэг боловч гадаад хэлэнд галиглах замаар нэвтрэх ёс бий.
Гэхдээ ҮОҮ нь хэл хэлэнд дамжихдаа салаа утгыг үүсгэдэг байна. Жишээ нь латин хэлнээс гаралтай “Legion” гэдэг үг эртний Ромд цэргийн зохион байгуулалт, тактикийн үндсэн нэгж утгатай байсан бол яваандаа Европын зарим орны цэргийн онцгой зориулалтын анги /Ум ард Африк дахь францийн хуучны колони орнууд дахь цэргийн илбэн тохинуулах тусгай хүч/ гэсэн утгатай болсон бол дэлхийн II дайны үед 1944 он хүртэл Болгарын залуучуудын фашист байгууллагын нэрлэдэг үг болон хувирч байсан нь түүхэн баримт юм.
ҮОҮ-ийг орчуулахад
1/ Галиглах
2/ Хуулбарлах буюу үгчлэх
3/ Ойролцоо утгатай үгээр орлуулах
4/ тайлбарлах арга байж болохыг орчуулга судлаачид зөвшөөрөн хүлээж байгаа юм. Үүнийг манай орчуулга судлаач Д.Дашдаваа, Г.Аким нарын судалгаа давхар нотолж байна. Дээр дурдсан орчуулгын аргуудын тухай одоо товч авч үзье.
1/ ҮОҮ-ийг нэг хэлнээс нөгөө хэлэнд галиглан буулгадаг арга их түгээмэл байна. Тухайлбал монгол хэлний айл, аймаг, ард, аргал, говь, дацан, зээр /dseren/, мануул, марал, мөнгө /зоос/, саван, сайга, тамга, төгрөг, хаан, хурал, цэрэг гэх мэт үндэсний онцлогийг зййсан өдий төдий үгийг өрнө зүгийн хэлүүдэд галиглан авсан нь байнга тааралддаг юм.
Монгол хэлэнд ч ийнхүү галиглан авч ормол болсон үг цөөнгүй бий. Герман хэлний “Gnom” гэдэг үгийг англиар “gnome”, францаар “gnome”, испаниар “gnomo”, оросоор “гном” боловч нарийн мэргэжлийн хүмүүсээс бусад хүнд ойлгогдохгүй гаж зөрүүд үг бий болсноос зйүлсхийхийн тул төдийлөн оновчтой биш ч гэсэн “одой амьтан” гэж хэлж бичиж байна. Угтаа бол энэ үг нь Өрнөд Европын домогт гардагаар газар доорхи эрдэнийн санг манаж сахидаг эрэмдэг зэрэмдэг нэгэн одой амьтныг нэрлэсэн үг юм. Латин хэлний “generalis” /нийтийн, ерөнхий/ үг өдгөө үед олон хэлэнд хэрэглэгдэж байгаа нийтлэг ҮОҮ байна. Монголоор ч гэсэн галиглан “генерал” гэж ярьж бичиж байна. Голланд хэлний “admiraal” үгийг англиар “admiral”, францаар “amiral”, германаар “Admiral”, испаниар “admirante”, оросоор “адмирал”, монголоор “адмирал” /усан цэргийн жанжин/ гэдэг. Гадаад хэлний иймэрхүү ҮОҮ-ийг галиглан булгах нь хэлний үгийн санг шинэ үгээр баяжуулдаг эерэг талтай боловч жирийн уншигчдын санаанд бодот утгаараа буухгүй гаж буруу үг олноор бий болгодог сөрөг талтай.
2/ Хуулбарлах /фр. Calque – дуурайх/ гэгч бол эх хэлний үгийг загварчлан буулгадаг арга юм. Жишээ нь франц хэлний “prende les mesures” гэж хэлдгийг англичууд “to take measures”, испаниуд “tomar medidas”, оросууд “принять меры” гэдэг бол монголоор “арга хэмжээ авах” гэж хуулбарлан орчуулжээ. Англи хэлний “sky raper”, франц хэлний “gratteciel”, испани хэлний “rascacielos”, орос хэлний “небоскреб” үгийг монголоор мөн хуулбарлах аргаар “Тэнгэр багандсан барилга” гэж орчуулж байна.
Энэчлэн бид английн “Steamboat”, францийн “vateau a vapeur”, германы “Dampfer”, испанийн “bruque de vapor”, оросын “пароход” үгийг яг хуулбарлан “уурын хөлөг” гэж хэлж заншжээ. Ингэж хуулбарлах буюу үгчилж орчуулах нь тухайн хэлний үгийн санд шинэ соргог үг, хэллэг нэвтрүүлэх эерэг боломж бий болгож байгаа боловч гадаад хэлний үг, нийлэмж үг бүрийг ингэж хуулбарлаад байвал үгчлэх орчуулга руу хэлбийсэн гаж буруу арга барилыг дэмжсэн хэрэг болно.
3/ ҮОҮ-ийг ойролцоо утгатай үг, нийлэмж үгээр орчуулдаг арга орчуулгын онол, дадалд нэлээд түгээмэл байдаг. Английн “shock-worker”, францийн “Travailleur de choc”, германы “Stossarbeiter”, испанийн “obrero de choque” гэдэг үг нь угтаа орос хэлний “ударник” /тэргүүний ажилчин/ гэсэн үг. Үүнийг дээрх хэлүүдээр яг үгчлэн орчуулж үгийн сангийнайй бүрэлдэхүүн хэсэг болгосон байхад монголоор ойролцоо утгатай үгийг ашиглан “гавшгай ажилчин” гэж орчуулдаг. Үүний нэгэн адил латин хэлний “Machina” /байгууламж/ үгээс үүдсэн англи хэлний “machinetool”, франц хэлний  “machine outil”, герман хэлний “Maschine, Werktisch”, импани хэлний “maquina”, орос хэлний “станок” үгийг монголоор “суурь машин” гэж орчуулдаг. Монголоор орчуулсан энэ арга бол нэг талааг үгийг үгээр орлуулсан боловч нөгөө талаас тайлбарласан орчуулга маягтай байна. Үгийн утгыг харгалзан ингэж орчуулж байгаа хэлний боломжийн үгээр орлуулах нь хамгийн зохистой боловч бүрэн биш тохироо болж байгаагийн хувьд уг эхээс баахан холддог, бас утгын талаар баахан хэлбэлздэг сөрөг талтайг тэмдэглэх хэрэгтэй.
4/ ҮОҮ-ийг дээрх аргуудаар орчуулж боломгүй, шууд оноох үг байхгүй үед эх зохиолын утга санааг тайлбарлан гаргахаас өөр замгүй. Монгол хэлээр бөхийн сээрэн дунгүй, өмсөх мэхийг хуулбарлах, ойролцоо утгатай үгээр гадаад хэлэнд орчуулбал хэн ч жинхэнэ ёсоор нь ойлгохгүй бизээ. Үүний нэгэн адил импанчуудын “toreo” /бухын тулалдаан/-гийн нарийн арга барилыг гадаад хэлээр тайлбарлан орчуулахаас өөр арга байхгүй. Монгол хэлний “боодог” /бага амьтныг нядалсны дараа битүүгээр дотуур өвчиж араг ясыг салган авч улайсгасан чулуугаар зотроос, задгай гал дээр гаднаас шарж боловсруулдаг өвөрмөц боловсруулалт/ гэдэг ганц үгийг аль ч хэлээр ганц, хоёсхон үгээр оноох үг байхгүй биз. Орос хэлний “уха” гэдэг үгийг англичууд “fish soup” /загасны шөл/, францууд soupe de poisson”, германууд “Fishsuppe”, испаниуд “sopa de pecado” гэдэг нь үнэн хэрэгтээ монголчуудын “боодгийг” шарсан мах гэсэнтэй адил ердөө “загасны шөл” гэсэн утгатай байна. Угтаа бол хээрийн задгай гал дээр давснаас өөр хачир нэмэхгүйгээр зөөлөн буцалгаж ус, агаар үнэрттэл болгодог загасны шөл юм. Монгол гэрийг өрнө дахины хэлээр “nomads tent”, “tente des nomades”, “Nomgdenzeit”, “tienda de compana de los nomadas” /нүүдэлчдийн асар майхан/ гэх маягаар орчуулдаг нь үндсээрээ буруу, харин монгол гэрийн тухай тайлбарлан орчуулбал өөр хэрэг юм.
Англиар “magazin” бол 1/зэр зэвсэг, эд юмсын агуулах, 2/дарийн зоорь, 3/бууны хүхээ; германаар 1/дэлгүүр, 2/агуулах, 3/зурагт сэтгүүл; испаниар 1/дэлгүүр; оросоор 1/дэлгүүр, 2/агуулах, 3/хүхээ гэдэг бол монголоор зөвхөн “дэлгүүр, хүхээ” гэж орчуулан бусад утга гээгдэж байна. Латин хэлний “pension” /тэтгэвэр, тэтгэмж/, францаар “pension” /тэтгэвэр, байрын төлбөр, хаалттай сургууль/, германаар “Pension” /тэтгэвэр/, оросоор “пенсия” /тэтгэвэр/ гэх боловч хэрэв дотуур байртай буюу хаалттай сургуулийн тухай энэ үгийг хэрэглэж байвал зайлшгүй тайлбарласан орчуулгыг шаардана. “Хөлийн өрөө” гэсэн утгатай англи хэлний “lobby” үг нь ямар нэгэн хуулийн төслийг парламентын /конгрессын/ гишүүдээр өөртөө ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тул нууцаар өөрийн талд татагсад гэсэн утгыг илтгэж байна. Франц гаралтай “partisan” /гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг зэвсэгт тэмцэлд оролцогсод, дагагч, сүслэгчид/ үг жинхэнэ утгаараа монгол хэлэнд 1921 оны хувьсгалын үед хэрэглэж эхэлсэн байхад бусад оронд утгыг огт өөр үгээр, тухайлбал италид “Garbonario” /тэмцэгчид/, испанд “querrillero” гэж хэлдэг.
Улс бүрийн уртын хэмжээ, жин, багтаамжийн нэгж өөр өөр байдаг учир орчуулгад тэдгээрийг механикаар буулгаж болохгүй, зайлшгүй тайлбарлах хэрэгтэй болно. Энэ бол орчуулагчийн үүрэг. 1956 оны X-XI сард Израил улс, Англи, франц улстай хавсран Мисирийн /Египетийн/ эсрэг дайн хийж ялагдахдаа Англи, Франц хоёр Суэцийн сувгаас хойш Английн арван милч газарт цэргээ татахыг Мисирт тулган шаардсаныг орчуулгад 16 км гэж орчуулан радиогоор нэвтрүүлсэн нь дайн самуунтай тухайн үед байдлыг намжаахад тус дөхөм үзүүлэхээсээ маргаан гаргахад хүрсэн баримт бий. Учир нь английн арван миля нь нарийн тооцоогоор түшиц газрын хилийг бодолцсон 16км, 90 м, 40 см-ийн жирийн бүдүүвч тооцоо биш байжээ. Ингэхлээр миля /mile/ гэхэд олон улсын тэнгисийн миля нь 1,852 км, Их Бриманы тэнгисийн миля нь 1,8532 км, Их Британ, АНУ-ын хуурай замын миля 1,609 км гэх мэт өөр өөр аэмжээтэй байдгийг орчуулагчид ойлгомжийн дөт талыг харгалзан км-ээр тооцон зөв илэрхийлэх нь зүйтэй. Английн “pfund” /фунт/ худалдаанд 0,4536 гр, эмийн сан, мөнгөн зөөсөнд 0,3732 гр байдаг. Бид оросын пуд /пүү/ гэх боловч тэр нь 16,3 кг, “аршиныг” хагас алд гэж бүдүүвчилдэг нь үнэндээ 17 см, английн “foot”, францийн “peid”, германы “Fuse”, испанийн “pie” зэрэг уртын хэмжүүр нь 30,48 см байдаг яг нарийн тооцоог орчуулагч хувийн үгийн цэсэндээ тэмдэглэн авч өөрийн ажилдаа байнга ашиглаж байх нь чухал юм. Монголчууд алт, мөнгийг хятад хэмжүүрээр цэгнэдэг ч нарийндаа тэр нь ямар хэмжээ болохыг таамаглах төдийгөөс цаашгүй байдаг, тэгвэл нэг жин 596,816 гр, нэг лан 37,301 гр, нэг цэн 3,7301 гр, нэг фун /фень/ 0,37301 гр-тай тэнцдэг нарийн учрыг сайн мэдэж байх ёстой. Зарим том толинд эдгээрийн жишгийг дэлхий нийтэд мөрдөж буй мэтрийн тогтолцооны /MS/ харьцуулсан лавлагааны хэрэглэгдэхүүн хавсаргасан байдгийг орчуулгад санй ашиглаж байх нь их ач тустай.
12.  Өвөрмөц хэллэгийн орчуулга
Өвөрмөц хэллэг, хэлц үгийн орчуулга
Бүтэц бүрэлдэхүүнээрээ харьцангуй тогтвортой, утга зүйн хувьд буюу агуулгаараа хуваагдашгүй, хүний ой тойнд тодорхой дүр дүрслэл бий болгодог нийлмэл үг, хэллэгийг бид энэ бүлэгт үгст хамааруулж байна. Эдгээр хэллэг, хэлц нь ихэнхдээ хоёроос дээш үгээс бүрдэх боловч утгын талаар нэгдмэл байж нэг санааг илэрхийлдэг, хичнээн үгээс бүрдсэн ч хамаагүй өгүүбэрийн нэг гишүүний үүрэн гүйцэтгэдэг, хэллэг, хэлцэд орсон үгсийн байрлалыг ялимгүй өөрчилж болох боловч гэнц нэгээр нь салган авч үзэж болохгүй, гадаад хэлээр ихэнх тохиолдолд үгчлэн орчуулж болдоггүй онцлогтой юм. Эдгээр хүний сэтгэлд мартагдашгүй дүрслэл бий болгодог. Ийм хэллэг, хэлц нь нэгэнт хэвшмэл болсон байдаг учраас жишээ нь анли хэлний “You are right”, франц хэлний “vous avez raison”, латин хэлний “rectedicis”, орос хэлний “вы правы” гэдэг нэгэнт хэвшсэн хэллэгийг англиар “You are reason, you have right, you speak rightly” гэж хэлбэл гаж буруу сонсогдох болно.
Өвөрмөц хэллэг, хэлц тодорхой дүр, дүрслэлийн үүрэгтэй байдгийг бид дээр дурдсан билээ. Монголоор “бороо орж байна” гэвэл ердийн л нэг санаа. Үүнийг англиар “it’s raining”, германаар “es regnet”, оросоор “дождь идёт” гэвэл бас ердийн л нэг мэдээлэл, харин “it rains cats and dogs”, “it rains pitchforks”, “es regnet in Stroemen” гэвэл огт ондоо дүрслэл бий болно.
Үүнийг монголоор “бороо хувингаар цутгасан шиг асгарч байна” гэж орчуулж болно. Иймээс өвөрмөц хэллэг, хэлцээр ямар тод содон санаа илэрхийлж байгааг орчуулагч эх зохиолыг задлан судлах явцдаа зөв тогтоож дараа нь үгийг биш, утгыг тохируулах үүднээс ямар аргаар орчуулах ёстойгоо шийдэх болно.
Английн “to have at one’s finger-ends”, германы “wie seine Tasche Westentasche kennen”, оросын “знать, как свои пять пальцев” гэдгийг бараг үгчлэн “гарын таван хуруу шигээ мэдэх” гэж орчуулж болж байхад улс үндэстэн бүр өөр өөрийн амьдрал ахуй, зан заншлаас үүдэн нэг санааг янз янзаар жишиж харьцуулдаг нь өвөрмөц хэллэг, хэлцэд тусгалаа олдгийг орчуулагч онцлон анхаарах ёстой. Жишээ нь англиар “do not whistle before you are out of the wood ” гэдэг нь үгчилбэл “ойгоос гараагүй байж исгэрэхийн хэрэгггүй”, францаар “il he faut pas chanter victoire avant le combat” – үгч... “ байлдаагүй байж ялалтын дуу дуулахын хэрэггүй”, германаар “Man skll den Tag nicht vor dem Abend loben” – үгч... “шөнө болоогүй байж өдрийг бүү март”, оросоор “не говори гоп, пока не перескочишь” – үгч... “харайж гараагүй байж хөө баа гэхийн хэрэггүй” гэсэн хэллэгийг “ус үзээгүй байж гутлаа бүү тайл” гэсэн хэллэгээр орлуулсан нь улс үндэстэн бүрийн ахуй амьдралын онцлогийг илтгэн харуулсан байна.
Зарим хэллэг, хэлц нэг хэлэнд бэхжмэл хэллэг байхад нөгөө хэлэнд жирийн нийлмэл үг болох ёс бий. Жишээ нь англиар “to by on velvet” – үгч... “хилэн дээр тавалзаах”, германаар “Wie die Made im Speck sitzen” – үгч... “гахайн өөхөн доторхи өт шиг суух”, оросоор “как сыр в масле кататься” – үгч... “цөцгийн тосон дээр бяслаг гулгах шиг” гэж дээрх хэлүүдээр өвөрмөц хэллэг болж байхад монголоор бол утга санааг зөв гаргахын тул тайлбарлан орчуулснаар “чинээлэг амьдрах” гэсэн нийлэмж үг болж байна. Үүний нэгэн адил англиар “to take the wind out of the sails of some one – үгч... “хөлөг онгоцны далбааг уижуулж орхих”, германаар “aus dem Sattel heben” – үгч... “эмээл дээрээс нь өргөх”, оросоор “выбить почву из-под ног” гэсэн өвөрмөц хэллэг байхад монголоор “хүнд байдалд оруулах” гэсэн жирийн нийлэмж үг болж байна.
Зарим өвөрмөц хэллэг, хэлц хэл хэлнд бараг үгчлэн таардаг боловч монгол хэлээр орчуулахад огт өөр болох ёс бий. Английн “to buy a pig in a poke”, германаар “die Katze im Sack kaufen”, оросоор “покупать кота в мешке” гэсэн өвөрмөц хэллэг нь үгчилбэл “шуудайд байгаа муур худалдан авах” гэж өрнө дахины хэлэнд үг үгээрээ бараг бүрэн тохирч байгааг монголоор тэгж тааруулж болохгүй. Монголоор энэ бол “юмыг далдуур худалдан авах, арын хаалгаар авах” гэсэн шал өөр хэллэг болж байна.
Гадаад хэлний жишээ нь английн “to do one a bad turn”, германы “einen schlimmen Dient erweisen”, оросоор “медвежья услуга” гэсэн өвөрмөц хэллэг өгүүлбэрийн нэг гишүүний /өгүүлэгдэхүүн, тусагдахуун/ үүрэг гүйцэтгэж байхад монголоор “нуухыг авах гээд нүдийг сохлох” гэсэн бүхэл бүтэн өгүүлбэр болж байна.
Зүйр цэцэн үгс бол өвөрмөц хэллэгийн бие дййсан нэг хэлбэр юм. Английн “all cats are gray in the dark” – үгч... “харанхуйд бүх муур саарал байдаг”, германаар “in der Nacht sind alle Katzen grau” – үгч.: “шөнө бүх муур бараан байдаг”, оросоор “ночью все кошки серы” – үгч.: “шөнө бүх муур саарал болдог” гэж хэлдэг нь монголоо бол “бүх юм бахь байдгаараа” гэсэн санаа болно.
Дээрх цбөөн жишээнээс үзвэл өвөрмөц хэллэг, хэлц үгсийг монголоор орчуулж болох хэд хэдэн арга байж болмоор санагдаж байна.
1/ Боломжийн нөхцөлд эх зохиолд гарч байгаа өвөрмөц хэллэг, хэлц гүсийг орчуулж байгаа хэлний мөн тийм утгатай бэлэн өвөрмөц хэллэг, хэлц үгээр орлуулах нь хамгийн зөв арга бололтой. Ийм тохиолдолд хоёр хэлний хэллэгийн үг бүр заавал тохирч байх албагүй, хамгийн чухал нь эх зохиолын зүрслэл, агуулгыг орчуулж байгаа хэлээр бүрэн төгс гаргаж чадах ба орчуулж байгаа хэлний хэм хэмжээ, найруулга зүйн журам горимд харшилдаггүй. Английн “to have a serew loose”, германы “bei ihm ist eine Schraube los /locker/”, оросын “винтика в голове не хватает” гэсэн өвөрмөц хэллэг үг үгээр бүрэн тохирохгүй ч гэсэн монголоор “ухаанд нь ухна ишиг үхэх” гэсэн өвөрмөц хэллэгээр орчуулахад аль ч талаасаа гажих зүйл алга.
Английн “out of the frying-pan into the fire”, германы “vom Regen in die Traufe kommen”, оросын “из огня да в полымя” гэсэн өвөрмөц хэллэгийг монголоор “чонын амнаас гараад барын аманд орох” гэсэн хэллэгээр орлуулж болно.
Английн “make hat white the sun shines”, германы “schmiede das Eisen, solange es heist ist”, оросын “куй железо пока горячо” гэсэн өвөрмөц хэллэгийг “ямааны мах халуун дээрээ”  гэсэн хэллэгээр орлуулж болно. Гэвч зарим ү?д “төмрийг халуун дээр нь давт” хэмээн үгчлэн орчуулж болох авч түрүүчийнх арай оновчтой орчуулга болох бизээ.
2/ Гадаад хэлний өвөрмөц хэллэг, хэлцийг монголоор үгчлэн орчуулж болно. Энэ нь тухайн хэлийг уран дүрслэлийн шинэ хэллэг, хэлцээр баяжуулах нэг арга юм. Хэрэв орчуулагч хүн охчуулж байгаа хэлний үгийн баялгийг гаргуун эзэмшиж оновчтой ашиглаж чаддаг, хэл зүйн ба найруулга зүйн малаар өөлөхийн аргагүй үгчлэн орчуулж чадвал тэр орчуулга нь хэлний үгийн санг шинэ соргог хэллэг, хэлцээр баяэуулдаг. Орос хэлний “семь раз отмерь, один раз отрежь” гэсэн зүйр үгийг монголоор үгчлэн “долоо хэмжиж нэг огтол” гэж орчуулсан нь аливаа зүйлийг хийхийн өмнө сайн нягтлан тунгааж бай гасэн утгаар монгол хэлэнд шингэж үгийн санг баяжуулжээ. Энэ хэллэгийг англиар “measure thrice and cut once, look before you leap”, “erst waegen, dann wagen” гэж утгачлах болон үгчлэх аргаар орчуулсан байдаг.
Английн “to roll back the wheel of history”, “das Rad der Geschichte zuruckzudrehen”, оросын “пытаться повернуть вспять колесо истории” гэсэн хэллэгийг монголоор “түүхийн хүрдийг ухраахыг оролдох” гэж үгчлэн орчуулахад боломжтой бөгөөд хэнд ч ойлгомжтой байна.
Английн “a drop in the bucket”, германы “ein Tropfen auf einem heissen Stein”, оросын “капля в море” гэсэн хэллэгийг монолоор “далайд дусал нэмэр” гэж бараг үгчлэн орчуулахад утгын ба найруулгын ямар нэгэн гажуудал мэдэгдэхгүй байна.
3/ Дээрх хоёр аргаар өвөрмөц хэллэг, хэлцийг орчуулах боломжгүй, орчууллаа ч гэсэн эх хэлний өвөрмөц хэллэг, хэлцийн утга санааг бүрэн илэрхийлж боломжгүй тохиолдолд тайлбарлан орчуулах аргыг ашиглана. Энэ аргаар утгыг илтгэн гаргахад эх зохиолын санааг уишигчдад бүрэн дамжуулж чаддаг эерэг талтай ч гэсэн орчуулагч хүний давын өмнө сонгож авах шалгарсан арга биш, учир нь тайлбарлан орчуулсан үед эх хэлний эмх цэгцтэй хэллэг, хэлцийн найруулгын яруу тансагт өнгө аяс саармагжихын зэрэгцээ хэлний хэмнэлийн зарчимтай сүрхий зөрчилдөж ирдэг.
Үүнээс гадна гадаад хэлний өвөрмөц хэллэгийн бүрэлдэхүүнд түүхийн баримт болон газар усны нэр орсон тохиолдолд тэдгээрийг тайлбарлах ба цөөнгүй тохиолдолд зүүлт тайлбар дагалдуулж эх зохиолын санааг илэрхийлэн гаргах зайлшгүй шаардалагтай болдог. Английн “Rome was not built in a day” – үгч.: “Ром ганц өдөрт баригдаагүй”, оросын “Москва не один день строилась” – үгч.: “Москва ганц өдөрт баригдаагүй” гэсэн адил төстэй хэллэгийг үгчилж орчуулж болмоор өнгөцхөн санагдавч үнэн хэрэгтээ “бүх юм нэг далайлтаар бүтэхгүй, нэг амьсгаагаар бүхнийг амжуулах аргагүй” гэсэн утгатай байна. Ялангуяа ингэж тайлбарлах болон зүүлт дагалдуулах орчуулгын арга нь эртний хөлгөн судар, уран зохиолын сонголдог бүтээл туурвилаас үүсэлтай бөгөөд өрнөдийн уран зохиолд түгээмэл дэлгэрсэн хэллэг, хэлцийн орчуулгад их тохиолддог арга юм. Энд цөөн жишээ авч үзье.
Англиар “Augean stables”, германаар “Augiasstall”, оросоор “Авгиевы конюшни” гэсэн хэллэг бол үгчлэхэд “Авги хааны адууны жүчээ” гэмээр боловч ингэж орчуулахад монгол хүнд ямар ч мэдээлэл өгч чадахгүй, дахин нэг оньсого таахын чинээний ажил болох бизээ. Энэ нь өрнө зүгийн хэлүүдээр бол “эмх замбараагүй байдал” гэсэн тов тодорхой утгыг илэрхийлж заншсан хэллэг байна. Угтаа бол домогт гардагаар эртний Грекийн Элидийн хаан Авги адууны их жүчээгээ он удаан жил цэвэрлүүлээгүйн учир тэр их жүчээ хур хогонд дарагдаад ямар ч арга, хүчээр цэвэрлэх боломжгүй болсныг Зевс тэнгэрийн хүү үлэмжийн хүчит, аварга биетэн Геракл /Геркулес/ голоос ус урсган ирүүлж ганц өдрийн дотор цэвэрлэсэн нь түүний  гавьяаны нэг болжээ. Дээрх хэллэгийг шилжүүлсэн утгаар орчуулж болох боловч уншигчдад бүрэн зөв мэдээлэл өгөхийн үүднээс уг хэллэг хэрхэн үүссэн тухай домгийн санааг товчхон тайлбарлаж зүүлт хийж болох юм.
Үүний нэгэн адил эртний Грекийн Гомерын алдарт “Илиад”, “Одисей” туульсын содон сонин үйл явдлаас одоогийн хэлэнд олон сайхан хэллэг уламжлан ирсний нэг нь англи хэлний “heel of Ashilles”, герман хэлний “Achillesferse”, орос хэлний “Ахиллесова пята” хэллэг “эмзэг газар” гэсэн санааг илтгэдэг. Уг нь “Илиад” туульд гардагаар эртний Грекийн Фетида хатагтай хүүгээ үхэшгүй мөнх байлгахын тулд Стиксийн рашаанаар угаахдаа өсгий дээрээс нь барьж байсан учир өсгий нь рашаанд угаагдсангүй эмзэг газар болон үлджээ. Бүслэгдсэн Трояны баатар Парис түүний өсгийг харван хөнөөсөн гэдэг.
Мөн англи хэлний “sword of Damocles”, германы “Schwert des Damocles”, оросын “Дамоклов меч” хэллэг нь “байнгын аюул занал” гэсэн утгатай. Энэ нь бас л эртний Грекийн домгоос үүсэлтэй юм. М.э.ө. V-IV зууны эцэст эртний Грекийн Сиракуз нутгийн дарангуйлагч Дйонисий өөрийн шадар хүн Дамоклыг ганц өдөр хаан ширээнд залан найр хийхдээ түүний толгой дээр том илдийг адууны хялгасаар тогтоон торгосноос үүдсэн хэллэг юм. Оноосон нэр оролцсон иймэрхүү хэллэгийг илэрхийлсэн утга санааны дагуу утгачлан орчуулж болох боловч зүүлт, тайлбар дагалдуулахгүй бол жинхэнэ нарийн утга санаа болон мэдээллийн талаар яавч учир дутагдалтай болно.
Эдгээрээс үзвэл өвөрмөц хэллэг, хэлцийг үнэн зөв, ойлгомжтой тодорхой орчуулахын тул хам сэдвийн дагуу их уян хатан хандах нь онцгой чухал юм.
Өвөрмөц хэллэг, хэлцийг дээр дурдсан зарим аргаар орчуулж болмоор байгаа боловч орчуулгын өөр өөр, илүү бүтээлч арга байж болохыг бид үгүйсгэхгүй.
Өвөрмөц хэллэг, хэлцийн орчуулгын арга боломжийн талаар цөөн жишээг энд бид хавсаргахдаа хатуу баримтлах загвар мөн гэж үзээгүй болохыг дашрамд тэмдэглэе /ард үзмүү/.
Орчуулын үгийн сангийн гол асуудлыг бид энд хөндсөн боловч орчуулгад үгийн сангийн талаар гардаг бүх асуудлыг бүрэн хэмарч шийдсэн гэж үзэхгүй. Гэвч хөндсөн дээрх асуудлаа товчхон ч гэсэн нэгтгэн дүгнэж болмоор санагдаж байна.
1/ Үг, нийлэмж үг бол орчуулгын үндсэн нэгж яах аргагүй мөн. Тэгэхдээ эх зохиолд гарч буй үгийг орчуулгад хамгийн зөв оновчтой оноох нь нэн чухал. Үг олон салаа утгатай байдгаараа нөгөө хэлний үгтэй утга, агуулга, хэрэглээний багтаамж, тэдгээрийн өнгө аясын байдал, найруулгын аль төрөлд хамаарч байгаагаас шалгаалан бүрэн дүйх нь харьцангуй хөвөр юм. Орчуулгын бүрэн бус тохирооны үгсийг орчуулагч хэрхэн оновчтой сайн оноохоос орчуулгын чанар чансаа шалтгаалдаг. Гэвч энэ бол орчуулгын сайн муугийн цорын ганц шалгуур бишээ.
2/ Орчуулгад үгийг зөв онооход хам сэдэв шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Ийм учраас орчуулагч хүн орчуулгын ажлын эхний үе шатанд үг, өгүүлбэрийн жинхэнэ утгыг үнэн зөвөөр ухаарын тул эх зохиолд бүх талын задлан шинжилгээ хийхийн зайлшгүй нь эндээс улам тодорхой болж байна. Ийм ч учраас Монголын орчуулгын онолын сод бүтээл “Мэргэд гарахын орон” бүтээлд “Нэгэн дор олон утга орохыг нь урд хойд бээр сайтуур шинжлээд нэгэн дор шийдэж болох...” гэж заасан нь санамсаргүй зүйл бишээ. Гагцхүү орчуулагч хүн үүнийг онцгой анхаарах ёстой. Үүнтэй хамаатай нэг чухал асуудал бол орчуулагч хүи эх зохиолыг туурвисан улс үндэстний түүх, утга соёл, хүн ардын аж төрөх ёсны онцлог, зан заншил, ахуй байдлыг сайн мэддэг байх явдал мөн. Өөрөөр хэлбэл орчуулагч хүи зөвхөн эх зохиолын хүрээнд биш, маш өргөн хүрээгээр бодож сэтгэж байх шаардлагатай.
3/ “Орчуулагчийн хуурамч нөхөд” гэдэг орчуулгын онол, дадлагын хүрээн дэх онцгой ухагдахууныг олон улсын шинжтэй үгс, ижил дуудлагатай үгстэй хутгаж болохгүй. Энэ бол үгсийн гадаад төрх, бичлэг төстэй ч гэсэн илэрхийлж байгаа санаа нь огт өөр, нэг язгуурын хэлнүүдийн хооронд их түгээмэл байдаг онцгой үзэгдэл юм. Эдгээр үгст гарал үүслийн хамаарал огт байхгүй. Тэгвэл оолон улсын шинжтэй үгс нь нэг гаралтай хэл хэлэнд адил төстэй утга санааг илэрхийлдэг байхад ижил дуудлагатай үгс нь олон хэлний биш, зөвхөн нэг хэлний хүрээний үзэгдэл юм.
Үүнтай холбогдож “Орчуулагчийн хуурамч нөхдийг” олон улсын шинжтэй ижил дуудлагатай үг биш үү? Гэсэн асуудал гарч ирдэг. Тэгвэл бас бишээ; “Орчуулагчийн хуурамч нөхөд” бол хэдийгээр ойролцоо хэлбэртэй ч утга зүй, хэрэглээний хүрээгээр тохирдоггүй хэл хоорондын өвөрмөц үзэгдэл юм. Хэрэв ижил дуудлагатай үгсийг тайлбар толь, орчуулгын тольд зааглан тайлбарласан байдаг бол “Орчуулагчийн хуурамч нөхдийг” тусгай толиноос өөр толиноос олох аргагүй байдгаараа орчуулагчдад улам илүү бэрхшээл учруулдаг юм. Хэм сэдэв ч энд найдвартай тусалж чадахгүй. Ийм учраас “Орчуулагчийн хуурамч нөхдийн” зөв оноолсыг сүүлийн үед элбэгшсээр байгаа тусгай толиос олж сэжиг тээнэгэлзлээ арилгах нь зүйтэй. Орчуулагч хүн тэдгээр үгсийн гадаад талын адил төстэй байдалд хууртвал орчуулгы буруу болно.
4/ Олон улсын шинжтэй үгийн хувьд бол монголоор уг үгийн язгуур утга зонхилж шилжин ирсэн салаа утга нь тэр бүр ажиглагддаггүй онцлогийг орчуулагч сайн анхаарах ёстой.
5/ Аливаа төрлийн орчуулгад яг үгчлэх арга барилыг зөвшөөрөн хүлээдэггүйн нэгэн адил үг, нийлэмж үг, үндэсний онцлог үгс, өвөрмөц хэллэг, хэлцлийг яг үгчлэн орчуулахаас орчуулагч аль болохоор зайлсхйивэл зохино. Харин үгийн сангийн бүрэн тохирооны үгсийн орчуулга, оноолт үүнд хамаарахгүй.
13.   Тайлбарлан орчуулах арга
Хаана байгаан болоо?
14.  Үгчлэн орчуулах арга
Үгчилсэн орчуулга гэж эхийн харилцааны хувьд утгын тохироогүй, (хэлбэрийн) элементүүдийг орчуулгын хэлэнд үгчилэн буулгасныг хэлнэ. Ийм орчуулгад орчуулгын хэлний хэм хэмжээ зөрчигддөг, эсвэл эхийн бодит агуулга гажуудсан байдаг. Эх сэдвийн өгүүлэмжийн бүтэцийн онцлогийг хэлбэрийн хувьд орчуулгад хэвээр нь буулгах аж хэрэглээний зорилгоор үгчилсэн орчуулга хэрэглэгддэг.
Дэвтэрнээс: тухайн бичвэрийн утга санааг дамжуулахдаа эх бичвэрийнхтэй аль болох төстэй, үгийн сангийн бүрэлдэхүүн өгүүлбэр зүй бүтэцийг хадгалан буулгах үйл явц юм. Мөн эх бичвэрийн үгийн оронд орчуулгын хэлний үгийг шууд буулган орчуулах үйл явц гэж хэлж болно.
15.  Орчуулгад өгүүлбэрийн гишүүнийн гүйцэтгэх үүрэг
Оюун:
Энэтхэг-европын төрлийн дотоод нугарлын хэлний хүүрнэх өгүүлбэр дэх үгсийн дэс дараа нь зөв ба тонгоруу хоёр янз байдаг. Шууд буюу зөв дэс дараалал нь SVO /S-өгүүлэгдэхүүн, V-үйл үг буюу өгүүлэхүүн, O-тусагдахуун/ байдаг бол монгол зэрэг алтай язгуурын залгамал хэлний өгүүлбэр дэх үгийн дэс дараалал SOV байдаг. Гэхдээ монгол хэлний өгүүлбэрийн доторх үгийн дэс дараалал нэн тогтвортой байдаг нэг онцлог бий. Энэ бол хүүрнэх өгүүлбэрийн тухай асуудал юм. Өгүүлбэр дэх гишүүд буюу тодотгол байц гишүүд нь өгүүлбэрийн аль гишүүнтэй хамааралтай байгаагаас шалтгаалан өгүүлбэрийн хаана ч байрлаж болно. Харин асуух, дуудах өгүүлбэрийн гишүүдийн тонгоруу дэс дарааллын асуудал бол жич ярилцах сэдэв мөн.
Энэ байдлаас үзхэд өгүүлбэрийн гишүүдийн байрлал орчуулагчдын анхаарлаас хөндий байх учиргүй. Юу вэ гэвэл харь хэлний өгүүлбэр дэх үгийн дэс дарааллыг хуулбарлахыг хичээх, утга санааг үл хайхран хэлбэрдвэл орчуулга хийж буй хэлний хэл зүйн ёс, хэлний хэм хэмжээг ноцтой гажуудуулах алдаанд хүрнэ. Англи, роман, герман төрлийн хэлний өгүүлбэр дэх үгийн дэс дараалал харьцангуй тогтвортой байхад орос хэлнийх нэн чөлөөтэй байдаг. Жишээ нь: өгүүлэгдэхүүн+цагийн байц+үйл дүрийн байц+өгүүлэхүүн+шууд тусагдахуун бүхий 5 үгтэй “Ученик вчера старательно выполнил задание” / “Сурагч өчигдөр даалгавраа хичээнгүй хийв”/ гэсэн өгүүлбэрийн гишүүдийг шилжүүлэн байрлуулснаар 120 хувилбараар хувиргэж болно гэж эрдэмтэд нотолж байна.
Өгүүлэгдэхүүн
Аливаа хэлний өгүүлбэрийн гол гишүүд нь өгүүлэгдэхүүн өгүүлхүүн хоёр байх ба дэд гишүүд болох тусагдахуун, тодотгол, байц гишүүд нь дээрх гол гишүүдийг утга агуулгын талаар тодруулах, тайлбарлах, нарийвчлах үүрэгтэй байдаг. Өгүүлбэрийн гол цөм болдог өгүүлэгдэхүүн өгүүлхүүн хоёр нь уг өгүүлбэрийн тулгуур санааг өөртөө төвлрүүлдэг. Олонх хэлэнд өгүүлэгдэхүүн нь нэр үг, хавсрал нэр, тооны нэрийн хэлбэртэй байх боловч нэршсэн үйлт нэр, нэр хавсрал нэрээр илэрэх ёс бий. Үүний зэрэгцээ тооны нэр+ нэр үгийн нийлэмж, тооны нэр+ төлөөний үгийн нийлэмжээс бүрддэг бүрэлдмэл өгүүлэгдэхүүнийг үе үе хэргэлдэг.
Монгол хэлэнд үйлт нэрээр илэрсэн өгүүлэгдэхүүнийг их ашигладаг нь үйлт нэр, нөхцөл үгийн илэрхийлэлийн чадамж их байдагтай холбоотой.
Английн “All that glitter is not gold” гэсэн зүйр үгийг монголоор үйлт нэрийн хэлхэцээр илэрч буй өгүүлэгдэхүүн болгон орчуулж болно / “Гялалзсан бүхэн алт биш”/. Гадаад хэлнээс өгүүлэгдэхүүнийг монгол хэлээр ингэж орчуулах явдал цөөнгүй гардаг. Дээрх хэллэгийг “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэж утгачлан орчуулах тохиолдолд байдал өөр болно. Ерөнхийдөө үгийн аймгийн аль ч айгаар өгүүлэгдэхүүн илэрч байвч түүнийг орчуулхад өгүүлбэрийн бүтцийг өөрчлөх шаардлага төдийлөн гарахгүй.
Нямаа:
Өгүүлэхүүн:
Монгол хэлний өгүүлэхүүн бол тухайн өгүүлбэрийн амин сүнс мөн. Ийм учраас өдөр тутмын ярианаас бусад нөхцөлд өгүүлэгдэхүүнгүй буюу үйл үггүй өгүүлбэр монгол хэлэнд байдаггүй. Монгол хэлний өгүүлбэрийн жирийн үйл өгүүлэхүүн, бүрэлдмэл нэр өгүүлэхүүн /нэр үг, хавсрал нэр, тооны нэр+дайвар үг/, бүрэлдэхүүнд нь хоёроос таван үг орж болдог нийлмэл өгүүлэхүүнээр гадаад хэлний ямарч хэлбэрийн, ямарч бүтэцтэй өгүүлэхүүнийг орчуулах боломжтой.
Гэвч гадаад хэлний өгүүлбэрийн өгүүлэхүүнийг монгол хэлээр илэрхийлэх нь тийм ч хялбар бишээ. Ялангуяа монгол хэлний өгүүлбэрийн гол багана болох үйл үг захирах хүсэх төлөвийн зарим тохиолдлоос бусад нөхцөлд ялгагдаггүй, өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн хоёр бие, хүйс, тоогоор зохицодоггүй, үйл үгийн байдал өрнө зүгийн хэлнүүдийх шиг тод илэрдэггүй, нэрийн амьтай амьгүйн ялгавар байдаггүй зэрэг онцлогийг харгалзан үзвэл гадаад хэлний өгүүлбэрийн өгүүлэхүүнийг анхны хувилбараар нь шууд илэрхийлж болохгүй.
Үйл үгийн төгс ба төгс бус байдлын хийсвэр ай гэж байдаг. Төгс байдал нь үйл хөдлөлийн тодорхой хязгаарлалын цаг хугацааны хүрээг, төгс бус байдал нь үйл хөдлөлийн үргэлжлийг хязгаалахгүйгээр илэрхийлдэг.
Тусагдахуун:
Үйл хөдлөлд шууд ба шууд бус өртдөг өгүүлбэрийн эм гишүүн нь өрнө зүгийн хэлүүдэд өгүүлэхүүнтэй нягт холбоотойгоор өгүүлбэрийн доторх үгсийн дэс дараалалд зарим талаар нөлөөлөх боловч асуух, дуудах өгүүлбэрт өгүүлэхүүний өмнө байралдагаараа онцлог юм. Энд тэмдэглэх нэг зүйл бол хэрэв гадаад хэлний өгүүлбэрт хэд хэдэн тугагдахуун байвал тэдгээрийн зөвхөн сүүлчийнхийг хэл зүйн талаар хэлбэршүүлдэг.
Английн “The tourist arrived by airplane, by train and by car”.
Энэ өгүүлбэрийн шууд бус тусагдахуун бүр угтвар үгээр хэлбэржиж байхад монголоор “Жуулчид нисэх онгоц, галт тэрэг, машинаар ирцгээжээ.” Гэж дараалласан гурван тусгагдахууны сүүлчийнх хэл зүйн хувьд хэлбэржиж байна. Хэрэв эдгээр тусагдахуун тус бүрийг дээрх хэлнүүдийнх шиг адилхан хэлбэржүүлбэл хэлний хэм хэмжээ найруулга зүйн ёсыг ноцтой зөрчихөд хүргэнэ.
Одко:
Тодотгол:
Олон хэлний тус тусын өвөрмөц онцлогоос шалтгаалан тодотгол гишүүний өгүүлбэр дэх байрлал өөр өөр байдаг. Жишээ нь англ., герм. Төрлийн хэлэнд тодотгол нь хэрэв хавсрал нэрээр илэрсэн байвал ихэнх тохиолдолд монгол хэлнийхтэй төстэйгөөр тодотгуулагч гишүүний өмнө байралдаг байхад роман төрлийн хэлүүдэд эсрэг байрлалтай байна.
Англи “War expenditure” – Дайны зардал,
“Labour movement” – ажилчны хөдөлгөөн
Орос, франц, испани хэлэнд зохицсон ба зохицоогүй тодотголын ялгаа бий. Тодотгуулсан үгтэйгээ хүйс, тоо, тийн ялгалаар зохицсон хавсрал нэр төлөөний нэр, дэс тооны үг, үйлт нэрээр илэрдэг дээрх тодотгол монголоор орчуулхад монгол хэлний дүрэм журам, хэл зүйн утга, хэм хэмжээнд тулгуурлах учраас гадаад хэлний зохицсон ба зохицоогүй тодотголыг хэлбэрийн талаар бүрэн гаргах гэсэн хэлбэрдсэн аргыг дагах ёсгүй. Учир нь монгол хэлний өгүүлбэрийн хувирдаг ба хувирдаггүй тодотгол нь гадаад хэлний ямар ч тодотголыг бүрэн илэрхийлэх чадамжтай юм. Монгол хэлний нэрлэхийн тийн ялгалын хэлбэрт байгаа нэр үгээр илэрдэг хувирдаггүй тодотгол бол хэл зүйн утгаараа бусад хэлний хэл зүйн талаар хэлбэржсэн тодотголын утгыг бүрэн гаргаж чадна. Жишээ нь “Ажилч хүн” гэхэд англиар “industrious man” гэсэн зохицсон тодотголын санааг төвөггүй гаргаж байна.
Байц:
Үйл хөдлөлийн төрх байдал, шалтгаан, орон зайн нөхцөлийг илтгэн харуулдаг өгүүлбэрийн энэ гишүүн нь голцуу өгүүлэхүүнд хамаарах боловч заримдаа хавсрал нэр, дагавар үгтэй холбоотой байдаг болхоор орчуулгын явцад өгүүлбэрийн үгийн дэс дараалыг өөрчлөхөд зарим нөлөө үгүүлдэг. Монгол хэлний өгүүлбэрийн байц гишүүд нь дайвар үг, тооны нэр, үйлт нэр, шууд бус тийн ялгалын хэлбэрийн нэр үгээр илэрдэг учир тэдгээрийг зөвхөн өгүүлбэрийн аль гишүүнтэй холбогдож байгаагаас шалтгаалан өгүүлбэрийн дотор зохих байранд нь байрлуулна.
Байц гишүүний чухам аль үгтэй холбоотойг олж тогтоосон, бас түүнийг орчуулгад зөв байрлуулж чадсан тохиолдолд байц гишүүний орчуулгад ноцтой хүндрэл гарахгүйн дараах жишээнээс тодорхой байна.
Англи “Her voice was low and clear”. Энэ бяцхан өгүүлбэрийг монголоор “Тэр бүсгүйн дуу намуухан, уянгалаг байлаа.” Гэж орчуулж болох байна.
16.  Орчуулгын хэлбэрүүд
1.      Төрөл /монгол-буриад-халимаг, орос-слав, франц-итали-испани-португали/ хэлнүүдээс төрөл бус /монгол-англи, франц-хятад, араб-орос гэх мэт/ хэлнээс нөгөө хэлэнд хийх орчуулга.
2.      Утга зохиолын хэлнээс нутгийн аялгуунд /монголын утга зохиолын хэлнээс торгууд аялгуунд/ хийх орчуулга. Харин нутгийн аялгуунаас үндэсний утга зохиолын хэлээр хийх орчуулга нь ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтай байдаг.
3.      Эртний буюу хуучин хэлнээс орчин цагийн утга зохиолын хэлэнд хийх орчуулга / “Монголын нууц товцоо”, “Chanson de Roland”, “Слово о полку Игореве” зэрэг эртний сонгодог зохиол бүтээлийг орчин үеийн утга зохиолын хэлээр орчуулсан олон хэлбэрийн орчуулга/.
4.      Хүн төрлөхтний хэлнээс шинжлэх ухааны тодорхой салбарын тэмдэгтүүдэд шилжүүлсэн орчуулга /хиймийн томъёо, одон орон судлалын ба замын тэмдэгт/.
Гэхдээ бүх төрлийн орчуулгад хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр болсон хүн төрлөхтний хэл гол үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас нэг хэлээр байгаа зохиол бүтээл буюу үг хэллэгийг нөгөө хэлээр уншигч буюу сонсогч хүнд хамгийн дөт дөхөм, ойлгомжтой, бүрэн зөв илэрхийлэн гаргах нь аль ч төрөл, хэлбэрийн орчуулгын үндсэн үүрэг байдаг. Орчуулагдаж буй эх зохиолын агуулга нь уг зохиолыг анх бичсэн хэлний хэрэглэгдэхүүнтэй нягт уялдаатай байдаг учир тэр хэлийг сайн мэдэхгүй хүн орчуулгыг уншаад цаад хэлний яруу илэрхийллийн олон аргыг бүрэн ухаарахуйцаар орчуулга хийх шаардлага үүнтэй холбоотой. “Гадаад хэл эхлэн суралцаж байгаа хүн тэр хэлээр илэрхийлж байгаа санааг дандаа төрлөх хэлээрээ санаандаа тогтоож авдаг” гэж нэг мэргэн хэн хэлсэн нь санамсаргүй үг яавч бишээ. Харин мэргэжлийн орчуулагч хүн бол уг гадаад хэлээр сэтгэж түүнийг ургуулан бодох замаар орчуулгаа хийдэг. Тэгээд ч мэргэжлийн орчуулагч хүн орчуулж байгаа буюу төрлөх хэлнээс гадна ихэвчлэн хоёр буюу түүнээс илүү гадаад хэлтэй харьцуулж орчуулга хийдэг нь орчуулгаа төгс төгөлдөр болгоход их тус дөхөм үзүүлдэг байна.
17.  Хам сэдэв
Орчуулгад хам сэдвийн гүйцэтгэх үүрэг
Хам сэдэв гэдэг нь эх зохиолд гарч буй үгийн олон салаа утгаас тухайн нөхцөлд орчуулж байгаа хэлээр чухам аль үгийг, ямар утгаар сонгон хэрэглэх нь ойр хавийн өгүүлбэр, бүлэг өгүүлбэр, тэр ч байтугай зохиол бүтээлийн бүхэл хэсэг буюу бүх зохиолын агуулгаас шалтгаалахыг хэлдэг. Энэ бол орчуулагчийн хэлний боловсролын төвшин, ургуулан бодох чадварын нэг шалгуур мөн.
Орчуулагч хүн эх зохиолд гарч байгаа шинэ үгийн жинхэнэ утга санааг үнэн зөв төсөөлөн ухаарахад толь бичиг хэдийгээр тус дэм болох боловч тухайн нөхцөлд тохирох хамгийн оновчтой тохироог сонгон олоход хам сэдвийг чухалчилдаг. Үгийг салангид авч орчуулах аргагүйд үүний учир оршиж байгаа юм. Жишээ нь германаар “die Tauben sind mistrauisch” гэж бичсэн байлаа гахэд энд тагтааны тухай юу, дүлий хүний тухай ярьж байна уу гэсэн асуулт аяндаа гарч энэ асуултад зөвхөн хам сэдэв л голч үнэн хариу өгч чадна. Учир нь “der Traube” гэвэл “дүлий хүн”, “die Traube” гэвэл “тагтаа” гэсэн утгатай, олон тоонд хоёул адилхан die Trauben болдог. Ийм учраас орчуулгын ажлын эхний үе шатанд эх зохиолыг орчуулагч задлан шинжлэх явцдаа тэнд гарч байгаа шинэ үг хэллэг уг зохиолын үндсэн агуулгатай хэрхэн уялдаж байгааг хам сэдвийг харгалзан тогтоох нь сайн, бүрэн төгс орчуулга хийхийн баталгаа болно. Хам сэдвийг явцуу утгаар нь нийлэмж үг, өгүүлбэрийн төвшинд, өргөн утгаар нь догол мөр, бүлэг хэсэг, цаашилбал бүх зохиолын төвшинд авч үздэг. Орчуулгын үйл явцад явцуу утгаар нь ихэнх үгийн жинхэнэ утга агуулгыг илрүүлж болно. Орчуулагч хам сэдвээс тухайн үгийн утгыг олж тайлаад улмаар орчуулж байгаа хэлнээс зөв оноолт сонгон олж цээшид энэ хоёр ажлын үр дүнг нэгтгэн орчуулгын эцсийн хувилбарыг бий болгодог. Ганц жишээгээр дээр өгүүлснийг тодруулахыг хичээе.
“The striking unions have considerable concessions despite bitter opposition of the employers”. “To strike” үйл үг цохих, балбах, олох, мөргөх, мөргөлдөх, дарах, дийлэх, унагаах, балмагдуулах”; “union” гэдэг нэр үг “холбоо нэгтгэл, нэгдэл, үйлдэрчний эвлэл, ургийн холбоо”; “to win” үйл үг “ялгах, оолох, оролдох, хүрэх, олж авах, итгүүлэх”; “concession” үг “буулт, найр тавил”; “bitter” үг “гашуун, зовиуртай, ширүүн,чанга, эрс, хурц, огцом”; “opposition” нэг үг “эсрэг тэсрэг, огт өөр, эрс тэс өөр, эсэргүүцэл, эсрэг ажиллагаа, сөрөг хүч”; “employer” үг “үйлдвэрийн эзэн, худалдаа үйлдвэрийн эзэн, ажил олгогч, хөлслөгч, хөлслөн авагч” гэсэн утгатай юм. Эдгээр оноолт толь бичигт байдаг учир төвөггүй орчуулж болох боловч хам сэдвийг харгалзан үзэхгүй бол туханй өгүүлбэрийн санааг зөв илэрхийлэхэд бас учир дутагдалтай байна. Тиймээс ч дээрх олон оноолтыг хам сэдэвтэй харьцуулсны үр дүнд “ажил хаясан”, “Үйлдвэрчний эвлэл”, “хйилгэсэн”, “буулт”, “ширүүн эсэргүүцэл” гэсэн гол оноолтууд олдож өгүүлбэрийг бүрэн орчуулах боломжтой боллоо. “Худалдаа үйлдвэрийн эзэд” гэсэн оноолт уг үйл явдал чухам ямар хүрээнд болсныг бидэнд тодруулан өгч байна. Иймээс бид уг өгүүлбэрийг “Худалдаа үйлдвэрийн эздийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан боловч ажил хаясан үйлдвэрчний эвлэл чухал буулт хийлгэсэн юм.” Гэж орчуулж болно.
Герман хэлний “Die Wiederherstellung” гэдэг үг бол “сэргэлт” гэсэн утгатай боловч дараах өгүүлбэр дэх энэ үгийн утга зөвхөн хам сэдвээс тодорч байна. “... ich rechne auf Freispruch und Wiederherstellung” /L.Feuchtwanger/ - “зөвтгөн цагаатгана гэж би баримжаалж байна.”
Ийм учраас орчуулагч хүн зөвхөн толь бичигт найдахгүйгээр үгийн цэс хөтөлж тухайн нөхцөлд уг үгийг ямар өнгө аясаар хэрэглэснийг жишээтэй нь хамт тэмдэглэн урлангийн сан хөмрөгөө баяжуулж байхад хожим юугаар ч сүльшгүй үнэтэй хэрэглэгдэхүүн болно. Ц.Дамдинсүрэн багш ийм цэс уйгагүй хөтөлж байсан нь судалгаа шинжилгээний ажил хйих, толь бичиг зохиоход нь бэлэн хэрэглэгдэхүүн болсоор байсан сайхан дууриал бий. Ер нь орчуулгын явцад аливаа үгийг толь бичигт оноосноос өөр, санаанд орохооргүй утгаар хэрэглэсний учрыг олох гэж орчуулагч өдий төдий хугацаагаар будлин шаналах явдал бишгүй бохиолддог. Эдгээрээс үүдэн хам сэдэв орчуулгад ямар үүрэгтэйг доорхи цөөн үгээр товчолж болмоор байна.
1/ Хам сэдвийг судалснаар эх зохиолыг өөриймшүүлж үгийн оноолтод хоёрдмол санаа гаргахгүй, буруудсан зөвдсөн тухай эргэлзээ төрөхгүй болно.
2/ Хам сэдвийг нарийн нягт судлах нь орчуулгад бүтээлчээр хандахын нэг чухал нөхцөлийг бүрдүүлнэ.
3/ Хам сэдвийг судлах гэдэг ойлголтод эх зохиол бий болсон улс үндэстний түүх, соёл, ахуй амьдралын хэвшил, зан заншлыг давхар судлах судалгааны ажлыг багтааж болно. Учир нь орчуулагч эх зохиол бичигдсэн орчин нөцөлийг зайлшгүй мэдсэн, судалсан байх шаардлагатай.
4/ орчуулгад үгийн сангийн үгчилсэн /хэлбэрдсэн/ тохирооноос зайлсхийх боломж олгоно. Үгчилсэн, өөрөөр хэлбэл үгийг үгээр тулгасан орчуулга гэгч нь орчуулга огт биш.
18.  Өгүүлбэрийг салгах
Нэг өгүүлбэрийг хэд хэдэн өгүүлбэр болгож задлах буюу салгах, /гадаад хувиргал/ нь өгүүлбэрийг нэгтгэн нийлүүлэхээс ч илүү түгээмэл байдаг хэлзүйн хувиргал юм. Өгүүлбэрийг салгах нь голцуу орчуулж байгаа хэлний өгүүлбэрийн бүтэцийн онцлог, өгүүлбэрийн агуулхын дотоод өвөрмөц шинж, найруулга зүйн шаардлагаас үүдэн гардаг.
Английн зохиолч С.Хеймийн “Загалмайтнууд” романд зохиолын нэг баатар генерал Фершийг доорх байдлаар тодорхойлсон байдаг.
“The General’s a good man to keep away from”. Англи хэлээр энэ нь нэг өгүүлбэр мэт боловч монголоор орчуулаад ирэхийн цагт нэг өгүүлбэрээр найруулан бичих боломж муу байна. Тэгвэл энэ өгүүбэрийг задлахаас өөр аргагүй. “Генерал муу хүн биш. Гэхдээ түүнээс холхон байвал зүгээр”. Үнэхээр сайн хүн юм бол түүнээс зайлсхийхийн учиргүй биз. Тиймээс англи өгүүбэрийн утга санааг харгалзан өгүүлбэрийг хоёр хэсэг болгон салгаж байна.
19.  Өгүүлбэрийг нийлүүлэх
Тайлбалан нотлох ба итгүүлэн үнэмшүүлэх зорилт бүхий шинжлэх ухаан судалгааны болон хууль эрхийн зохиол бүтээлээс бусад найруулан бичих төрөл зүйлд монгол хэлний өгүүлбэр ихэнхдээ цомхон нягт байх хандлагатай боловч нэг төрлийн өгүүлэгдэхүүн ба өгүүлэхүүнтэй гадаад хэлний өгүүлбэрийг нэгтгэн нийлүүлэх /дотоод хувиргал/ аргыг орчуулхад их хэргэлдэг. Энэ бол өгүүлбэрийн бүтэцийг хувиргах хамгийн ингийн жишээ болно. Англи хэлний or, nor холбоо үгээр эхэлсэн бүрэн биш өгүүлбэрийг орчуулахдаа хам сэдвийн хүрээг харгалзах нь чухал. Англиар “The Chartists had not planned to assemble in arms on Kensington Commun. Or march thence to the Houses of Parliament. Энэ бол англиар биеэ даасан хоёр өгүүлбэр боловч угтаа агуулгаар нэгдмэл, бас сүүлчийн өгүүлбэр хэл зүйн хувьд бүрэн биш өгүүлбэр учраас орчуулгын явцад нэгтгэхэд буруудхгүй. “Чартистууд гартаа зэвсэг барин Кенсингтоны нугад ирж тэндээс Парламентруу дайрах санаа өвөрлөөгүй байсан юм.”
Энд бие даасан гурван өгүүлбэр байгаа боловч бүх үйл хөдлөлийн эзэн нь ганц хүн /хүү/ байгаа учир орчуулгад нөхцөл үгээр холбон хооронд нь нийлүүлэн нэгтгэж нэг өгүүлбэр болгоход хэл зүйн талаар ч, найруулгын ёсны үүднээс ч харшлах зүйлгүй байна. “Намайг хүүхэд байхад уралдах, харайх, гүйх, хүч гаргах зэрэг бүх тоглоомоор тоглох хориотой, зөвхөн бусдад гүтгүүлэн дооглуулж ганцаараа л мөлхөн явдагсан.”
Найруулга зүйн үүднээс өөр өөр өгүүлбэрийг хооронд нь нийлүүлэх явдэл элбэг тохиолддог.
20.  Нэр томъёоны орчуулга

Хүний мэдлэгийн бүх салбар дахь юм, үзэгдлийг нэрлэсэн үг, нийлэмж үгийг бид нэр томъёо /латин хэлний terminus-хязгаар заагласан тэмдэг/ гэдэг. Ихэнхдээ олон салаа утгатай ердийн өдөр тутмын хэрэглээний жирийн үгтэй харьцуулахад нэр томъёо нь ганц утгатай, сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлдэггүй гол онцлогтой. Гэхдээ нэг үг шинжлэх ухааны өөр өөр салбарт нэр томъёо болж хэрэглэгдэхдээ бас өөр өөр үгээр илэрдэг байж болно. Жишээ нь латин гаралтай “operatio” – “үйлдэл, үйл ажиллэгээ” /англ. “operation”, герм. “Operation”, оросоор “операция” / гэдэг нэр томъёо анагаах ухаанд “ажилбар, мэс заслал”, санхүүд “үйлдэл”, цэргийн ухаанд “байлдааны ажиллагаа” гэсэн өөр өөр нэр томъёо болдог. Латин гарлын “ssimilation”, - “ижилсэл, жишилт” /англ.: assimilation, герм. Assimilation, оросоор “ассимиляция”/ гэдэг нэр томъёо нь амь судлалд “дэвшихүүсэлт”, хуучны судлалд “автагдан шингэх”, хэл шинжлэлд “ижилсэлт” гэсэн нэр томъёогоор орчуулагдаж байна. Нэр томъёоны орчуулгад тухайн улсын судалгаа шинжилгээний байгууллагаас албан ёсоор тогтоосон нэр томъёоны стандартыг ёсчлон мөрдөхгүй бол эх зохиолын санааг гажуудуулан их ноцтой алдаанд хүрэх осолтой. Ийм учраас орчуулагч орчуулга хийхдээ нэр томъёоны алдаа гаргахгүйн тул шинжлэх ухааны тухайн салбарын зохих мэдлэгтэй байх шаардлагатай.
Нэр томъёог бие даасан бөгөөд хоёрдмол утгагүй байх ёстой гэсэн санаанд хэт хөтлөгдөн хам сэдвээс хөндийрүүлж салгавал орчуулгад мөн ноцтой алдаанд хүрэх осолтой.
Англи хэлний “state” гэдэг үг “улс”, “муж улс” гэсэн хоёр утгатай. “Both the state and Federal authorities are bent on establishing police state” гэсэн өгүүлбэрт эхний тохиолдолд энэ үг холбооны гэсэн тодотголтой байгаа болохоор “муж улс” гэсэн утгаар хэрэглэгдсэн нь аяндаа илэрхий байгаа бол дараагийн тохиолдолд “улс” гэсэн нийтлэг санааг илэрхийлсэн нь хам сэдвийн хүрээнээс тодорхой байна. Ийм учраас дээрх өгүүлбэрийг “муж улс, холбооны засаг захиргаа хоёул цагдаагийн газрыг үндэслэн байгуулахыг мөрөөдөж байсан юм” гэж орчуулууштай.
Оросын Ч.Ветринский гэдэг нийтлэлч их сэтгүүлч А.И.Герценийг /1812-1870/ хоёрхон настай байхад Лондоны “critic” сутгүүлээс иш татан “Герцений дээд зэргийн эрхэм чанар нь суут ухаан /genial spirits/ гэж тодорхойлсон нь угтаа “ухаалаг, гүймэг ухаан” гэснийг ташааран орчуулсантай холбоотой байжээ. Нэр томъёог, ялангуяа хийсвэр утгатай үгсийг орчуулагч орчуулахдаа хам сэдэвтэй нягт уялдуулж тухайн нэр томъёоны үүрэгтэй хэрэглэгддэг иймэрхүү үгсийг хэлбэрийг дагуулан үгчлэн орчуулж яагаад ч болохгүй.
Англи хэлний “small-box” гэдэг үгийг үгчилбэл “бяцхан тэмбүү яр” гэмээр авч жинхэнэ утга нь “цэцэг өвчин, цагаан бурхан” юм.

21.  Орчуулгын ажлын зорилго хэрэгцээ
Зорилго:
Хэрэгцээ:
22.  Ерийн ба оноосон нэр
Оноосон ба нэрийтгэл нэрийн орчуулга:
Нэг төрлийн юмыг бусад зүйлээс ялгаж тухайлан нэрлэсэн хүний нэр, газар ус, улс, хот суурины нэрийг бид оноосон нэр гэдэг, харин юмыг ерөнхийлөн нэрлэсэн үгс бол нарийтгэл нэр болно. Нэрийтгэл нэрийг орчуулахад онцын бэрхуээл гарахгүй.
Оноосон нэрийг голцуу галиглах ба үсэглэх аргаар буулгадаг. Галиглах /латины transcriptio – хуулан бичилт / гэдэг нь өөрийн хэлний үсэг ашиглан гадаад хэлний үгийг авиаг тэмдэглэхийг хэлдэг бол үсэглэх /латины trans – нэвт, -аар, ээр, litera- үсэг/ гэдэг нь гадаад хэлний үгийн үсэг эрдэм шинжилгээний зохиол бүтээлд үсэгчлэхээс бусад тохиолдолд галиглах аргыг зонхилон хэрэглэдэг. Жишээ нь хүний нэрийг галиглан буулгасан байдлыг авч үзье.
Англи               Герман                Орос                                Монгол
Alexander        Alexander            Александр                       Александр
George             Georg                  Георгий                            Жорж, Георг, Хорхе
John                  Johann               Джон, Ион                         Жон, Жан
Paul                  Paul                    Павел, Поль /   Пол, Поль, Пауль, Пабло, Павел
Ann                  Anna                  Анна                                    Анна
Харин ямар нэг хүний гадаад төрх, нийгмийн байдал, намтар түүхийн онцлогт тохируулан оноосон нэрийг тодотгодог чимэг үг ба хочийг утгыг дагуулан орчуулдаг. Жишээ нь францийн Charlemagne / Charles I-er le Grand 724-814/ - Их Карл, I Их Карл, /Philippe le Beau, 1478-1506/ - Гоо Филипп, Philippe le Hardi /1245-1285/ - Зоригт Филипп, XVI зууны үеийн феодализмын эсрэг өрнөсөн олон нийтийн хөдөлгөөнийг католик шашныг хамгаалан цус урсган дарсан Английн Хатан хаан Maria Bloodstained /1516-1558/ - Цуст Мари, Загалмайтны III дайны үед Киприйг дйаран эзэлсэн Английн хаан Richard Coeur de Lion /1157-1199/ - Арслан Зүрхт Ричард, “Бүх Оросын ван Иван Грозний /1530-1584/ - Догшин Иван гэх мэт. Зарим тохиолдолд бичлэг адил байтал өөр өөрөөр галиглаж нэгэнт зуршил болсон хүний оноосон нэрийг нийтэд танил болж хэвшсэн ёсоор бичих нь зүйтэй. Charles Dickens – Чарльз Дикенс, Charles de Gaule – Шарль де Голль, Georg Washington – Жорж Вашингтон, George Gordon Byron – Жорж Г.Байрон, Georg V хааныг V Георг гэх мэт. Ер нь хүний нэрийг олон янзаар галиглах явдал түгээмэл байдаг. Жишээ нь Английн нэрт зохиолч Ж.Голсуорсийн /Galsworthy, 1867-1933/ нэрийг оросууд 144 хувилбараар галиглаж болох юм гэж эрдэмтэд тэмдэглэсэн нь бий. Leicester – ийг Лестер гэхийн оронд Лейстер, Walter – ийг Уолтер гэхгүй Вальтер гэж буруу галигладгаас орчуулагч зайлсхйивэл зохино. Дашрамд тэмдэглэхэд өрнө зүгийг хэлүүдэд хүний нэрийг хураасан ба өхөөрдсөн аясаар их хэрэглэгдэг. Тэдгээрийг орчуулагчид бүрнээр нь буулгах нь зохистой. Жишээ нь Abe /Эйб/ гэдэг нь Abraham, Flo /Фло/ Florence, Andy /Энди/ – Andrew , Hurry /Харри/ - зэргийг дурдаж болно. 
23.  Үгийн олон утга
Аль ч хэлний үг олон салаа утгатай байдгийг бид дээр нэгэнт тэмдэглэсэн билээ. Ямарваа нэгэн үгийн анхны утга санаа өргөжи тэлж салбарласны үр дүнд утга агуулгын хувьд өөр хоорондоо нягт холбоотой өөр өөр санаа илэрхийлдгийг бид үгийн олон утга /грекийн poly-олон, sema- тэмдэг/ гэж хэлж байна. Жишээ нь франц хэлний bureau гэдэг үг ямар нөхцөлд хэрэглэгдэж байгаагаас шалтгаалан 1/ гэрийн тавилга, 2/ байр байшин, 3/захиргаа, 4/удирдах бүрэлдэхүүн буюу товчоо гэсэн өөр хоорондоо аль нэгэн сэжмээр холбоотой боловч утгын хувьд эрс ялгаатай олон үг болон салаалж байна. Англий хэлний lock гэдэг үг 1/цүүж, 2/түгжуу оньс, 3/бууны замаг, 4/шавааралдаан, 5/усны боолт, 6/түлхүүр гэсэн олон утгатай. Испани хэлний titulo үг 1/хэргэм, 2/ цол, 3/албан тушаал, 4/эрх, 5/чанар, 6/эрхэм зэрэг, чанар чансаа гэсэн өөр өөр санааг илэрхийлнэ. Орос хэлний земля гэдэг үг 1/нарны аймгийн гуравдугаар гараг, 2/хуурай газар, 3/хөрс, газрын дээд давхарга, 4/шороо, 5/орон улс, 6/нутаг газар гэх мэт утгатай. Бас англи death, фр. mort, герм. Tod, исп. muerte, оросын смерть үгийг монголоор наад зах нь 43 үгээр оноож болох байна гэж эрдэмтэн Д.Дашдаваа нэгэнтээ тэмдэглэжээ.
Үгийн олон салаа утга нь дотроо бас салбарлан задардаг нь орчуулагчид нэмэлт бэрхшээл учруулдаг. Жишээ нь англи хэлний issue гэзэг үгийг анх авч үзье. 1/гоожих, дуслах, урсах, өөрчлөх, дуусгах, гүйцэх гэсэн үндсэн утгатай боловч хам сэдвийн дотор доорхи байдлаар утга нь өөрчлөгдөж байна. “The issue of oil from tank should be stopped immediately” – “Торхноос гоожиж буй газрын тосыг даруйхан зогсоох болно.” 2/гарах газар, голын адаг. “New Orleans if situated not from the issue of the Mississippi” – “Шинэ Орлеан хот Миссиссиппийн адгаас холгүй оршдог.” 3/гаргалт, хэвлэлт, дугаар. “I have just seen a new issue of our well-paper” – “Манай ханын сонины шинэхэн дугаарыг би саяхан үзэв” 4/төгсгөл, үр дүн. “In the issue the parties had to recognize that no negotiated solution reached” – “Энэ асуудлаар шийдвэртэй үр дүнд хүрээгүй ч намууд хүлээн зөвшөөрөв.” 5/угсаа удам. “Mr Churchill doasts of being in issue of an English pirate” – “Английн далайн дээрэмчдийн удам угсааны тухайн ноён Черчель дандаа сайрхдаг юм.” 6/маргаантай асуудал, маргааны үндэс. “He point at issue the conference was the Palestine question” – “Бага хурлын маргааны үндэс нь Палестины асуудал байна”.
Орчуулгад үгийн эдгээр олон утгын алийг сонгож авах нь чухамдаа хам сэдвээс шалгаална.
Франц хэлний “vif” гэдэг хавсрал нэр “амьд” гэсэн үндсэн утгаас салааслсан ойролцоодуу хэд хэдэн утгыг илтгэх авч гадаад хүн тэр болгон таахын аргагүй өөр өөр сонин санаа илэрхийлж байгааг авч үзье. 1/ид дундаа: “Gontrain entra au plus vif de la discussion et il s’assit dans un fauteuil, avec un sourire de gaiete sur les levres” /G.de Maupassant/, - “яриа ид өрнөж байхад Готран орж ирээд хангалуун инээмсэглэсээр түшлэгтэй зөөлөн сандалд суув”. 2/ хор шарыг ... гэх мэт /номонд 5янзаар бичсэн байна./Орос хэлний ойролцоо утгатай “дорога, путь” хоёр үг орос хэлэнд нэг нь нөгөөгөө орлож чаддаггүй бол монголоор алийг ч гэсэн “зам, харгуй” гэсэн үгээр орчуулах боловч бас учир бий.“Через несколько минут они мчались пор дороге, /в значении полосы земли, предназначенный для передвижения/ вздымая жаркие клубы пыли” /А.Фадеев/ - “хэдэн хормын дараа тэд бүгчим тоос манарган замаар давхин одов.” “Пошел по желтой и серой дороге /в значении места для прохода, проезда/ в направлении ключа” /И.С.Тургенев/ - “Шарласан, чийглэг замаар булгийн зүг явлаа.” “В продолжение всей дороги /в значении путешествия/ ни тот, дрүгой не упомянул даже имени Одинцовой” /И.С.Тургенев/ - “Бүх аялалын турш хэн нь ч Одинцовагийн тухай огт дурссангүй”. “Прибыло шестьсот студентов-путейцев /в значении путешественников, туристов” /Н.А.Островский/ - “Зургаан зуун жуулчин оюутан хүрэлцэн иржээ”. “Не ты, ио путь /в значении направления, пути следования/ твой виноват” /М.Ю.Лермонтов/ - “Чи биш, чиний амьдрах ухаан буруутай”. “большинство людей, встретивщихся мне по пути /в значении путешествия/ были оборванные и полураздетые” /Л.Н.Толстой/ - “Аян замын турш наддтай тааралдсан хүмүүсийн ихэнх уранхай ноорхой хувцастай, нүцгэн шахам байлаа.” “Юрий не написал Тане больше ни строчки: как видно, пути /в значении конкакта, связи/ их разошлись навсегда” /Г.Шолохов-Синявский/ - “Юрий Таняд нэг ч мөр захидал бичээгүй болохоор тэдний хоорондын хэлхээ холбоо үүрд тасарсан бололтой.”Бидний дээр дурдсан жишээнүүд зөвхөн үгийн олон утгыг орчуулахад зориулсан учир хэл зүйн хувиргалын олон хэв маягийг энд хөндөөгүй болно.
Үг ийнхүү олон утгыг өөртөө агуулсан байдаг учир үгийн энэ их далай дундаас тухайн нөхцөлд тохирох чухам тэр үгийг сонгон авах өргөн эрхийг орчуулагч эдлэх боловч тэр эрхээ хэтрүүлэхгүй, зөв эдлэх ёстой. Энэ бол орчуулагчид ногддог том хариуцлага мөн.
24.  Англиас Монголруу өгүүлбэр гишүүдийн байрлал орчуулганд анхаарах зүйлс
25.  Албан байгууллагын нэрийн орчуулга
Албан байгуулагын /үйлдвэр, пүүс, зочид буудлын/ нэрийг галиглана. “Standart Vacuum Oil Company” Стандарт вакуум ойл компани..          “General Motors Corparation” Женерал моторз корпорейшн               “Banque de France” Банк де франц              Харин иймэрхүү оноосон нэрийн бүрэнлдэхүүнд нэрийтгэл нэр орсон байвал түүнийг орчуулна.        “Australasian Institute of Mining and Metallurgy” Австрали Азийн уулын ажил, төмөрлөгийн хүрээлэн                 “Musee National d’histoire Naturelle” Улсын байгалийн шинжлэлийн музей
Энэ нь газар усны нэрэнд нэгэн адил хамаарна.
English                        German                  Russian                         Mongolian
White Sea                    Weissmeer            Белое море                    Цагаан тэнгис
Red Sea                        Rotmeer                Красное море               Улаан тэнгис
Black Sea                     Schwarzmeer        Чёрное море                 Хар тэнгис
Rocky Mountains        Felsen Berg           Скалистые горы           Хадат уул
Ж.Нам, ҮЭ, олон нийтийн байгууллагын нэрийг заавал оруулна.
Confederation Generale du Travail - Хөдөлмөрийн Бүх Ниймийн Холбоо
Federal Bureau of  Investigation - Холбооны Мөрдөн Байцаах Товчоо
АНУ-ын ҮЭ-ийн олон нэгдэл, холбоодын хураасан нэрийн бүрэлдэхүүнд ҮЭ гэдэг үг байдаггүй нь орчуулахад байтугай, ойлгоход бэрхшээл учруулдаг.
“National Maritime Union” –үгч.: “Далайчдын үндэсний холбоо – Далайчдын Үндэсний ҮЭ”